Миллер багшийн турсан түүх
2014 оны 9 сарын 8
Сурагчдынхаа нүдэн дээр сандалтайгаа нурж унасан багш яаж ч байсан турахаар шийджээ. Тэрбээр санасандаа хүрэв. Нэг жил хүрэхгүй хугацаанд багш эмэгтэй 35 килограмм жин хаясан байна.




Английн нэгэн дунд сургуулийн бага ангийн багш 23 настай Люси Миллер гэдэг бүсгүй тэр өдрийг амьдралынхаа хамгийн шившигтэй өдрөөр нэрлэсэн аж. 110 килограмм жинтэй бүсгүй сандал дээр суутал хөл нь хугарч унажээ. Багш эмэгтэй сандалтайгаа нурж унаснаар шавь нарынхаа хөх инээдийг хүргэсэн гэнэ. Ийм гутамшигтай байдалд орсон бүсгүй эрс зоримог шийдвэр гаргав. Маш богино хугацаанд турахаар шийдсэн байна.




“Би түүн шиг байдалд хэзээ ч орж байсангүй. Газар уначихаад хүүхдүүд маань доромж үг ярьж байхыг сонсож хэвтсэн. Ийм өрөвдөлтэй байдалд ороод л би өөртөө анхаарал хандуулах ёстой гэдгээ ойлгосон. Би босож зогсоод юу ч болоогүй юм шиг хичээлээ үргэлжлүүлсэн билээ. Гэхдээ тэр өдөр би амьдралаа бүрэн өөрчлөх бодолтойгоор гэртээ харьсан юм” хэмээн багш бүсгүй дурсан ярив.




Люси хоолны дэглэм барьж, хөдөлгөөнд оршсоноор нэг жил хүрэхгүй хугацаанд 35 килограмм жин хаяж чаджээ.





Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл