Борооны талаар хачирхалтай баримтууд
2014 оны 9 сарын 6
  • Бороо бол дэлхий дээрх гол нуур, далайн тэнгисийн усны нөөцийн ууршсан хэлбэр бөгөөд секунд тутамд дэлхийн гадаргын 16 сая тн усны нөөц тэнгэрт ууршдаг байна. Борооны үүл нь дунджаар 1200 м өндөрт бүрэлдэх нь бий боловч 10.000 м өндөр үүлнээс бороо орж байсан тохиолдол бий гэнэ.

  • Бороо нь дунджаар 35 км/ц хурдтай ордог бөгөөд салхины хурднаас хамаарч заримдаа 8 - 10 км/ц байх нь бий. Харин цасан ширхэг нь 3 - 6 км/ц хурдтай ордог ба энэ нь газрын гадаргад очих хүртэл нэг цагийг зарцуулдаг гэсэн үг юм.

  • Ихэнхи уран зурагт зураачид борооны дуслыг ихэвчлэн нулимстай адилтгаж дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ борооны дусал нь дэлхийн бөмбөрцөг шиг бөндгөр, бөнжигнөсөн хэлбэртэй гэнэ. Харин хэмжээний хувьд 0.508 мм урт ба диаметр нь 0.7874 мм хэмжээтэй байдаг ажээ.


  • Дэлхийн хамгийн чийглэг газар бол Хавайн Кауай арал бөгөөд энд жилийн 350 өдөр бороотой байдаг гэнэ. АНУ-ын Охио мужийн Вайнсбург хотод жил бүрийн 07.29-ний өдөр бүр бороо ордог ба энэ нь сүүлийн 100 жилд давтагдаж байгаа сонирхолтой үзэгдэл юм байна.



  • Шүхрийг анхлан нарнаас хамгаалах зорилгоор бүтээж байсан нь өдгөө бороо ба нарны аль алинаас нь та биднийг хамгаалах амьдралын чухал хэрэглээнүүдийн нэг болжээ. Шүхэр нь эртний Грек, Египет, Ром болон Хятад, Энэтхэгт эртнээс хэрэглэж ирсэн тансаг хэрэглээ байсан бөгөөд чухам хаана хэзээ зохион бүтээсэн нь маргаантай байдаг юм.



  • Бороо орж байхад нороогүй хэвээрээ үлдэх боломжтой дэлхий дээрх цор ганц газар бол элсэн цөлүүд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээс авч үзвэл цөлд ч гэсэн бороо ордог боловч энэ нь цаг агаарын хэт халуун уур амьсгалаас болж газарт дуслалгүйгээр агаарт ууршдаг байна.



  • Бороо нь тодорхой хэмжээний хүчилшилтэй байх ба pH хэмжээ 5.6 байх нь хэвийн гэж үздэг. Харин pH хэмжээ үүнээс бага байх юм бол “хүчлийн бороо” гэж нэрлэдэг. Хүчлийн борооны pH 5.5 байвал энэ нь элдэв нянг устгах чадалтай байдаг. pH нь бүр 4.5 байвал харин шавж, газар уснаа явагч болон загаснуудыг хөнөөх аюултай ажээ.



  • Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр нь дуссан тохиолдолд улайж загатнан, товруу үүсгэхийн сацуу бороонд удаа байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна.


  • Их Британиас гаралтай Европын уламжлалт “Дартс” тоглоомыг хэрхэн үүссэн тухай цөөнгүй түүх байдаг. Түүний нэг бол бороотой холбоотой энэхүү домог юм. Нэгэн цагт харваачдын дунд зохион байгуулагдсан тэмцээний үеэр бороо зүсэрч тэмцээнийг үргэлжлүүлэх аргагүйд хүрсэн тул арга буюу цэнгээний газарт орцгоожээ. Усан борооноор тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тэдний нэг нь сумаа богиносгож ханан дээр байг онож шидлэх болсноор “Дартс” тоглоом үүссэн гэлцдэг ажээ.
  • Португалид бороо орвол ажилдаа явдаггүй

  • Дартс тоглоом борооноос болон үүссэн гэдэг. Сур харваачидын нэгэн тэжмцээний үеэр бороо оржээ. Тэгээд пабад орж ирсэн тамирчид бай онох буюу дартасыг санаачилжээ

  • Бороо огт үнэргүй.

  • Радиогийн цаг агаарын мэдээ борооноос болж бий болжээ

  • Таиландад зөвхөн шөнө бороо ордог

  • Борооноос хуурай гарч чадах уу. Тэр болно оо. Цөлд ийм боломж бий. Үнэндээ бол цөлд бороо ордог. Даанч дусал ь газарт хүрэлгүй агаарт ууршдаг.

  • Энэтхэгийн Черапунжи хотод хамгийн их бороо ордог. Жилд  26 460 мм тундас орно

  • Огайо мужийн Уайнсберг хотод 07.29-ний өдөр заавал бороо ордог. Энэ нь сүүлийн 100 жил давтагдаж байна

  • Жил бүр дэлхий дээр 519 000 км³ хэмжээтэй бороо ордог. /км3 гэдэг нь тэрбум тн гэсэн хэмжээ/

  • Сая хүн тутмын нэг нь борооны харшилтай байдаг
Э. Гэрэлмаа
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
61 настай загвар өмсөгч Яасмина Росси гайхалтай сайхан бие галбирийг европ даяараа биширч  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл