Алдарт Луврын музейг монгол эмэгтэй тайлбарлаж байна
2014 оны 8 сарын 26



Фейсбүүк хуудсаар нэгэн сайхан мэдээлэл олж уншлаа. Луврын музейг албан ёсоор Монгол хэлээр тайлбарладаг болжээ. Энэ талаар Г.Оюунтунгалаг “Луврын музей болон Версалийн хааны ордны албан ёсны тайлбарлагч Галсангийн Оюунтунгалаг би монголчуудыгаа Парис хотод хүрэлцэн ирэхийг урьж байна.



2012 оны тавдугаар сард Франц улсад монгол хэлтнүүдийн хувьд нэгэн тэмдэглэлт үйл явдал тохиолж, Луврын музейн нандин үзмэрүүд миний биеэр монгол хэл дээр тайлбарлахаар бүрэн зөвшөөрөгдсөн билээ. Ийнхүү монгол хэл Луврын музейн тайлбарлагчдын 36 дахь хэл болон бүртгэгдлээ” хэмээн бичжээ. Тэрээр үүнээс өмнө музейг орос хэл дээр тайлбарладаг байжээ.



Мөн тэрээр Парис хотын музейнүүд, cүм хийдүүд болон хааны ордууд түүний ойр орчмын дурсгалт газруудыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст танилцуулах албан ёсны, мэргэжилтэй анхны монгол хүн болсон юм. Тэрээр энэ баярт үйл явдлыг тохиолдуулан Парис хотод зочлон очсон Монгол ахан дүү нартаа, Луврын музейг долдугаар сарыг дуустал үнэ төлбөргүйгээр тайлбарлажээ.



Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург хотод хүүхдийн сэтгэл судлалын мэргэжлээр суралцахаар анх очсон ч мэргэжлээ түүх, соёл урлаг судлалаар солиж, Парис хот дахь Европын Их сургуулийн соёл урлаг судлал, Луврын сургууль мөн Алдарт Сорбонны Их сургуулийн сүрлэг танхимуудад францын түүх судалж төгсчээ. Одоо тэрээр Европын холбооны орнууд, АНУ, Монгол, ОХУ, Бразиль зэрэг орнуудын Аялал жуулчлалын компануудтай шууд хамтран ажилладаг гэнэ.







Э. Гэрэлмаа
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл