Бусдаас дутуу төрсөн ч дутуугүй мэт амьдардаг ээж хүү хоёр
2014 оны 8 сарын 5

Линда болон түүний хүү Тимми Бэннон нар хөгжлийн бэрхшээлтэй ч их хичээл зүтгэл, сэтгэлийн тэнхээний ачаар энгийн хүнээс дутахааргүй амьдардаг аж.

Тэд холт-орамын синдром буюу үе мөчний төрөлхийн гажигтай төржээ. 35 настай Линда Бэннон анх төрөхдөө хоёр гаргүй төрсөн ч одоо тэрээр хоол хийх, гэр цэвэрлэх, аяга угаах, юм оёх, нүүрээ будах гээд бүхий л эзэгтэйн хийдэг зүйлийг түүртэлгүй хийж чаддаг аж. Учир нь тэрээр гарны оронд хоёр хөлөө ашигладаг байна.




Түүний хүү Тимми Бэннон мөн л хоёр гаргүй төрсөн ч хөлөөрөө зарим зүйлийг ээжээсээ ч илүү сурамгай хийдэг аж. Тэр усанд сэлж, таеквондод явж, видео тоглоом хүртэл тоглодог байна. Линда хөлөөрөө ямар нэгэн зүйл хийхийг өөрөө сурсан бол тэр хүүдээ хэрхэн хийдгийг төрснөөс нь хойш зааж өгчээ.  Линда хүүгийнхээ тухай “Тэр бусад хүүхдийн адилаар гэрийн даалгавар хийж, легогоор тоглож, өрөөгөө цэвэрлэж чаддаг. Хөндлөнгөөс харахад түүний байдал өөрт нь тээртэй мэт  боловч тэр үргэлж хичээдэг. Би хүүгээрээ бахархдаг” гэжээ.

Линдагийн эцэг эх түүнийг хоёр гаргүй гэдгийг төртөл нь мэдээгүй байжээ. Линда “Ээж аав маань надад дүү нараас минь илүү хандаж байгаагүй. Яг л эрүүл чийрэг хүүхэд шиг харьцаж хувцасаа өмсөх, алхаж явах гээд аливаа зүйлийг хийхэд тусалсан.  12 нас хүрэхэд би бүгдийг бие даан, ганцаараа хийж сурсан байсан. Би жирэмсэн байхдаа хэт авиан дуранд харуулж хүүгээ надтай адилхан болохыг анх мэдсэн. Гэхдээ би сандарч тэвдээгүй. Харин ч энгийн хүн шиг амьдарч байгаа ээж шигээ хүү минь ч бас чадна гэж бодсон” гэжээ.


9 сартай болон 8 настай Линда


Хүү Тимми Бэннон

Тэрээр 24 настайдаа дунд сургуулийн багш байхдаа ирээдүйн нөхөр Ричардтай танилцаж 2004 онд гэрлэжээ. “Ричард намайг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэзээ ч харж байгаагүй. Тэр миний бие даасан чадварт маань татагдсан гэдэг” хэмээжээ.


Линда Ричард нар 2004 онд хуримаа хийжээ

Линда Бэннон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг үзэх үзлийг өөрчлөх, өөртэй итгэлтэй болгохын тулд тэднийг зоригжуулах илтгэгч болохоор төлөвлөжээ. 

Эх сурвалжтай

Б.Нямдарь
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Гоо сайхан, энэрэнгүй сэтгэл, ухаалаг зан чанараа алдартай Арабын гүнж Амира ат-Тавиль нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл