Захидал: Хүмүүсээ авсан цалин олсон үр 2-оо битгий голоорой тэр 2 чинь л амьдрал байдаг юм байна шүү
2014 оны 8 сарын 2
Сайн байцгаануу. Үнэхээр 2 сард хэцүү байсан эцэг эх минь байхгүй, жирэмсэн найзалж байсан залуудаа хаягдаад арга ядахдаа энд захидал бичиж зөвлөгө хүссэн. Олон түмэн минь надад урам ухаарал хайрласан аз жаргалтай амьдралыг ерөөсөн сэтгэлийн тэнхээг мэдрүүлсэн хүчирхэгжүүлсэн зөвлөгөөнүүдийг өгсөнд үнэхээр баярласнаа илэрхийлж дахин захиа бичлээ.


Эмэгтэй хүн үртэйгээ байхдаа хамгийн хүчтэй байдаг юм байна. Түрээсийн байранд хоногийн хоолтой жирэмсэн тухтай унтах ор дэвсгэргүй байсан ч гэдсэнд байсан 5 сартай үрээ гаргаж сайн хүн болгож авна гэж шуудхан шийдсэн. Авахуулчих гээд аав нь 400 мянган төгрөг өгөөд орхиод явсан тэрнээс хямдхан авахуулах арга зөндөө байсан. Гэхдээ би аборт гэдгийг үзэн яддаг миний анхны жирэмслэлт байсан болохоор миний үр миний үрийн аав 2 миний амьдралын анхны гэсэн бүх юм байсан болохоор огтхон ч эргэлзээгүй гаргая гэж бодсон. Тэр сонголт минь амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт байсан.

Тэр үед нүдэндээ дүүрэн нулимстай хорвоог харж байсан бол одоо үр минь гарж ирэх гээд нүд дүүрэн жаргалтай харж байна. Хүүхэд хүнсээ дагуулаад ирдэг гэсэн үг хамгийн үнэн үг байна лээ. Миний үр буянаа дагуулаад л ирж байна. 2 сард юу ч гүй ганцхан гэдсэн дэхь үртэйгээ үлдэхдээ өөрийгөө бас үрээ ийм хүчтэй гэж төсөөлөөгүй ч амьдрана үрээ анх 4D эход хараад л эрч хүч орж өдөржин хичээж амьдралаа төлөвлөж бодож сэтгэсний үр дүнд өнөөдөр би хүүгээ 1нас хүртэл нь цалинтай амрах шагнал авлаа. 2 сараас хойш 4 сарын хугацаанд түрээсийн ч гэсэн аятайхан байранд орж хүүхэд өсгөж болох хэмжээнд тохижуулаад авсан. Төрөх бэлтгэл үрийнхээ памперснаас эхлээд хэрэгцээний бүх л зүйлээ цуглуулаад одоо өлгий л үлджээ…

Урьд нь миний цалин хүрэхгүй өөрийгөө олигтой хувцаслаж чададгүй байлаа гэтэл хүн өөрөө зохицуулахад хэдэн ч төгрөг мөнгө байдаг гэдгийг ойлголоо. Хүмүүсээ авсан цалин олсон үр 2-оо битгий голоорой тэр 2 чинь л амьдрал байдаг юм байна шүү. Хүүхдийн буян тасрахгүй гэж үнэн үг шүү бид 2-т зүгээр л нэг танил маань саяхан унтах ор хүүгийнхээ хувцас хийх шинэ шүүгээ бэлэглэсэн. Найз нөхөд хүртэл дэмжээд янз бүрийн л юм авчирж өгөөд. Би төрөх бэлтгэлээ хийхдээ идэх уух хүнснийхээ мөнгийг дансандаа хийхээ мартаагүй шүү би аягүй сайхан ажил найз нөхөд түмэн олонтой хүн юм билээ. Өөртөө байгаа сайхныг олж амьдарцгаая аборт битгий хийлгээрэй хүүхэд хөөрхөн хайрлаад тосоод л байвал заяа нь түшдэг юм байна.

Мартснаас 4 сарын хугацаанд багагүй амжилт гаргасан болохоор амраад ажилд орохоороо мэст ахихаар болсон улсын хяналтын байгууллагад орох санал авсан. Энэ бүгд минйи үрийн л буян юм даа. Саяхан минйи хүүгийн эцэг нь тэр залуу ярьсан чи намайг уучлахгүй байх л даа гэхдээ би хүү та 2-тоо хайртай гэсэн минйи сэтгэл өвдөж байсан хэдий ч би тэрийг хэлээгүй зөндөө гомдлын үг хэлмээр байсан ч хэлээгүй. Яагаад гэвэл нэгэнт тэр хүнийг ямар ч үед яаж ч ааш зан гаргаж магадгүй гэдгийг мэдсэн болохоор муу үг хэлэхгүй тайван явуулахыг салж авахыг л бодоод одоо бүгд дууссан эргэж харах зүйлгүй би хүүгээ сайн хүн болгоод авчихнаа дугаараа сольж байгаа өөр хэлэх зүйл байна уу чамд аз жаргал хүсий битгий шаналаарай битгий ардаа эргэж хараарай амьдрал үр хүүхэд бол чи бид 2-н 5 жил салж муудаж нийлж явсант огт адилгүй надаас хэзээ ч урвахгүй үр юм. Хөөрхөн хайр заяасанд баярлалаа баяртай гээд л дугаараа сольсон…



Үнэхээр намайг ямар үед хаяад явлаа гэж бодохоор хүүхдээ л гэж тайвширдаг байсан. Одоо зөвхөн хүүгийнхээ төлөө явна. Эрчүүдээ хэлэх үгээ бодож ярилдаа надад юу гэж хэлээд хаяж явсан гээч хүүхдээ авахуул 5-6 сартай хүүхдийг үе мөчийг нь салгаад авчихдаг эсвэл төрөнгүүт нь эмч нарт хуйвалдаад амьгүй тариа хийлгэчих тэгээд бүтэлттэй төрсөн гээд хэлчихдэг гэсэн ийм аймаар юм ярьсан хүн надад тухайн үед энэ үгийг сонсоод л тэр хүнийг гэх бүх зүйл дууссан.

Одоо эргэж харж үнэхээр чадахгүй зөвхөн бүсгүйчүүдээ битгий аборт хийлгээчээ нэгэнт олсон бол тэр сайхан буянг гаргаад хүн болгоод аваарай гэж захимаар байна. Яаж ядарсан ч бай үрийн заяа түшдэг юм шүү. Тэр олон хүн дундаас намайг ээжээ гэж сонгож надад ирж намайг гийгүүлсэн бурхан үрдээ баярлалаа.

Хайртай үрдээ зориулсан шүлэг…

Ганцаардалын харанхуйд оч харвасан гэрэлт үр минь
Гал шиг зуп дүрэлзэхэд дотроос тайвшруулсан илбийн үр минь
Хэнэггүй нэгэн тоохгүй орхисон ч надад үлдсэн амин үр минь
Хэрэггүй мэтээр эцэг нь ярьсан ч битүүхэн хүссэн харам үр минь
Алдаж явахад аварсан болохоор ээжийнхээ сүсэг үр минь
Амаа мэдэхгүй чалчих нэгэнд туньж гомдоогүй ариун үр минь
Дотроос минь мэдэрч дор борыг голохгүй бойжсон мэргэн үр минь
Дэндүү их ерөөлөөр ээждээ заяасан буяны даллага бурхан үр минь
Нууцхан шивнээ хуудас
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл