Хүүхэддээ хэрхэн өнгө зааж өгөх вэ?
2014 оны 7 сарын 30




1. Хоолоор тоглох. Өнгө алагласан хоол ихэвчэн эрүүл хүнс байдаг. Хүүхдээ хооллох бүртээ юу идэж байгааг нь чангаар хэлж, өнгийг нь дурьд. Жишээ нь: бор талх, шар бяслаг, цагаан тараг, улаан жимсний чанамал гэх мэтээр. Эсвэл өөрөөс нь асуух маягаар өнгөтэй танилцуулж болно. Энэ мод шиг броколи ямар өнгөтэй байна? Миний охины дуртай сүү ямар өнгөтэй билээ?

2. Хоргүй, угаахад арилдаг гараар буддаг усан будагтай өнгөрөөх цаг гаргаж өг. Хамт будалцангаа өнгөнүүдийг чангаар хэлж, өөрөөс нь асуу. Эртнээс цэвэр цэмцгэр сургахын тулд зураг зурахдаа өмсдөг тусгай хормогчтой болго.

3. Хүүхдээ тэргэн дээр эсвэл гартаа хөтлөн салхилуулахдаа ямар нэг өнгийн жижигхэн цаас, даавууны өөдөс гарт нь бариул. Ингээд замдаа үзсэн харсан зүйл дотор адилхан өнгийн эд юмс байвал чангаар ярилц. Энэ аргыг дүрс заахад хэрэглэж болно.

4. Өнгө өнгийн, даавуу, тууз холбон зүүж гадаа гэрийн хаана ч тоглож болно. Хүүхдийн сониуч зандаа хөтлөгдөн сонирхох үед туузнуудын өнгийг хэлж өгөх.

5. Өнгө өнгийн оймс цуглуулж өнгөөр ялган хананд өлгөх буюу угаалгын сагсанд хийх.

6. Хүүхэд хувцас сольж өмсөх дуртай байдаг. Янз бүрийн хувцас, дүрэмт хувцас, үлгэрийн баатрын хувцас, зүүлт, малгай дэлгэж тавин аль нь алинтай зохицож байгааг хэлж өгч эсвэл өөрөөр нь хувцас сонгуулаарай.

Н. Зулаа
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаасаа таргалаж, хүссэн хувцасаа өмсөж чадахгүй сэтгэлээр ун  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл