Селена Гомес бусдын сүйт залууг булаав
2014 оны 7 сарын 28

Селена Гомес 22 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Далайгаар зугаалах үедээ Селен, Томми Чиабра нар найз нөхдийн харилцаагаа романтик тал руу болгосон аж. Royal Yacht компанийг үндэслэгч бөгөөд эзэн Италийн бизнесмэн Томми ердөө нэгхэн сарын өмнө Портофино дахь Splendido зочид буудлын усан сан дотор жүжигчин Жессика Зортой тэврэлдэн үнсэлцэж байсан билээ.

Селенагийн түүний найз залуутай хамт авахуулсан гэрэл зургууд Зор бүсгүйг тайван суулгасангүй. Жүжигчин бүсгүй Инстаграм дээр “Миний амьдрал руу орж ирэхийг хүсэж байвал хаалга нээлттэй. Миний амьдралаас явахыг хүсэж байвал хаалга онгорхой. Гэхдээ босгон дээр битгий зогс. Чи тээг болоод байна” гэсэн үгтэй зураг тавьсан байна.

Жессика бүсгүй сэтгэлээр унаад зогсохгүй найз залуудаа сонголт хийхийг шаардсан бололтой. Харин Селенагаас харилцаагаа бүрмөсөн таслаагүй байгаа Жастин Бибер Инстаграм дээр өөрийн булчинлаг биеийг гайхуулж, хэн нэгнийг "сүрдүүлсэн" гэнэм.

Э.Гэргий
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл