Жанна Фриске: Хорт хавдартай ч төрсөн өдрөөрөө өөдрөг байна
2014 оны 7 сарын 8

ОХУ-ын поп дуучин, жүжигчин, загвар өмсөгч  Жанна Фриске 1974 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр үргэлж сонин хэвлэлийн баатар болж байдаг. Харин энэ хагас жилд тэрээр нэгэн харамсалтай мэдээг фенүүддээ дуулгасан билээ. Одоо тэрээр хорт хавдарын төлөө хүчтэй тэмцэж байна.


Авъяаслаг дуучин маань тархины эдгэшгүй хорт хавдар туссан болохоо зарласан юм. Тэрээр Германы бизнесмен Фрискигийн гэрт төрсөн.  Ээж нь орос эмэгтэй бөгөөд 1996 оныг хүртэл Копылова гэх ээжийнхээ нэрээр овоглодог байсан. Багадаа балет болон Латин америк бүжгээр хичээллэдэг байсан. Сэтгүүлч мэргэжилтэй. 1997 онд тэрээр  алдарт “Блестящие” хамтлагын гоцлол дуучнаар орж тэдний хамтлаг фенүүддээ нийт 7 хос диск гаргаад амжсан юм. 2003 онд тэрээр " Survivor -4"  реалити шоуны -д оролцож финалд шалгарсан.  Түүний  “Лечу в темноту”, “Ла-ла-ла”, “Где-то летом” зэрэг дуу нь хамгийн алдартай. Жанна Фриске анх 2004 онд «Ночной дозор» кинонд тоглож  жүжигчний уран бүтээлээ эхлүүлж байсан. Одоо тэрээр улсдаа төдийгүй европод үнэлэгддэг  том жүжигчин болжээ.


Э.Гэргий
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл