Монгол эмэгтэйчүүдийн гоёл
2014 оны 7 сарын 7
Монгол эмэгтэйн гоёл чимэглэлд үсний чимэглэл, ээмэг, бөгж, сүйх, бугуйвч, энгэрийн гуу, бэл багтах бөгөөд эдгээрийг дотор нь халх, ойрад, буриад гэх мэтээр ялгаж болно.


Дэрэвгэр үс: Халх эхнэр хүний үс нь дэрэвгэр эвэр маягтай бөгөөд үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Хавчаар, хавчиг нь хээ угалзтайн дээр шүр хатгасан байдаг. Толгойн боолт нь бөмбөгөр дугираг хэлбэртэй.  Үүнийг мөнгө буюу алтан шармалаар үйлдэж шүр сувд шигтгэн, гоёмсог хээ угалз гаргасан байдаг. Хатан хүний толгойн боолт нь хорол оройтой, дээгүүрээ битүү байдаг. Толгойн боолтны хоёр хажуу руу унжсан хэсгийг санчиг, татуур гэнэ.

Үсний гэр:

Хээ бүхий хэсэг, үзүүрийн хавчиг хоёрын хооронд байх шүр буюу оюу шигтгээтэй мөнгөн чимгийг бөөрөвч буюу туйвны боолт гэдэг. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргадаггүй бөгөөд туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална.

Ээмэг бөгж: Эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэлийг сүйх гэнэ. Сүйх нь хорол, загас хэлбэртэй, гол зүүлтний шүр мөнгөн унжлаганаас салаалуулан хийсэн хэрэглэл юм. Энэ нь эхнэр хүний төрийн хэрэглэл гэгдэх бөгөөд эхнэр болсны баталгаа ажээ. Бөгжийг алт мөнгө гангаар, бугуйвчийг алт мөнгө зэсээр хийнэ. Бөгж нь цулгуй, дундаа ховил, гол, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янз байдаг. Бугуйвч нь мөн хээ угалзтай эсвэл цулгуй, төрөл бүрийн үнэт чулуун шигтгээтэй байна.

Бэл: Монгол эхнэрүүдийн түгээмэл чимэглэл бол хоёр ташаанд унжуулдаг бэл хэмээх дүгэрэг хорол зүүлт болно. Халх эхнэрийн бэл нь дээрээ шүрэн голтой эргүүлэгтэй байх ба түүнээс таван өнгийн алчуур унжуулан зүүн талын бэлнээс хөөрөг, тамхины хавтага зүүнэ. Баруун талдаа “таван саваагүй” зүүнэ.

Дэрэвгэр үс үүссэн тухай домог: Манжийн түрэмгийллийн үед монгол эмэгтэйчүүд дэрэвгэр үс хэрэглэх болжээ. Хятадын худалдаачид монгол айлд шинэ хэрэглээ болгож тулгыг нэвтрүүлжээ. Тэрхүү тулганы үзүүр нь хэрээ шувууны хошуутай адил хэлбэртэй ажээ. Энэ нь монгол хүний гал голомт руу шувуу болон өнгийх далд санаатай гэж монголчууд нээжээ. Тэгээд тэрхүү хэрээ шувуу бүхий хятад санааг бөхөөхийн тулд эхнэрийнхээ үсийг Хангарьд шувууны далавч хэлбэртэй болгосон хэмээн ярьдаг.

Т. Эгшиг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Nike-ийн дасгалжуулагч Алекс Силан-Фаганы хэлснээр, хөл, өгзөгний үзэсгэлэнтэй сайхан хэлб  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл