ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ, ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТОМ ХҮН ШИГ ХАРЬЦААРАЙ!
2014 оны 6 сарын 10
Хүүхдийг жаахан гэж өхөөрдөн ярих нь буруу гэж мэргэжилтнүүд үздэг байна. Тэдний зөвлөснөөр бяцхан хүүхэдтэйгээ энгийн том хүнтэй ярьж байгаа мэт ярих хэрэгтэй аж. Ингэхдээ хүүхдийнхээ хэлж буй зүйлийг анхаарах нь чухал. Хүүхэд аль болох бүтэн өгүүлбэр хэлж заншвал илүү хурдан хэлд ордог байна. Мөн хүүхэд ярьж сурахад хөгжим сайнаар нөлөөлдөг гэдгийг онцолжээ. Хурдан хөгжмийн аяс үгийг хурдан цээжлүүлж, харин уянгын дуунд үгээ удаан хэлж байгаарай. Хүүхэд хэсэг хугацааны дараа мартдаг хэдий ч дахин хөгжмөө сонсохдоо санадаг гэнэ. Түүнчлэн хүүхдэд зурагтай ном үзүүлж “Энэ юу вэ?” мэт энгийн асуулт асуух нь мөн тустай.


Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хүүхэд нэг наснаасаа эхлэн орчин тойрноо таньж мэдэрдэг аж. Тиймээс энэ үед нь үе тэнгийнхэнтэй нь хамт цагийг өнгөрүүлэхэд анхаарах нь зүйтэй. Харин 1,5 наснаас нь өнгийн будаг, цаас өгч зуруулж байх хэрэгтэй. Хүүхэд хоёр ойтойгоосоо харсан үзсэн зүйлээ дууриаж эхэлдэг байна.

Сонирхуулахад, хүүхэд 11 сартайгаасаа энгийн үг хэлэхийг оролддог ч энэ үед үийг ямар учраас хэлж буйгаа мэддэггүй гэнэ. 12-18 сартайдаа л өөрийн хүсч байгаа зүйлээ үгээр илэрхийлдэг. Энэ үед тэдний үгийн санд 3-50 үг байдаг бөгөөд 18-24 сартайд нь 50-70 болдог ажээ.
Т.Амундра
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл