Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулах нь зөв үү?
2014 оны 5 сарын 29
Нярай хүүхдийг багад нь, ялангуяа төрсний дараа эхний нэг сарын хугацаанд өдөр бүр усанд оруулах буруу. Ялангуяа савандаж усанд оруулж болохгүй. Хоёрдугаарт, нярай хүүхдийн ч том хүний ч арьсан дээр хамгаалах нянгууд байдаг. Тэр нь алга болно. Адууны махны шөлөнд оруулсны дараа усаар угаахгүй бол тостой шөл арьсных нь шар усний сүв, тосны булчирхайн сүвүүдийг бөглөх аюултай. Эхний сарын хугацаанд ер нь харьцангуй цөөн, долоо хоногт нэг, хоёроос илүүгүй усанд оруулах хэрэгтэй. Ингэхдээ нярай хүүхдэд зориулсан савангаар угаагаад, бусад үед цавь, суга, хүзүүг нь сайн арчилж угааж байгаарай. Учир нь өөрийнх нь дотоод дархлаа, бас арьсны хамгаалалт бүрэлдэж бий болоогүй, цоо шинэ орчинд дөнгөж орсон байхад нь байнга угаах буруу. Ер нь том хүн ч ялгаагүй. Гэхдээ өдөр бүр орохдоо хүчтэй үрж, маш удаан, олон савандаж угаах нь зохимжгүй. Арьсны өөрийн хамгаалалтуудыг алга болгож байдаг. Тийм учраас өдөр бүр угаахдаа хүүхдийнхтэй адил суга, хүзүү зэргээ угааж, бусдыг нь буалхаад өнгөрч болно




Нярай хүүхдийг багад нь, ялангуяа төрсний дараа эхний нэг сарын хугацаанд өдөр бүр усанд оруулах буруу. Ялангуяа савандаж усанд оруулж болохгүй. Хоёрдугаарт, нярай хүүхдийн ч том хүний ч арьсан дээр хамгаалах нянгууд байдаг. Тэр нь алга болно
Э.Гэгээ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг, манай улсын хөрш Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лию  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл