Хэн нэгэн эвшээхэд яагаад дагаад эвшээдэг вэ?
2014 оны 4 сарын 16

Хэрэв хэн нэгэн эвшээж байгааг харчихвал өөрийн эрхгүй дагаж эвшээх гээд байдгийг бид мэднэ. Тийм ч учраас эвшээхийг халдварладаг гэлцдэг. Тэгвэл хүмүүс яагаад эвшээсэн нэгнээ дуурайдаг юм бол. Үнэндээ энэ асуултад яг таг өгөх хариулт байхгүй. Гэхдээ судалгаан дээр үндэслэсэн нэг онол бий. Эвшээхийг нойр хүрч унтахад бэлэн болсоны дохио гэж бид ойлгодог. Гэтэл дээрх онолоор бол эвшээх нь унтахад бэлэн гэсэн дохио бус харин ч тархи өөрийгөө сэргээх гэж оролдож буйн шинж гэнэ. 



Хүн эвшээснээр тархи сэрүүцэж, илүү үр бүтээлтэй ажиллах дохио хүлээн авдаг аж. Өөрөөр хэлбэл, тархи өөрөө өөрийгөө сэрэхийг ингэж сануулдаг байна. Тэгвэл энэ үйлдэл бусдад халдварладгийн учир нь таны тархи ч бас сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй гэдгийг өөртөө сануулж байгаа хэрэг юм.
   Ер нь эвшээхэд дуурайдаг бол орчин тойрноо сайн мэдэрдэг, хүмүүстэй харилцан ойлголцож чаддагийн илрэл гэдгийг сүүлийн үед хийсэн судалгаагаар батлагдсан байна. Эвшээх үйлдэлд амархан халдварладаг хүмүүс бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгож хүлээн авахдаа сайн байдаг ажээ. Гэхдээ хүн дуурайж эвшээх чадвар нийт хүн амын тал хувьд л байдаг гэнэ. Хэрвээ та үүнд хамааралтай гэж үзвэл өөрийгөө мэдрэмжтэйд тооцож болно шүү.

Мөн “Эвшээлт халдвар тvгээгч гэдгийг баталгаажуулахын тулд заавал дэргэдээ байгаа нэгний эвшээхийг хvлээж суух шаардлагагvй. Ердєє л энэ тухай бодоход хангалттай. Шинжлэх ухааны академи энэ сонирхолтой vзэгдлийг одоо хvртэл судлахгvй байгаа нь хачирхалтай” гэж Британийн сэтгэл зvйч Катрина Моррисон ярьжээ.

Эвшээх vзэгдэл нь хvмvvжил муутай юм уу бvдvvлэг байдлын илэрхийлэл бус харин ч эсрэгээрээ цайлган сэтгэл, тайван байдлын шинж тэмдэг гэдэгт Их Британийн сэтгэл зvйчид итгэлтэй байдаг аж. Судлаачид ємнє нь амиа хичээсэн vзэлтэй хvмvvс бага эвшээдэг гэсэн дvгнэлтийг хийж байсан. Ямартаа ч эвшээх vзэгдэл тархины vйл ажиллагааг идэвхжvvлж, бие махбодийг сэргээж, тэнцвэржvvлэхэд тусалдаг жирийн хєдєлгєєн гэж эртнээс тооцогдсоор ирсэн.
 
 

Ж. Марал
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл