Хүүхэддээ олон өнгийн тоглоом авч өгвөл ухаан нь тэлнэ
2014 оны 4 сарын 11


Хүүхдийн тоглоом танин мэдэхүйн ач холбогдолтой байх ёстой. Зөвхөн сонгосон тоглоом хүүхдийн оюуны хөгжилд нөлөөлнө. 0-6 сард нялх хүүхдэд бүх зүйл тоглоом мэт харагддаг тул энэ насанд нүд алаглам эрээн мяраан тоглоом авч өгөх хэрэггүй. Хүүхдийн булбарай арьсыг гэмтээхгүй үзүүртэй бус, сайн чанарын материалаар хийсэн тоглоом сонгоорой. Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар.

Өнгө хэдий чинээ их байна, хүүхдийн танин мэдэхүй төдийгөөр илүү сайн хөгжинө гэсэн үг. Багадаа ямар нэгэн өнгө хараагүй хүүхэд хожим нь амьдралд бага мэдрэмжтэй болох нь тогтоогджээ. Түүнээс хүүхдэд янз бүрийн хэлбэрийн, олон өнгийн нүдэнд тусахуйц тоглоом авч өгөөрэй.

Хүүхдийн орны ард олон өнгийн, гоёмсог бяцхан аравч хивс хадаж болно.

Ой хүрээд хүүхэд өнгийг ялгах, тоглоомын зориулалт мэдэрч эхэлдэг. Хоёроос гурван наснаас эмэгтэй хүүхэд сав суулга, хувцас сонирхож эхэлдэг бол эрэгтэй хүүхэд текник багаж, хэрэгслийг эрхэмлэдэг байна.

Таваас долоон насанд хүүхдийн тоглоом доглох арга хэлбэр улам янз бүр болж нарийсах нь бий. Бага сургуульд хүүхдийн тоглоомын хэлбэр хүүхэлдэйн кино, үлгэрийн баатар болон хувирч болно. Хүүхдийн тоглоом зөвхөн эерэг эмоци төрүүлж байх ёстой. Бага насны хүүхдэд айдас хүйдэс төрүүлэхүйц элдэв марзан хэлбэр маягийн тоглоом авч өгөх хэрэггүй.

Аливаа сөрөг үйлчлэл хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж хожим нь илрэх боломжтой.Тоглоом зөвхөн зугаа төдийгүй хүмүүжлийн асар их ач холбогдолтойг санаарай.

Ж. Марал
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл