Ус таны биед ямар тустай вэ?
2014 оны 3 сарын 22
Ус бол амьд эм. Халуурсан, хөрсөн, хуурайшсан үед ус л таньд тус болно. Ялангуяа бүсгүйчүүдийн гоо сайханд ус хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн болдог. Тиймдээ ч эрүүл мэнд гоо сайхандаа санаа тавьдаг хэн бүхэн усны ашиг тусыг мэддэг. Харин та мэдэх үү? Бүсгүйчүүд та бүхэндээ зориулж мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.



1.   Ус уух нь ходоодыг цэвэрлэж биед тэжээллэг бодис амархан шингэх нөхцөлийг бүрдүүлдэг.

2.   Цус болон булчингийн шинэ эсийн төлжилтийг нэмэгдүүлдэг.

3.  Жин хаяхад туслана. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс
юм.

4.  Өөгүй толигор арьс. Ус нь арьс хуурайшихаас хамгаалах төдийгүй  биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэдэг. Усыг тогтмол уух нь  таны арьсны толигор болон цэвэр байдлыг хадгална.

5.  Тунгалагийн булчирхайн системийг тэцвэржүүлнэ. Бие дэх шингэнийг тэнцвэржүүлж аливаа халдвар, өвчин тусахаас хамгаална.



Усыг зөв уух гурван алхам

1.    Балгах
2.    Түр амсхийж амьсгаа авах
3.    Дахин уух

Дээрх дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш юм.
Э. Гэгээ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл