Эрч хүч бэлэглэсэн “Аз жаргалын аялал -3”
2014 оны 3 сарын 3



Үнэнч уншигч авхай нар минь “Амралтын өдөр”-өө ая тухтай өнгөрүүлсэн биз дээ!
EMEGTEICHUUD.MN сайтын хамт олон нь амралтын өдрөөр “Аз жаргалын аялал”-аа зохион байгуулж шилдэг 108 эмэгтэйн хамтаар Богд Хан уулын ноён оргил “Цэцээ гүн” хайрханаа 3 дахь жилдээ эргэчихээд ирлээ. Тэнгэрт нэг ч бүртийх үүлгүй, нар хур нь тэгширсэн өлзийт сайн Балжиннямтай өдөр тохиож бүсгүйчүүд бид эрүүл агаарт, эрч хүчтэй, спортлог өнгөрүүлж чадлаа.

Билэгдэлт 108 эмэгтэйн ахлагчаар Эверестийн оргилд эх орныхоо далбааг мандуулж чадсан анхны эмэгтэй уулчин Гавъяат тамирчин Б.Гангаамаа 2 дахь жилдээ оролцсон юм. Аялалд оролцсон бүсгүйчүүд маань Гавъяаттай зураг хөргөө татуулж , тэр хүчирхэг эмэгтэйн нөмөр нөөлөг дор сэтгэл хангалуун талдаа 7,5 км газрыг ажирахгүй туулж чадсан юм.

Энэхүү аяллыг удахгүй тохиох “Эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалтай. “Аз жаргалын аялал -3” өмнөх жилүүдийн адилаар өргөн цар хүрээтэй боллоо.

Их хотын стрессээс нэг өдөр ч атугай ангижирч цэвэр агаарт аялахыг хүсэгч хувь хүмүүсээс эхлээд суугаа ажилтай байдаг ажил хэрэгч эмэгтэйчүүд маань идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн, байгууллага хамт олноороо манай аялалд нэгдсэн юм. Тухайлбал: “ Нью Прогресс”, “Баясгалантай дэлхий” эмнэлэг гэх мэт.

Дэмжигч байгууллагууд: Алтан говь/Golden Gobi, “Аянчин outfitters”, "GOOZASAl.MN" .

Мөн энэ удаагийн аялалд сонирхлоороо нэгдэж ууланд алхдаг аялагч нар байв. Тэд бол “UB Hiking”, “Эрүүл Монгол”, “Оргил Өөд” клубын чадварлаг алхагчид байлаа. Олон байгууллагын шилдэг бүсгүйчүүд цугласан энэ чуулганд тэд өөр хоорондоо танилцаж цаашдаа ажил бизнесийн хамтрагчид, найз нөхөд болдог нь нэгэн давуу тал билээ.

Дараагийн нэг давуу тал нь өнөөгийн байгалийн эсрэг чиглэсэн хүний үйл ажиллагааг жигшиж, манай бүсгүйчүүд “Цэцээ гүн”-ий эргэн тойрон дох хогыг түүж байгаль эхээ баярлуулдаг заншилтай. Биднийг очиход Лус савдаг ч баяссан бололтой “Хүүхдүүд минь хүрээд ирэв үү?” гэсэн шиг ихэнхдээ сэрүүн салхитай хөх будантай байдаг “Цэцээ гүн”-ий оройд шаргал наран мэлтийж хүн бүрийн сэтгэлд баярын гэгээ цацарч байсан юм. Тийнхүү дуучин бүсгүй байгаль эхээ аргадан уянгат сайхан уртын дуугаа дуулсан юм. Уртын дуу тэнгэрт хүрдэг гэдэг дээ...

Дашрамд манай аялалын хамгийн ахмад алхагч 64 настай А.Тоня эмээ байв. Тэрээр өмнө нь “Цэцээ гүн” - ий оргил руу хоёр ч удаа авирах гэж оролдоод чадаагүй гэдэг. Харин тэрээр бидэнтэй нэгдсэнээр өөрийнхөө авирч чадаагүй оргил руу гарч чадсандаа маш сэтгэл хангалуун байсан билээ. Энэ бол хүчирхэг бүсгүйчүүд бусаддаа хэрхэн нөлөөлдөгийг илэрхийлж буй хэрэг байлаа. Үүний талаар бид дараа дараагийн нийтлэлээрээ “Аян замын тэмдэглэл” болгон нийтлэх болно.

Ийнхүү гайхалтай өдрийг нэгэн гэр бүл мэт өнгөрүүлсэн эрч хүчтэй эмэгтэйчүүд 2248 метрийн өндөрт амжилттай гарч, зорилгодоо хүрч чадлаа.

“Эрүүл мэнд- эрч хүч- аз жаргал” энэ бол бидний уриа бас зорилго... Энэхүү аялалд оролцсоноороо бүсгүйчүүд маань эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, маш их эрч хүч энергийг цуглуулж басхүү байгаль эхийн тансаг сайхныг мэдэрч аз жаргал хүртдэгт оршино.

Халуун дарс, халуун хорхогтой, халуун дулаахан аялал маань дараа жил үргэлжилнэ бүсгүйчүүдээ!...

Та бүхэнд “Аз жаргалын аялал-3” зурагнуудаас хүргэж байна.











































































































Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл