Трихомониаз (бэлгийн замын халдварт өвчин)
2014 оны 1 сарын 10
Трихомониаз өвчний талаар мэдээлэл өгнө үү гэсэн уншигчдын хүсэлтын дагуу энэ мэдээллийг хүргэж байна.

Трихомониаз нь трихомонас вагинас гэж нэрлэгддэг нэг эст эгэл биетнээр үүсгэгдэж, шээс бэлгийн замыг өвөрмөцөөр гэмтээн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм.

 Трихомониаз үүсэх шалтгаан:


Трихомониаз нь хоргүй байдаг бусад эгэл биетүүдээс нь ялгаатай нь шээс бэлэг эрхтний замд үүрлэн , үрэвсэл үүсгэдэг. Аман болон шулуун гэдсээр секс хийх үед халдварлах магадлал бага боловч бэлэг эрхтэнг үтрээнд оруулах үед халдварлах магадлал хамгийн өндөр байдаг. Мөн ахуйн замаар халдварлах магадлал бий. Трихомониаз нь жорлонгийн суултуур, уны хувцас, ус зэрэгт 45 минутаас дээш хугацаанд амьдрах чадвартай.



Трихомониазийн шинж тэмдэг:

Өвчний нууц хугацаа дунджаар 4-14 хоног байдаг. Эмэгтэйчүүдэд ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг боловч үтрээний хурц үрэвсэл үүссэн үед их хэмжээний ногоовтор болон шаргал өнгийн, эвгүй үнэртэй хоосорхог ялгадас гарч болно. Ялгадас нь гадна бэлэг эрхтнийг үрэвсүүлдэг тул бэлэг эрхтний ойр орчим загатнах, хорсох, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ялгадаснаас их хэмжээгээр гарснаас үтрээний хана нэлэнхүйдээ улайж үрэвсэж, бэлгийн их бага уруулууд, тэр ч байтугай гуяны дотор талын арьс үрэвсэж гэмтдэг. Нилээд хүндэрсэн тохиолдолд умайн хүзүү үрэвснээс бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гардаг. Халдвартай эмэгтэй жирэмсэлсэн тохиолдолд шинж тэмдэг нь улам тодорно.



Хүндрэл:


Трихомониаз нь өөрөө аяндаа эдгэрдэггүй. Харин архагшин хадгалагдаж, хүндрэхийн зэрэгцээ бусдад халдвар тараасаар байдаг. Энэ өвчнийг эмчлүүлэхгүй удвал ноцтой сөрөг нөлөөтэй юм. Умайн хүзүүний эсийг гэмтээж аажмаар түүний хорт хавдрын урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн шээс бэлгийн замын өгсөх халдварыг үүсгэнэ. Эдгээр үрэвслийг үүсгэдэг Трихомониаз нь үргүйдэлд ч хүргэх аюултай. Үүнээс гадна давхар заг хүйтэн тэмбүү зэрэг бэлгийн замаар дамжигч халдваруудын үүсгэгч болон бусад бактеруудыг агуулж байдгаараа бүр хортой өвчин юм.



Хэрэв энэ өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай. Трихомониазыг оношлохдоо эрэгтэйн шээсний сувгаас, эмэгтэйн үтрээнээс гарсан ялгадаснаас наалдац бэлтгэн микроскопоор үүсгэгчийг илрүүлж болно. Трихомониаз нь эмчлэгддэг өвчин учир эмчийн зааврыг дагах хэрэгтэй. Эмчилгээг бүрэн хийлгэж дуустал бэлгийн хавьтлаас татгалзах нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэх:

- Бэлгийн найдвартай хостой байх
- Тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт заавал хэрэглэх
Хэрвээ бэлгийн замаар л дамжих аль  нэг өвчнийг авсан гэж сэжиглэж байгаа бол эмнэлэгт очин яаралтай эмчлүүлэх хэрэгтэй шүү.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг, манай улсын хөрш Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лию  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл