Хоолой байнга өвдөх нь хамгийн аюултай
2014 оны 1 сарын 6



Хоолойны өвчин хvндрэхээрээ ревматизм болдог. Ревматизм буюу хэрэх өвчин А бvлгийн цус задлагч В стрептоккоор vvснэ. Хэрэх өвчнөөс болоод хvний биеийн холбогч эдээр баялаг зvрх, vе холбоос, яс, бөөрний аяганцар тэвшинцрийг гэмтээдэг. Yvнээс болоод тахир дутуу болох, цаашлаад vхэлд хvргэх нь бий. Ер нь хvнд холбогч эдгvй эд эрхтэн гэж vгvй. Гэтэл хэрэх өвчин бие эрхтний энэхvv холбогч эдийг цогцод нь гэмтээдэг болохоор уг өвчнийг системийн өвчин гэдэг. Гол аюул нь эд эрхтнийг тэр чигээр нь гэмтээдэг байх юм. Зvрхний булчингийн vрэвсэл болон зvрхний гажиг, хэрэхийн гаралтай бөөрний аяганцар тэвшинцрийн vрэвсэл, мэдрэлийн төрөл бvрийн өвчин зэрэг хvндрэлийг хэрэх өвчин учруулдаг гэнэ.
Хоолой өвдөнө гэдэг тоглоом биш. Гvйлсэн булчирхай идээлж, өвчлөл хордлого ихтэй байхад дутуу эмчилбэл бактер нь цусанд орж цусан vжилд орох аюултай. Хоолойн өвчин хvндэрч vе мөч, зvрхэнд орвол хэрэх болж хvндэрнэ. Хэрэх өвчний нэг хэлбэр нь vе мөчний өвчин юм. Олон удаа өвдвөл л хэрэх өвчин тусна гэж ойлгож болохгvй. Ганц удаа хоолой өвдөхөд ч өвдөж болох гэнэ. 
 
Гvйлсэн булчирхайн vрэвсэл бол гэр бvлийн төдийгvй ахуйн халдварт өвчин юм. Хувийн ариун цэврийг сайн сахих нь хоолойн өвчнөөс сэргийлэх энгийн арга. Хvн бvр гэртээ өөрийн гэсэн аяга, халбагатай байж, нvvр гарын алчуураа ч солихгvй байх нь зөв. Хоолойн өвчин агаар дуслын замаар халддаг болохоор гvйлсэн булчирхай нь хурцаар өвдсөн бол бусдад халдвар тараахгvйн тулд амны хаалт зvvгээрэй. 
Хэрэх өвчин удам дамждаггvй. Эцэг эхийнх нь буруу дадал хэвшил vр хvvхдэд нь уламжлагдсанаас өвддөг. Тэгээд ч гэр бvлийн нэг гишvvн гvйлсэн булчирхайн халдвартай бол бvгд халдвар авах эрсдэлтэй. Хоолойн өвчин, хэрэх өвчнөөр өвдөхгvй байхад амьдралын зөв хэв маяг их чухал. 
Өвчлөлийн эхний vед идээлж, хөндvvрлэсэн бол сvvлдээ идээлэхгvй улайхаар нь хvмvvс эдгэрлээ гэж ойлгодог нь буруу гэнэ. Хэрэх өвчин тусвал бөөр, зvрх зэрэг эрхтнийг гэмтээдэг. Хэрэв ямар нэгэн өвчин тусвал хоолойн өвчин хавсарч хvндрэл өгдөг байх юм.
Буруу, удаан хадгалсан хvнснээс болоод хоолой их өвддөг байна. Тухайлбал, сvv, төрөл бvрийн салад, компот болон махан бvтээгдэхvvн хиам зэрэгт нян идэвхтэй өсч vрждэг. 
Хvvхдийн хоолой өвдөх эсэх нь эцэг эхийн асаргаа сувилгаанаас шалтгаалдаг гэнэ. Хvvхэд хөл нvцгэн их явбал дороосоо даарахаар биеийн эсэргvvцэл суларч хоолой өвдөх нь элбэг. Мөн халууцаж байхад нь хvйтэн зайрмаг идвэл халуун хvйтний солилцооноос болоод мөн л өвддөг. Эрvvл шvдтэй бол хоолой өвдөхгvй. Иймд цоорхой шvдтэй байж болохгvй нь
 
Н. Анир
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл