Хүүхдийн толгойн өвдөлт нь дан ганцаараа өвчин байхын зэрэгцээ өөр бусад өвчний шинж тэмдэг ч байх магадлалтай
2014 оны 1 сарын 2
Бид хэдийгээр толгой өвдөлтийг зөвхөн насанд хүрсэн том хүмүүст тохиолддог гэж боддог ч үнэн хэрэгтээ бага насны хүүхдүүд ч мөн толгойн өвдөлтийг ихээр мэдэрдэг болохыг эрдэмтэд нотолсон байна.

Дунджаар 5-15 насны бүлгийн хүүхдэд тохиолдох толгойн өвдөлт бүр архагшсан хэлбэртэй байх нь олонтаа. Хүүхдийн толгой өвдөлтийг ойшоон үзэж, зайлшгүй мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй байдаг. Ялангуяа өнөөгийн нөхцөлд сургуулийн насны хүүхдийн 5 хувьд мигрень буюу “толгой таллаж өвдөх” өвдөлт анзаарагддаг хэмээн мэргэжлийн хүмүүс тогтоогджээ.

Томхон хүүхдүүд толгойгоо яаж өвдөж байгааг тайлбарлан хэлж чаддаг байхад ялангуяа бага насны хүүхэд энэ байдлыг нарийн тайлбарлаж хэлж мэдэхгүй. Тиймээс тэдний байгаа байдлаас ойлгохыг хичээхийн тулд эцэг эхчүүд бид тэднийг сайтар ажиглах нь чухал. Толгой өвдөлт нь дан ганцаараа өвчин байхын зэрэгцээ өөр бусад өвчний шинж тэмдэг ч байх магадлалтай юм. Ийм тохиолдолд хүүхдээ эмчид үзүүлэхээсээ өмнө түүний байдлыг сайтар ажиглаж, зарим асуултын хариултыг та өөрсдөө олсон байх шаардлагатай юм. Ингэснээр эмч таны хүүхдийн өвчний оношийг зөв тогтоож, та ч мөн цаг хожин, зөв эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломжтой болно гэсэн үг юм.

Хариулт хүлээж буй асуултууд ба таны ажиглах ёстой зүйлс:

  • Толгой өвдөлт нь хэр хүчтэй байна вэ? Хөнгөн үү, хүчтэй юу?
  • Хүүхдийн тань толгой таллаж өвдөж байна уу эсвэл хоёр тал нь зэрэг өвдөж байна уу?
  • Ер нь өдрийн аль цагуудад толгой нь их өвдөж байна вэ?
  • Цаг агаараас хамааран, ямар үед толгой нь их өвддөг вэ?
  • Ой санамжид өөрчлөлт орж байна уу, ухаан санаа эрүүл байх уу?
  • Нойрмог, ядрангуй байдал ажиглагдаж байна уу?
  • Зарим төрлийн хоол идсэний дараа толгой нь өвддөг үү эсвэл хоолны дуршил буурдаг уу?
  • Бөөлжиж, халуурч байна уу?
  • Хүзүү хэсгээр зангирч, чангарч, хөшиж өвдөж байна уу?
  • Нойргүйдэх, шөнө дунд уйлж сэрч байна уу?
  • Толгой өвдөлтөөс өөр ямар нэгэн зовиур илэрч байна уу?
  • Толгой өвдөлт хэр удаан үргэлжилж байна?
  • Толгойгоороо ямар нэгэн зүйл мөргөсөн үү эсвэл хүчтэй унасан тохиолдол байна уу?

Энэ асуултуудын хариултыг та ажиглаж мэдэж чадваас эмчийн тавих онош илүү хялбар болж, та эмчээс товч бөгөөд тодорхой харилутыг авах болно. Толгой өвдөлт нь ялангуяа халуурах, бөөлжих, толгой эргэх, хүзүү хөших дэрэг зовиуруудын аль нэгтэй зэрэг илэрч байвал та хүүхдээ заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Толгой өвдөлт нь тархины гэмтэл, тархины хавдар, менингит, цусны хорт хавдараас үүдэлтэй ямар нэгэн өвчин байж болзошгүй учир эцэг эхчүүд үүнийг оошоолгүй өнгөрүүлж хэрхэвч болохгүй. Ялангуяа байнга давтагддаг толгой өвдөлтийн асуудлыг мэргэжлийн эмчийн хяналтанд шийдвэрлэх ёстойг анхаарах ёстой.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар толгой өвдөлтийн шалтгаанууд дараах хэлбэртэй байж болзошгүй :

  • Хямралаас үүдэлтэй өвдөлт : Стресс, шаналал, сэтгэл гутрал, ууртай үед илрэх толгой өвдөлтийг хэлнэ. Ихэнх тохиолдолд сургууль дээр болон гэрт тохиолдсон таагүй явдлаас үүдэн өвддөг. Тоглож байхад, зугаатай үед, зугаалж, амарч байхад толгой өвдөх зовиур илрэхгүй.
  • Хүний биед үүссэн согог : Нүдний хараа муудах, хамар битүүрэх гэх зэргийн биед гарсан ямар нэгэн согогийг дагаж толгой өвдөх нь бий.
  • Судсанд үүссэн өөрчлөлт : Толгой хэсэг, түүнийг дагасан судаснуудтай холбоотой асуудалтай үед илэрнэ. Мигрень ч мөн үүнээс үүдэлтэй. Мигрень буюу толгой таллаж өвдөх үед тархины судас тэлэгдэж, мэдрэлийг ихээр дарамталдаг учир толгой хэсэгт лугшиж өвддөг.
  • Толгойн доторх өвдөлт : Их, бага тархин хэсэгт үүссэн цус хуралтаас үүдэлтэй толгой өвдөлт юм. Тархины дотор хэсгийн даралтын нөлөөллөөс толгой маш хүчтэй өвдөхөд хүрдэг.
  • Өвчнөөс үүдэлтэй өвдөлт : Нүд, чих, хамар, шүд, самсай /хамрын хөндий/, шээсний сувгийн үрэвсэлт өвчнүүдийн үед мөн толгой өвдөлт илрэх нь бий.
  • Хооллолттой холбоотой толгой өвдөлт : Зөв зохисгүй хооллох, хоол ундаа тааруулж идээгүй, хангалттай аминдэм, эрдэс бодисыг авч чадаагүй үед толгой өвддөг. Зарим төрлийн хоол хүнс толгойн өвдөлтийг улам бүр сэдрээдэг. Жишээ нь: өндөг, бяслаг, сүү сүүн бүтээгдэхүүн, элдэв амтлагчтай хоол, шоколад зэрэг нь толгойн өвдөлтийг ихэсгэдэг. Толгой өвдсөн үед энэ төрлийн хоол хүнснээс аль болох зайлсхийх нь таны хүүхдэд тустай.
  • Тархи толгойн гэмтэл : Унах, юм мөргөх эсвэл бусдад зодуулж толгой хэсэгтээ гэмтэл авснаас үүдэлтэй толгой өвдөлт юм.

Толгойн өвдөлттэй холбоотой эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчийн заавраар хийх дуран, аппаратын оношилгоо, шинжилгээний дараа эхлүүлэх нь зүйтэй. Эмчилгээнд эмчийн бичсэн жорын дагуух эмийг цагаар нь тогтмол уух нь маш чухал. Мөн толгой их өвдсөн үед эм уугаад гэрэлгүй харанхуй өрөөнд унтаж амрах эсвэл цэвэр агаарт алхах зэрэг нь эерэг нөлөөтэй байдаг. Хэт хурц, анивчсан гэрэл, дуу чимээтэй орчин, кино театр, зурагт, хурц үнэр танар толгой өвдөлтийг ихэсгэдэг буюу бүр хүндрүүлдэг байна. Толгой нь их өвддөг хүүхдийг аль болох тайван байлгаж, бие махбодийн болон сэтгэл санааны хямралаас хол байлгаж, дааруулахгүй байх зэрэг нь хамгийн их анхаарах зүйл юм.

Т.Тунамал
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл