Эмэгтэйчүүдийн секстэй холбоотой асуудлууд №8
2013 оны 12 сарын 13
Бид бэлгийн амьдралтай холбоотой асуудлыг сексологийн үүднээс та бүхэндээ хүргэдэг билээ. Ингээд энэ удаагийн А.Тодоо эмчийн хариултыг нийтэлж байна.

Сайн байна уу? Цагаан юм их гарахаар судас бөглөрдөг юм уу? Бөглөрсөнг яаж мэдэх вэ? ерөөсөө жирэмсэн болохгүй юм. Яагаад жирэмсэн болохгүй байгаа юм бол?


Энэ судасны бөглөрөл биш. Цагаан юм ихэсхээр үр дамжуулах суваг бөглөрдөг. Хэрвээ суваг бөглөрсөн бол жирэмсэн болдоггүй. Бөглөрсөнөөс болж эр бэлгийн эс эм бэлгийн эс рүү хүрч чаддаггүй. Харин бөглөрсөн үгүйг мэдэхийн тулд тодотгогч бодистой үр дамжуулах сувгийн зургийг авхуулах ёстой.
Цагаан юм ихсэх шалтгаан нь доороосоо даарах, бөгсөн биеэсээ хүйтэн авснаас үүсдэг. Мөн халдварын гаралтай байж болно.

Би хөхүүл эмэгтэй байна. Саяхнаас эхлээд хөх маань зангирч өвдөөд байх боллоо. Шахаад үзсэн чинь идээтэй шар сүү гараад байх юм. Нөгөө тал нь бол зүв зүгээр. Хөхний хавдар юм болов уу хэлж өгч туслаач?

Энэ мастит гээд хөхний үрэвсэл явагдаж байгаа болов уу гэж бодож байна. Дүүргийн эмчдээ үзүүлээрэй. Хөнгөн эмчилгээ хийлгэнэ гэвэл антибиотик уугаад шарлаг хийлгэх хэрэгтэй. Харин хүндрээд бугалчих юм бол мэс заслаар нээж идээт процессыг авах хэрэгтэй болдог юм. Үрэвсэлт өвчин үүссэн байгаа тул яаралтай үзүүл. Зүгээр байж байгаад эдгэнэ гэж байхгүй шүү.



Секс хийх үед давсаг юм уу хэвлийгээр их өвддөг энэ юуных юм бол?

Давсагны үрэвсэл, умайн үрэвсэл, савны амсар шархлаатай байж болно. Мөн богино үтрээтэй эмэгтэйчүүд том эрхтэнтэй хүнтэй унтахаар өвддөг.Тиймээс эдгээрээс аль нь вэ гэдгийг эмчид үзүүлээд тодруулаарай.

Үтрээ агшдаг өвчнөө яаж эмчлэх вэ?

Үтрээ агших өвчин буюу ваганизм гэж нэрлэдэг. Гурван зэрэглэлтэй байдаг.
Нэгдүгээр зэргийнх нь секс хийх гэж байна гэж бодоход л агшдаг. Хоёрдугаар зэргийнх нь гар хүрэнгүүт агшдаг. Харин гуравдугаар зэргийнх нь секс хийх үед агшина. Агшилт өгөнгүүт секс хийж чаддаггүй өвдөлт өгөөд байдаг.
1. Сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх хэрэгтэй
2. Булчингийн агшилтыг зүү эмчилгээгээр болиулж болно.
3. Гипнуз эмчилгээ гэж байна.
4. Дасгал сургуулалтаар хийж болно. Жижиг гуурсыг бага багаар холхуулан дасгаж болдог.



Манай нөхөр байнга гадуур тавьдаг. Ийм байдлаар секс хийгээд бараг 2 жил болж байна. Энэ арга жирэмслэхгүй байх найдвартай арга байж чадах уу? Сөрөг нөлөө бий юу?

 Байнга гадуур тавих нь эрэгтэй хүнд сэтгэл зүйн нөлөө үзүүлдэг. Бэлгийн сулралын шинж тэмдэг илэрдэг. Харин эмэгтэй хүнд умайн хортой ба хоргүй шинж тэмдгүүд илрэх тохиолдол бий. Учир нь эмэгтэй хүн эрэгтэй хүний үрийн шингэнийг бага хэмжээгээр өөртөө шингээж авч байх ёстой. Тэр шингээж авч байгаа үрийн шингэн дотор янз бүрийн витамин, гормонууд байдаг. Жирэмслэлтээс хамгаалах өөр арга хэрэглэх хэрэгтэй. Удаан хугацаанд гадуур тавьбал сөрөг нөлөөтэй.


 
Миний бэлэг эрхтнээс хаяа цагаан юм гараад ихүү зүйл их хэмжээгээр гарч загатнаад  тэгэж байгаад зүгээр болдог. Энэ юунаас болдог вэ?

Хамгийн түрүүнд мозокны шинжилгээ өгөх хэрэгтэй. Мөөгөнцөр, бактер давхар явж байна. Өөрөөр хэлбэл Эндометридийн шинж тэмдгүүд илэрч байна. Үтрээндээ биш цаанаа умайндаа үрэвслийн шинж тэмдэг байна гэсэн үг. Энгийн зүйл биш учир эмчид үзүүлэн яг юунаас болж байна гэдгийг тодорхойлоорой. Мөн спириалаас болдог талтай. Хэрвээ спириалтай бол түүнийгээ авхуулж байгаад эмчилгээ хийлгээрэй.


Уншигч бүсгүй та бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А. Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.


 
Г.Цагаанцэцэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл