Шигдсэн хумсыг хэрхэн эмчлэх вэ?
2013 оны 12 сарын 11
Бүсгүйчүүддээ энэ удаад та хумс шигдэлтийн талаар зөвөлгөө хүргэе. Энэ нь маш олон шалтгаанаас болж үүсдэг.



1. Хумсаа буруу лав 2 талыг нь ухаж бөөрөнхийлж авснаас, өсвөр насны хүүхдүүдэд их тохиолддог.

2. Бариу гутал өмсөх, бүсгүйчүүд мэдээж туфль, жин ихтэй эрчүүдийн хөл нь өргөн учир гутландаа хөл нь байнга бариад шигдэх асуудал их гардаг.

3. Хумсаа хэтэрхий урт ургуулаx, хүний хумс урт ургах тусмаа дотогшоогоо хавчигдаж ургадаг учир дотогшоо шигддэг.

4. Төрөлхийн жижиг хумсны толиотой бол хумс ургахдаа махандаа тулж шигддэг.

5. Хумсны толио нь хэт хавтгай эсвэл хэт нимгэн хумстай хүмүүсийн хумс нь арьсандаа шигдэж биш зүсэгдэх маягаар шигдэлт үүсдэг.

6. Зарим спортын тамирчид ачааллаас болж шигдсэн байдаг.

7. Мөн төрөлхийн хумс ургалтын гажигтай хүмүүс ч байдаг.

8. Мөөгөнцөртсөн хумс зузаардаг учир маханд очих ачаалал нэмэгдэж шигддэг.

Энэ бол цөөхөн хэдэн хумс шигдсэн шалтгаанууд, өөр шалтгаанууд ч бас байдаг. Ариун цэвэр муу сахисан, хөлний хөлс их гарахаар г.м.

Мөн хумс шигдэлт хүндэрсэн тохиолдолд өвдөлт нь аймшигтай. Шүдний өвчнөөс ч зовиуртай. Та хэрвээ сахарын өчинтэй бол хэрхэвч өөрөө шигдсэн хумсаа авч болохгүй шүү эмч таньд тусгай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Хэрвээ таны хүүхэд өвдсөн тохиолдолд яаралтай арга хэмжээ аваарай, хүүхдүүд эмчээс айгаад байна гээд хэдэн жилээр ч идээлж үрэвсүүлж явах нь бий. Хуруунаасаа ч салсан тохиолдол ч гардаг байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ шигдэлт тань хүнд хэлбэрт шилжсэн шилжээд удаан хугацаанд салж чадахгүй яваа идээ бээрэндээ баригдаад хавдаж хуруу чинь томорсон бол та заавал эмнэлэг яв. Өөртөө найдлага төрүүлж ахиж хумсаа авах гэж оролдох гэсний ч хэррэггүй! Ер нь л шигдэлт нь угтаа, мөн цус гарч идээлсэн бол эмнэлэг яваарай. Хүнд биш гээд гоо сайхний салонд авахуулж болох ч найдвартай биш шүү. Авч чадахгүй байх эсвэл халдвар авах ч аюултай.

Гэмтэл согог судлалын төв болон дүүргүүдий нэгдсэн эмнэлэгт очиж болно. Хумсаа бүтнээр нь авахуулах уу? Эсвэл талыг нь авахуулах уу гэж. Хэрвээ та найдвартай гэж үзэж байгаа бол бүтнээр авахуулсан нь дээр. Уул нь шигдсэн хэсэгээ л авахуулчихвал амар ч дахих аюултай байдаг юм шүү. Эмч тариа хийж хумсийг чинь авсны дараагаар тухайн өдөртөө янгинаж өвдөх тохиолдол бий. 

Харин таны гол сахих дүрэм бол хумсаа ургуулах. Хумсаа ургаж байхад нь битгий оролдоорой, хумсан доор байдаг зөөлөн эд нь хатуураад хумс шиг хатуу болчихдог, Тэр зөөлөн эдийг оролдолгүй ургуулах хэрэгтэй шүү. Хэрэв тэр хэсгийг оролдвол хумс чин гажигтай ургах магадлал өндөр байдаг юм шүү. Зарим хүмүүс хумсаа ингэж авхуулсны дараа дахин шигдэж дахин авхуулах хэрэг гардаг. Энэ нь нөгөө зөөлөн эдийг оролдоод гажиг үүсгэсэн хүмүүст түлхүү илэрдэг.

Манай уншигч бүсгүйчүүдийн зөвлөсөн дараах зөвөлгөөг шигдсэн хумсаа хэрхэн арчлах талаар мэдэхгүй байгаа хүмүүст хүргэж байна.
 
Хумс нь шигдээд зовиуртай байдаг бас тэрийгээ өөрөө ухаад авчдаг хүмүүс байдаг. Шигдэлт нь арьсаа зүсэж махандаа ороогүй. Гэхдээ л хумс ургах болгонд ухна гэдэг хэцүү бүр хүндрүүлчихэж ч болно. Таны энэ зовлонгоос салах арга бол зөвхөн махаа давуулж хумсаа ургуулах явдал юм шүү. Энд олон арга зам бий. Гэхдээ таны ашиглаж болох арга цөөн хэдэн аргыг танилцуулж байна.

1. Хөвөн жийргэлэх арга, Хумсныхаа шигээд байгаа хэсэгт нь бага зэрэг хөвөн хавчуулаад ургуулаарай. Энэ нь өвдөлтгүйгээр таныг хумсаа махыг нь давуулж ургуулахад тус болох болно.

2. Педикурт ороод, хумсан дээрээ акрил буюу шилэн хумсний материалаар шигдээд байгаа зах хэсэгээ зузаатгаж тавиулах, энэ нь хумсыг зузаан болгож арьсруу шигдэж орохоос хамгаална. Өвдөлт ч арилна. Нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой.

3. Гуурс тавиулах, төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулах, судал татуулах 

4. Мөн зарим бүсгүйчүүдийн хумс нь шигдээгүй мөртлөө зовиур үүсдэг энэ нь хумсаа дутуу цэвэрлэснээс болдог. Гарийн хумсанд ч байдаг хажуугаар дагж ургадаг хальс нь хумсны хажуугаар бөөгнөрөөд хатуурсан байдаг. Усанд орсныхоо дараа сайн цэвэрлэхэд хангалттай.

Хэрвээ таньд давж туулсан туршлага байгаа бол доор коммэнт үлдээж буссаддаа тус болоорой.  Та бүхэнд амжилт хүсье.
Т.Амундра
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл