Мөөгөнцөр үүсэх шалтгаан
2013 оны 12 сарын 10
Ямар үед мөөгөнцөр үүсдэг вэ?

Удаан хугацаагаар  антибиотик, жирэмслэлтээс хамгаалах эм болон дааврын бэлдмэл хэрэглэх, бэлэг эрхтний салст гэмтэх, мэс засал хийлгэх, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд ялангуяа чихрийн шижин өвчнөөр өвчлөх тохиолдолд үүсдэг. Мөн жирэмслэлт, цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтийн улмаас үүсч болно. Хаана нойтон, чийгтэй, харанхуй газар байна тэнд мөөгөнцөр үүсдэг учир үтрээ бол мөөгөнцөр үүсэх хамгийн тохиромжтой орчин юм.



 
 Илрэх шинж тэмдгүүд

Эмэгтэйчүүдийн хувьд үтрээнээс ээдэмцэр маягийн цайвар өнгийн их хэмжээний ялгадас гарна. Гадна бэлэг эрхтэн загатна, хорсох, хуурайших, хавагнах, улайх, халуу оргих, бэлгийн хавьтлын үед өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол байдаг.

 
Хэрхэн эмчлэх вэ?

Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсвэл шинжилгээгээр мөөгөнцрийн халдвар гэж оношлогдсон тохиолдолд эмчид хандан эмчлүүлэх шаардлагатай. Мөөгөнцрийн халдвар нь эмчийн заасан мөөгөнцрийн эсрэг эмчилгээг цаг хугацаанд бүрэн төгс хийлгэвэл амархан эдгэрдэг.


 
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


Үтрээний үрэвслээс сэргийлэхэд дараах зөвлөгөө танд тусална.

1. Бэлэг эрхтнээ ямар нэгэн химийн бодисын найрлагагүй, цэвэр бүлээн усаар сайтар угаасны дараа хуурай болтол арчина.

2. Эмэгтэйчүүдийн янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлэг эрхтэндээ хэрэглэх шаардлагагүй. Тэдгээр бэлэг эрхтнийг цочроож, үрэвсүүлнэ.

3. Даавуун материалтай дотуур хувцас өмсөж байх нь зүйтэй. Нейлон болон синтетик хувцас нь агаар нэвтрүүлэхгүй, чийг татуулдаг тул үтрээний үрэвсэл үүсгэхэд нөлөөлдөг бичил биетний үржих нөхцөл болгодог.



4. Хэт бариу өмд өмсөх нь агаар нэвтрүүлэхгүйгээс гадна бэлэг эрхтнийг холгож үрэвсүүлдэг учраас түүнээс аль болох зайлсхий.

5. Чихэр, нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэ.

6. Хүндээр бие зассаны дараа урдаас нь арагш чиглүүлэн арчиж байх хэрэгтэй. Энэ нь үтрээнд элдэв нян орохоос сэргийлнэ.

7. Амаар бэлгийн хавьтал хийсний дараа шууд үтрээгээр хавьтал үйлдэж болохгүй. Шодойг заавал угааж байх хэрэгтэй. Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд мөөгөнцөртэй бол төрөх явцад хүүхдэд халдвар дамжина. Ингэснээр хүүхдийн хоол боловсруулах замын эрхтэнд мөөгөнцөр үржинэ. Энэ нь бидний мэддэгээр ам гэмтэхтэй адил юм. Аманд мөөгөнцөр илрэх нь мөн амаар бэлгийн хавьтал үйлдэх үед үүссэн байж болно.


Уншигч бүсгүй та бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А. Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье. 

 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
1. Үргэлж аюулгүй бэлгийн харьцаанд орж бай. Найз залуу чинь БЗХӨ тусахгүй гэдэгт маш итгэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл