Эмэгтэйчүүдийн секстэй холбоотой асуудлууд №7
2013 оны 12 сарын 6
Сексологич А. Тодоо эмч та бүхний асуусан асуултанд хариулж байна. Анхааралтай уншаад өөрийн асуудлаа шийдээрэй бүсгүйчүүд ээ .

Би 26 настай миний бэлэг эрхтэнээс цагаан юм гараад загатнаад байх юм. Одоо бараг жил ингэж байна. Гэхдээ өдөр бүр биш сарын тэмдэг ирсэний дараа мөн өмнө нь загатнаж зовиуртай байна. Бэлгийн харьцаанд ороход зовиуртой хорсож өвддөг учир бараг таашаал авдаггүй. Мазокны шинжилгээ өгсөн мөөгөнцөр гэж оношлоод олон эмчилгээ хийлгэсэн ч нэмэр алга. Мазок шинжилгээнд мөөгөнцөр бараг илрээгүй. Нөхөртэйгээ хамт эмчилгээ хийлгэсэн нөхөрт маань ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ЭХО-д харуултал  умайн хүзүү шархласан байна гээд  нэг лаа өгсөн. Хэрэглэсэн хэрнээ нэмэр алга байна. Одоо яах вэ надад туслаач үнэхээр зовиуртай хэцүү байна.

Энэ үтрээний үрэвсэл биш умайн үрэвсэл. Эндомитрид Учир нь сарын тэмдэг ирэх болон ирэхийн өмнө савны амсар онгойдог. Тэр үед саван дотор байгаа үрэвслийн процесс үтрээ рүү орж ирдэг учраас үтрээн дээр загатнаа өгдөг юм.

Эсвэл Эндоцервитец  байж болох юм. Энэ нь савны амны шархлаа болон савны амсрын сувгийн хүзүүний шархлааны энэ үед бас загатнадаг. Лаа хийнгүүт шархлаа алга болно гэж байхгүй. Шархлааг алга болгохын тулд когулация эмчилгээ буюу шархийг түлэх эмчилгээ хийлгэнэ. Энэ эмчилгээг хийлгэхийн өмнө эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

Хэрвээ энэ эмчилгээ хийлгээд алга болохгүй бол мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийлгэнэ. Мөөгөнцөр гэж оношлогдож эмчилгээ хийлгэсэн ч үр дүнгүй байсан гэсэн байсан. Тийм бол эмчилгээ таарахгүй байж болох юм. Дээр гарсан зовиурууд бол мөөгөнцөрийн шинж тэмдэг юм.


 

Сайн байна уу?  Жирэмсэлтээс эм ,спирал хуанлиаас өөр хамгаалах вэ?. Надад спирал таардаггүй юм. Олон жил эм уусан болохоор эм уухаас халгаад байх юм яаж  хамгаалах вэ

Эм, спирал тавиулах аргууд таарахгүй байгаа бол:

1. Бэлгэвчтэй унтах

2. Дефопровера гэдэг тариа тариулж болно. Энэхүү тариа нь 3 сар хамгаалдаг. Дүүргийн эмэгтэйчүүдийн газар тарьдаг юм.

3. Норфалант гэдэг  суулгац суулгуулах. Үүнийг арьсан доор тавьдаг.

4. Гадуур дур тавьж болно.

 
Би 5 жил найз залуугүй байж байгаад саяхан найз залуутай болсон юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд ерөөсөө секс хийгээгүй. Энэ залуутайгаа секс хийсэн чинь тавьж чадахгүй давсган дээр бөөгнөрөөд гарахгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд их зовиуртай байна. Найз залуу маань намайг тавиулах гээд цаг гаран оролдсон ч нэмэр болсонгүй. Уг нь сэрэл хөдлөөд тавьж байгаа юм шиг гэхдээ гадагшлахгүй юм. Би арай хөрөлтийн шатандаа орчихсон юм биш байгаа.

 Урьд нь дур тавьж байсан ч одоо тавьж чадахгүй байна гэж би ойлголоо. Олон жил хүнтэй унтахгүй байх нь бэлгийн хөрөлтөнд оруулдаг. Гэхдээ тавиагүй ч гэсэн мэдрэмж авч байна гэдэг бол бүрэн хөрөлт явагдсан гэсэн үг биш. Секс хийх дуртай, сэрэл авч чадаж байна гэдэг бол гэвч тавих үе нь таарч болохгүй байгаад л асуудал байна. Урьд ямар байрлалаар дур тавьж байснаа санаж сэргээх хэрэгтэй. Байрлалуудыг туршиж үзэх хэрэгтэй. Үтрээний дур тавилттай бол үтрээн дээрээ, хэлүүний дур тавилтай бол хэлүүн дээрээ үйлчлүүлээд үз.



Мөн одоогийн найз залуугийнх нь сексийн арга барил таарахгүй байж болно. Давтамж, үйл хөдлөл, байрлал гэх мэт ямар нэг зүйл. Сэтгэлд тааламжтай орчин бүрдүүлээд бие биедээ уусах хэрэгтэй. Заримдаа эмэгтэй хүмүүсийн нэг шалтгаан нь эрэгтэйдээ дасаж өгдөггүйгээс болдог. Гэхдээ урьд нь ямар байрлалаар дур тавьдаг байсан түүгээрээ хийх гээд оролд тэр үед дур тавих болно. Тэрнээс хөрөлт гээд учиргүй эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй. Учир нь сэрэл хөдөлж мэдрэмжийг авч байгаа учраас.

Би 24 настай 2012 оны 10 сард төрсөн. Би хүүгээ өөрөөрөө төрүүлсэн. Нөхөр маань намайг 5 сартай байхад Америк явсан болохоор төрснөөсөө хойш нэг ч хүнтэй ойртоогүй байгаа. Одоо болтол миний сарын тэмдэг ирээгүй болохоор санаа зовоод байх юм. Эмчээс асуухаар зүгээр гээд байдаг. Хүнтэй унтахгүй болохоор ингэж байгаа юм болов уу ? Надад зөвлөөч. Энэ зүгээр үү?

Төрсний дараа сарын тэмдэг ирэхгүй уддаг тохиолдол бий. Гэхдээ эмэгтэй хүний сарын тэмдэг 3 сар болоод ирдэг. Одоо болтол ирээгүй байна гэдэг ямар нэг асуудал байна гэсэн үг. Яваандаа ирж магадгүй.

Хамгийн түрүүнд өндгөвчний үйл ажиллагааг үзүүлэх хэрэгтэй. Гормон болон дааврын шинжилгээ өгч сарын тэмдэг яагаад  ирэхгүй байгааг мэдэх ёстой. Секс хийхгүй удахаар гормоны нийлэгжилт гарч ирдэггүй. Тиймээс өндгөвчний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Сексийн идэвхтэй харилцаанд орвол өндгөвчний үйл ажиллагаа хэвийн болно. Мөн жирэмслэлтээс хамгаалдаг эм уухаар зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирдэг талтай.



Эхнэр бид хоёр бэлгийн харилцаанд ороод 8 жил болж байна. 10 жилд байхаасаа үерхэж эхэлсэн одоо хөөрхөн охинтой. Эхнэр маань бэлгийн харилцаанд орох маш дургүй. Хорсож байна, таагүй мэдрэмж төрөөд байна гэх юм. Бэлгийн харилцаанд анх орсноос хойш нэг ч удаа тэр эхэлж байгаагүй, дандаа би эхэлдэг. Одоо 10 хоногт нэг удаа л хийдэг. Мэдээж эхнэр дургүйцсэн байдалтай. Ярилцах гэж зөндөө үзсэн. Эхнэрээсээ өөр хүнтэй унтаж байгаагүй. Энэ нь гэр бүлийн хүмүүжил, хувийн үзэл баримтлал, эхнэртээ хайртай гэсэн 3 зүйлтэй холбоотой. Би мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад үзвэл яадаг бол гэж бодож байна. Аль болох хурдан хариу илгээгээрэй.

Таны хөрөлттэй эмэгтэй гэж бодож байна. Хэлүүгээр нь оролдоход дур тавьж их хэмжээний шингэн ялгарсан гэдэг нь зөвхөн сэрэл хөдөлсөн төдий зүйл.

Хамгийн түрүүнд бэлгийн харилцаанд орохоор яагаад хорсоод байна гэдгийг тодлох хэрэгтэй. Тиймээс эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Үтрээний хананд улайлт өгөх, үтрээний үрэвсэл үүсэх, мөгөөнцөртөх, цагаан юм ихсэх,  зэргээс болж хорсоод байдаг. Мөн эмэгтэйн сэтгэл санааны ямар асуудал байна гэдгийг нь тодруул.


 
Уншигч бүсгүй та бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А. Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.

 

 
Г.Цагаанцэцэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл