Дур ханахад эрхтний хэмжээ хамаагүй
2013 оны 11 сарын 28
Эмэгтэйн дур ханалт нь эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэмжээнээс хамаардаггүй. Эмэгтэй хүн бэлгийн хавьтлын үед дур ханахад нөлөөлдөг хүчин зүйлүүдийн дотор эргэлзээтэй нэг зүйл нь эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэмжээ юм. Манай ихэнх залуучууд эмэгтэйн дур ханахад бэлэг эрхтэний хэмжээ хамааралтай гэж боддог. Ер нь эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэвийн хэмжээ ямар байдаг вэ.Хөвчрөөгүй үедээ 5-12 см бөгөөд дунджаар 7-10 см байдаг. Харин хөвчирсөн үедээ дунджаар 11-16 см байдаг аж.


 Энэхүү эргэлзээтэй асуудалд АНУ-ын эмэгтэйчүүдийн эмч Уилльям Мастерз, сэтгэл зүйч Виржини Жонсон нар хариулт өгсөн юм. Тэд Сант Луис хотын их сургуульд лаборатори байгуулж 383 эрэгтэй, 312 эмэгтэйд судалгаа явуулжээ. Судлаачид 2500-7000 бэлгийн мөчлөгийг ажиглаж нэгэн чухал дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйн дур ханалт нь эрэгтэйн бэлэг эрхтэний хэмжээнээс хамаардаггүй аж. Судлаачид янз бүрийн хэмжээтэй хиймэл бэлэг эрхтэнээр эмэгтэйчүүдийн дурыг хангах байдлаар судлахад эрхтэний хэмжээ томроход эмэгтэй дур ханалтанд нөлөөлөх хамаарал гарахгүй байжээ.



Тэд хийсэн ажиглалтаа дараах байдлаар тайлбарлажээ. Богино бэлэг эрхтэн хөвчрөхдөө урт эрхтэнтэй харьцуулахад илүү уртасдаг аж. Мөн эмэгтэй хүний бэлэг эрхтэн маш уян хатан чанартай тул эрэгтэй бэлэг эрхтэнд амархан дасан зохицдог аж. Нөгөө талаар эмэгтэй үтрээний урт ердөө л 13-16 см байдаг тул ямар ч эрэгтэй эмэгтэй хүний дурыг хангаж чадах гэнэ. Түүнчлэн эмэгтэй дур ханалтанд сэтгэлзүйн байдал хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна.  

Уншигч бүсгүй танд бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А.Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.

         
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл