Бэлгийн амьдралтай холбоотой асуудлууд №6
2013 оны 11 сарын 26
Уншигч бүсгүйчүүдэд тулгараад байгаа сексийн асуудлын талаар сексологич А. Тодоо эмчээс тодруулан та бүхэндээ хүргэдэг билээ. Ингээд бидэнд ирсэн захидлуудын хариуг илгээж байна.

Сайн байна уу? "Секс хийх үед үтрээнээс чинь хий гараад байна уу" гэсэн сэдвийг уншаад бичиж байна. Би 32 настай. 2 хүүхэдтэй. Надад яг энэ шинж тэмдэг илэрдэг. Дээрээс нь миний биений юм ирээгүй 3 сар болж байна. Эмчид үзүүлэхээр сав хэвийн өндгөвч жижигхэн байна. Гэхдээ хэвийн гэсэн. Миний хөхнөөс сүү шиг юм гараад мөн 3 сар болж байна. Дааврын шинжилгээ өг гэсэн боловч хөдөө орон нутагт амьдарч байгаа тул хот орж арай амжаагүй л байна. Энэ ямар шинж тэмдэг вэ? аюултай юу?


Гормоны өөрчлөлт гарсан байна. Өндгөвчөө ЭХО -д харуулах хэрэгтэй. Өндгөвч жижигхэн болоод тогтчихвол угаасаа гормоны өөрчлөлтөнд ордог.
3 сар юм ирээгүй гэдэг нь өндгөвч, сав, умайд өөрчлөлт байна гэж үзнэ. Биений юм хаагдах янз бүрийн шалтгаантай байна. Өндгөвч, дайврын шинж тэмдэг, гормоны өөрчлөлт, сэтгэл санааны байдлаас болж болно . Мөн цус алдсанаас үүснэ. Тиймээс сарын тэмдгийг ирүүлэх ёстой. Ирүүлэх эмчилгээ бий. Ямар даавар дутагтаад байгааг олж эмчлэх хэрэгтэй. Хөдөө орон нутагт байх нь хамаагүй хотруу ирж шинжилгээ хийлгээрэй.



Би 26 настай. Жилийн өмнө төрж байсан. Сүүлийн хэдэн сар эрхтнээс маань цагаан өнгийн юм их хэмжээгээр гараад дотуур хувцас бохирдуулаад байна.  Зөвхөн мозакийн шинжилгээ өгөх ёстой юу? ямар ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ? Мөн би спрал тавиулаад 3 жил болох гэж байгаа энэнээс шалтгаална гэж байх уу? Секс хийсний дараа цусархаг зүйл гараад байх юм. Нөхрөөсөө их санаа зовох юм. Бариа заслаар савны хий гаргаж болох уу?

Хамгийн түрүүнд мозакны шинжилгээ өгөх хэрэгтэй. Тэгээд юунаас болж байгааг тодруул. Үтрээний бохирыг шинжлүүлнэ гэсэн үг.

Секс хийсний дараа цус гарах нь умайн хүзүүнд шархлаа үүссэнээс болдог. үүнийг толь тавиулаад үзүүлэх ёстой. Умайн хүзүүнд шархлаатай байвал секс хийх үед тухайн шарх хөндөгдсөнөөс болж цус гардаг. Цагаан юм их гарах нь бас үүнтэй холбоотой.  Спрал хийлгэсэн үед умайн хүзүүн шархлаа шшсдэг. Тиймээс эсийн шинжилгээ, эдийн шинжилгээ өгөөрэй. Шархлаа бол хавдрын уртал өвчин гэдэг юм шүү.
Хийг бариа заслаар гаргадаг. Гэхдээ зүү төөнүүрээр илүү сайн төгс болно. Учир нь савны хий нь хүйтнээс болж үүссэн учир төөнүүр, эмээр арилгадаг. Гэхдээ үгүйсгээгүй учир бариулаад хийгээ гаргаж болно.



Миний бэлэг эрхтнээс цайвардуу эвгүй эвгүй үнэртэй зүйл ихээр гараад байх юм. Бүүр бэлгийн харьцаанд орж байхад тавьсан юм шиг их гарах юм. Өвчин юм болов уу гэхээр манай нөхөрт илэрсэн юм алга. Дээр халдвартад шинжилгээ өгөхөд трихоманаз ч билүү тийм юм гарсан. Гэхдээ миний бодлоор Хламид гэдэг өвчинтэй шинж тэмдэг нь яг таараад байх юм. Хамгаалалтгүй бараг 3 жил харилцаанд орсон жирэмсэн болохгүй юм. Хламид гэдэг өвчин үргүй болгодог гэж сонссон юм байна. Ядаж гараад байгаа зүйлийг нь болиулмаар байна. Нэг удаа шууд хэрэглэдэг эм тариа байдаг гэж сонссон. Ямар эм тариа байдаг юм бол?

Биенээс цагаан юм их хэмжээгээр гарахдаа үнэртэй бол ямар нэгэн өвчин байна гэж үзнэ. Хамгийн түрүүнд мозакийн шинжилгээ өг. Ямар бактераар энэ өвчин явагдаж байгааг тодорхойл. Нөхөрт мэдэгдэхгүй байх нь хамаагүй. Жишээ нь трихоманаз эрэгтэй хүнд мэдэгдэхгүй яваад байдаг. Урьдны энэ өвчин бүрэн эмчлэгдсэн үү гэдгээ мэдэж ав. Хламидын үед ийм шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ нөхөрт эрхтний  үзүүрээс тунгалаг өнгөтэй шингэн гарч байх ёстой. Ийм шинж тэмдэг байна уу үгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм өвчний үед нарийвчилсан шинжилгээ өгөх хэрэгтэй. Нарийвчилсан шинжилгээг Гран При гээд эмнэлэг дээр авдаг.

Гол нь хоёулаа шинжилгээ өгөх хэрэгтэй. Хламид өвчний сөрөг тал нь үрийн сувгийг гэмтээж болдог. Тиймээс үргүйдэл үүсдэг. Яагаад гэвэл үтрээнээс явж байсан хламид цаашаа умайруу ороод тэгээд үр дамжих суваг руу явчихдаг. Ингэсэн тохиолдолд сувгийн бөглөрөл үүсдэг.  Нэг удаагийн эм тариа гэж байхгүй. Ганц удаагийн зүйлээр идгэхгүй. Ихэнх үед заг хүйтэн өвчний үед хийдэг тариаг бичиж өгөөд байдаг. Яг үнэндээ өөр өвчин явагдаж байдаг.


Миний бэлэг эрхтэнээс муудсан загас шиг шар ногоон өнгөтэй зүйл гараад дотор талдаа маш их загатнасан учир эмнэлэг хандсан юм. Хүрмэн эмнэлэгийн "ДНК" эмнэлэг дээр очиж нарийн шинжилгээ хийлгэсэн чинь mycoplasma hominis гэсэн онош гараад эмчилгээ хийлгэсэн. Гол асуудал нь миний нөхөр маань шинжилгээ өгсөн чинь эрүүл гарсан. Ийм байх боломжтой юу? Эрүүү гарсан учраас эмчилгээ хийлгэхгүй байгаа. Миний хийлгэж байгаа эмчилгээ үр дүнгүй болох юм шиг санагдаад. Надад туслаач?

Миний сарын тэмдэг ирэхдээ маш их өвдөлттэй ирдэг. Гэхдээ хамгийн гол нь хүрэн нөжирхүү зүйл гарахын хажуугаар бүүр том мах шиг зүйл бас гардаг. Энэ юунаас болдог юм болоо?

Миний бодлоор энэ онош биш байх гэж бодож байна. Үнэхээр муудсан загас шиг үнэр гарч, маш их загатнаж байгаа бол гонорое  өвчний шинж тэмдэг болов уу гэж би бодож байна. Хэрвээ мөн бол нөхөрт нь заавал өвчний шинж тэмдэг илрэх ёстой. Тиймээс хоёулаа хавсарч эмчилгээ хийлгэж байж зүгээр болно. Өөр газар мозакны шинжилгээ, нөхөртөө сүвний шинжилгээ өгөх хэрэгтэй. Уг нь Гран При шинжилгээ сайн хийдэг юм .

Харин сарын тэмдгийн хувьд мах шиг нөжирхөг зүйл гарч байна гэдэг нь хятад эмнэлэгээр бол цус царцсан байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл саванд хүйтэн суусан гэсэн үг. Европ эмнэлэгээр үүнийг эмчилдэггүй. Харин Хятад эмнэлэгээр бол эдгэрнэ гэж үздэг.

Би 23 настай. Саяхан жирэмсэн болсон. Гэтэл зулбачихсан. 4 долоо хоногтой л байсан байх. Өмнө нь жирэмсэлж байгаагүй. Нөхөртэйгээ анх бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн замын өвчин байхгүй, өмнө нь өвдөж байгаагүй. Нөхөр бас мөн адил эрүүл учрыг нь тодруулах гэсэн юм.

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхдээ умайд ямар өөрчлөлт байна, ямар гормоны өөрчлөлт, өндгөвч ямар байгааг харуулах хэрэгтэй. Яагаад зулбалт үүссэн бэ гэдгийг олж тогтоо. Зулбалт үүсэх шалтгаан янз янз байдаг.

1. Юмнаас унах

2. Умайн хананд үүсдэг хоргүй хавдрууд байж болно

3. Эр эм хоёрын резуфактерт таарахгүй бол

4. Дотрын өвчнөөс болж гэх мэт янз бүрийн олон шалтгаанаас болж зулбах тохиолдол бий. Тиймээс үүнийг маш сайн тодруулах хэрэгтэй. Нэг зулбасан хүн дараагийн удаа зулбах гээд байдаг. Тиймээс яагаад зулбасан шалтгаанаа тодруулаад эмчлүүлэх хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд ямар аргаар савны хийгээ гаргах вэ?
Гэрийн нөхцөлд хйих саван дээр халуун жин тавих, хар цайны ууран дээр суух, сүүлний юм уу тосоор тослоод жингээ тавих хэрэгтэй. Нэг ёсондоо бүлээцүүлэх эмчилгээ хийнэ гэсэн үг . Ийм арга бий. Их сөрөг нөлөө байхгүй зүйл.
Сайн байна уу? Нөхөр хол яваад 6 сар болоод ирэхэд нь секс хийтэл цус гарсан. Яагаад цус гарсаныг ойлгохгүй байна. Удаан хугацаагаар ойртоогүй болохоор тэгсэн юм болов уу? Эсвэл би сприалаа авхуулаад 2 сар болж байна. Үүнээс болов уу. Санаа зовоод байна.
Удаан хугацаанд ойртоогүйгээс болж цус гарна гэж байхгүй. Сприалаас болж цус гарсан байж болох юм. Учир нь умайн хүзүүний суваг дээр шархлаа үүссэн байж болох юм . Умайн амсар дээр шархлаа үссэн учраас цус гардаг.
Сприал нь хөдлөөд умайн салстыг цочроосон байж болно. Үүнээс болж шарх үүсдэг. Тиймээс эмчид үзүүлээд сайн тодруулах хэрэгтэй.


Гэрийн нөхцөлд ямар аргаар савны хийгээ гаргах вэ?


Гэрийн нөхцөлд хйих саван дээр халуун жин тавих, хар цайны ууран дээр суух, сүүлний юм уу тосоор тослоод жингээ тавих хэрэгтэй. Нэг ёсондоо бүлээцүүлэх эмчилгээ хийнэ гэсэн үг . Ийм арга бий. Их сөрөг нөлөө байхгүй зүйл.

Сайн байна уу? Нөхөр хол яваад 6 сар болоод ирэхэд нь секс хийтэл цус гарсан. Яагаад цус гарсаныг ойлгохгүй байна. Удаан хугацаагаар ойртоогүй болохоор тэгсэн юм болов уу? Эсвэл би сприалаа авхуулаад 2 сар болж байна. Үүнээс болов уу. Санаа зовоод байна.

Удаан хугацаанд ойртоогүйгээс болж цус гарна гэж байхгүй. Сприалаас болж цус гарсан байж болох юм. Учир нь умайн хүзүүний суваг дээр шархлаа үүссэн байж болох юм . Умайн амсар дээр шархлаа үссэн учраас цус гардаг. Сприал нь хөдлөөд умайн салстыг цочроосон байж болно. Үүнээс болж шарх үүсдэг. Тиймээс эмчид үзүүлээд сайн тодруулах хэрэгтэй.

Уншигч бүсгүй танд бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А.Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.



 



Г.Цагаанцэцэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл