Секс хийх үед үтрээнээс чинь хий гараад байна уу?
2013 оны 11 сарын 22
Манай сайтанд секс хийх үед үтрээнээс хий гараад байна гэсэн асуулт олон давтамжтай ирсэн тул “Савны хий” – ний талаарх зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна. Секс хийж байх үед хий гарч, түүнээсээ санаа зовсондоо дур ханаж чадахгүй болох нь элбэг. Тэгвэл үтрээний хий юунаас үүсдэг, ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн урьчдилан сэргийлэх, яаж эмчлэх аргын талаар ерөнхий зүйлийг бичлээ. 

Савны хий өвчин нь эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.


Савны хийтэй байх үед ямар ямар шинж тэмдэг илрэх вэ? 

1.    Савнаас хийх гарах: Явж алхахад  хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гардаг. 
2.    Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг. 
3.    Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг. 
4.    Сарын тэмдгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог. 
5.    Цагаан юм гарахдаа  хийн бөмбөлөгтэй гадагшилдаг
6.    Саваар үе үе хатгана
Энэ мэтчилэн шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.


Савны үүсэх шалтгаан

1.    Улирлын чанартай: Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо хүйтэн авах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав,  нуруугаа гаргасан өмд их өмсдөг болсон. Үүнээс болж саваараа хүйтэн авдаг. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг. Энэ бас их сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай. 
2.    Идээ, ундааны байдал: Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно. 
3.    Явдал суудал талаасаа: Саваа доргиох, унаж бэртэхтэй холбоо хий үүсэж болдог. 
4.    Бас нэгэн шалтгаан бол төрсний дараа хий суудаг. Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгой тархиа боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй. 
5.    Биений юм: Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм. Хүйтэн усанд орох, даарч хөрөхөд хий үүснэ. 




Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт... 
Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа эмчид үзүүлж эрүүлж байлган, доороосоо даарч хөрөлгүй байгаарай. 

Савны хийг арилгаж болдог бөгөөд Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Төвд анагаах ухаанаар зүү, төөнүүр тавьж эдгээдэг. Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар эдгээдэг учиртай юм. 


Уншигч бүсгүй танд бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А.Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье. 


Г.Цагаанцэцэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
ИННА салон зөвлөж байна… Түүхий коллагений тухай та мэдэхүү? Коллаген бол бидний нүүр бие  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл