Бэлгийн амьдралтай холбоотой асуудлууд №5
2013 оны 11 сарын 21
Оройн мэнд эрхэм уншигч бүсгүйчүүдээ. Сексологич А.Тодоо эмчийн ээлжит тодруулгийг та бүхэндээ хүргэж байна. Уншигчдаас олон давтамжтай ирж байгаа асуултыг нэгтгэн маргааш зөвлөгөөгөөр оруулах болно. Бүсгүй танд хэрэгтэй мэдээлэл байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сайн байна уу? Танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргье.
Би 25 настай өмнө нь 2 удаа абортонд орж байсан. Хүнтэй унтахгүй их удсан бараг 2 жил шахуу. Тэгээд саяхан найз залуутай болоод унтах гэсэн чинь нэг л хуурайшилттай ерөөсөө чийглэгтэж өгөхгүй, хийхэд маш их өвдөх юм. Энэ юунаас болдог юм бол. Би найз залуугаа хангахгүй ч байгаа юм шиг синий юм хэтэрхий сунацан санагдаад байна. Харахаар зүгээр л харагдаад байгаа юм. Хариу өгнө үү?


Үтрээний хуурайшилтын талаар түрүүчийн дугаараар товчхон ярьсан байгаа.

Найз залуугаа хангахгүй байна гэж байхгүй. Эрэгтэй хүн секс хийсэн бол дур ханадаг. Энэ сэтгэл санааны асуудал. Найз залуутайгаа секс хийсний дараа ямар нэгэн тавгүй таагүй мэдрэмж авсан учраас тэгж санагдсан байх. Энэ эмэгтэй өөртөө биш зөвхөн найз залуудаа санаа зовоод байгаа юм байна. Найз залуугаа хангах юмсан, минийх ямар байдаг бол, би таалагдаж байгаа болов уу үгүй юу гээд л... Энэ бол сэтгэл санаатай чинь холбоотой.

Үтрээ сунаж агшиж байдаг эрхтэн, хэтэрхий сунана гэж байхгүй. Гэхдээ суначихсан гэж бодоод байгаа бол кегелийн дасгал хийх хэрэгтэй. 25 настай хүний үтрээ сунана гэж байхгүй. Ялангуяа хүүхэд төрүүлээгүй эмэгтэй. Абортонд ороход үтрээ сунадаггүй.

Тиймээс үтрээний шинжилгээ өгч хуурайшилтынхаа талаар оношлох хэрэгтэй.




Би 34 настай. Нэг хүүтэй. Нөхрөөсөө салаад зургаан жил болж байгаа ч жил гарангийн өмнө нэг хүүхэд авхуулсан. Тэрнээс хойш уулзахаа болиод 8 сарын өмнөөс нэг хүнтэй уулзаж эхний 2 сар жирэмснээс хамгаалах эм ууж байсан болохоор хамгаалагдаад жирэмсэн болохгүй байсан. Гэтэл сүүлийн дөрвөн сар хамгаалалт хэрэглэхгүй байсан ч жирэмсэн болохгүй байна. Энэ хэвийн үзэгдэл үү? жирэмснээс хамгаалах эмэнд дархлаа тогтоно гэж байх уу?

Жирэмслэхгүй байх нь маш олон шалтгаан бий. Өндгөвчний үрэвсэл, үр дамжуулах суваг битүүрэх, үтрээний болон савны гэх мэт үрэвсэл байж болно. Үүнийг хамгийн түрүүнд оношлуулж, ЭХО д харуулах хэрэгтэй. Жирэмсэн болохгүй байх гол шалтгаан бол үр дамжуулах суваг битүүрснээс болдог. Битүүрсэн байна уу үгүй юу гэдгийг мөн үзүүл. Хэрвээ битүү биш байвал жирэмслэнэ гэсэн үг. Зарим эмэгтэйчүүд 3,4 жил жирэмслэхгүй байх тохиолдол бий. Хэрвээ битүү байвал түүнийг сэтлүүлэх шаардлагатай. 4 сар болоход жирэмслэхгүй байна гэдгийг жирэмслэх боломжгүй юм гэж үзэж болохгүй. Ер нь хүнтэй суугаад 3-4 жилийн хугацаанд жирэмслээгүй бол жирэмслэхгүй байх магадлалтай гэж үзнэ.

Жирэмснээс хамгаалах эмэнд дархлаа үүснэ гэж байхгүй.



Миний бие бага зэргийн сэтгэл санааны хямрал болоход сарын тэмдэг зогсчихдог. Энэ 5, 6 жил үргэлжилж байна. Жирэмснээс хамгаалах эм ууж, сарын тэмдэгээ ирүүлдэг байсан юм. /эмчийн заавраар/

Өндгөвчнөөс гарч байгаа эстроген, прогестрон гормоны өөрчлөлт байна гэсэн үг. Жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаа тохиолдолд эм бэлгийн дааврыг ууж байгаа гэсэн үг. Тиймээс хэвийн болоод сарын тэмдэг ирж байгаа юм. Өндгөвчөө ЭХО - д харуулаад гормоны шинжилгээ өгөх хэрэгтэй. Ямар нэг гормоны дутагдалтай байгаа бол түүнийг нэмж хийлгэ. Эстроген, прогестрон гормоны шинжилгээ хамгийн  түрүүнд өгөөрэй.

 

Би нөхөртэйгээ суугаад удаагүй байгаа юм. Гэсэн ч ажлын шаардлагаас болоод бид хоёр 14 хоног хол байж байгаад 7 хоног хамт байдаг. Анх танилцаад суухад сескийн тал дээр гагйү байсан. Өдөр болгон секс хийдэг байсан. Гэвч сая 14 хоног тусдаа байж байгаад очсон. Ганц удаа секс хийгээд ахиж хийсэнгүй. Учир нь энэ үед миний биений юм ирээд дуусах үедээ цус биш, шоколад шигбор өнгөтэй юм бага зэрэг гарсан. Бид эмчид үзүүлээд хамт эмчилгээ хийлгэсэн ч манай нөхөр хүсэл төрөхгүй байна гээд секс хийхгүй юм. Намайг байхгүй хугацаанд эрхтний үзүүрлүү нь лугшаад давсаг бөөр нь их өвдөж, шээс нь бага гарч байсан.

- Ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг мөн үү? Гэхдээ эрхтнээс нь юм гарахгүй байгаа.

- хөрөлтөнд орсон юм уу

- яагаад гэнэт ямар ч сонирхолгүй болчихвоо? Би нөхөртөө итгэдэг,надаас өөр эмэгтэй хүн байхгүй. Яагаад хүсэлгүй болсон юм бол?


1. Үзүүр лүү нь лугшиж өвдөх нь бэлгийн замын өвчний шинж тэмдэг мөн. Гэхдээ үгүй ч байж болно. Хамгийн түрүүнд сүвний шинжилгээ өгөх хэрэгтэй. Ямар өвчин байна гэдгийг тодорхойл. Бэлэг эрхтнээс юм гарахгүй байх бол асуудал биш.

2. Эрэгтэй хүн хөрөлтөнд орно гэж байхгүй. Энэ бол эмэгтэй хүн дээр л яригддаг асуудал. Харин бэлгийн сулралтай гэх юм.

3. Эрхтэн нь өвдөөд, зовиурлаад байгаа учраас секс хийх дур хүсэл төрөхгүй байгаа байх.

Шоколадан өнгөтэй юм гарсан гэсэн байна. Энэ нь нэг бол савны хүйтэнтэй байна эсвэл саванд үрэвсэл үүссэн байж болох юм. Үүнийг эмчид үзүүлэх хэрэгтэй.

Миний асуулттай ойролцоо хариулт байна. Гэхдээ жаахан тодруулах гэсэн юм. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. Нөхөртэйгээ суугаад 5 жил болж байна. Ерөөсөө тавьж байгаагүй. Манай нөхөр тавьж байгаа үгүйг мэддэггүй. Би тавьсан гэж худлаа хэлдэг.Эмч дааврын шинжилгээ өг гэсэн байна. Шинжилгээг хаана өгөх вэ? Энэ асуудал зүгээр болох уу? Ямар эмч дээр очих вэ? Сэтгэл зүйч үү? Эмэгтэйчүүдийн эмч үү?  одоо 30 настай.

 Дааврын шинжилгээ өгнө гэдэг нь андрогений гормоний тестостероны шинжилгээ өгөх ёстой. Үүнийг хаана өгч болох вэ гэхээр "Хатагтай" эмнэлэг болон "Гялс" төв дээр авдаг. Дүүргийн эмнэлэгүүд энэ гормоныг цуснаас ялгаж авч чаддаггүй.

Энэ гормон ямар байгаагаас шалтгаалан энэ асуудал шийдэгдэж болох үгүй нь мэдэгдэнэ. Гэхдээ дур тавихгүй байгаа нь маш олон шалтгаантай учир сексологийн эмчид хандах хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн эмч энэ  тал дээр тодорхой юм хэлэхгүй харин сексологи дагнасан сэтгэл зүйч зөвлөгөө өгч болох юм.



Би 41 настай. Нөхрөөсөө салаад удаж байна. Сексийн идэвхтэй амьдрал байхгүй. Жилдээ 2-3удаа секс хийдэг байдлаар бараг 6 жил болж байна. Сүүлийн зургаан сар ямар ч сексийн харилцаанд орсонгүй. Үүнээс илүүтэйгээр миний санаа зовж байгаа зүйл бол сарын тэмдэг маш бага ирдэг болоод бараг 2 жил болж байна. Нэг өдөр үзэгдээд л бараг алга болдог. Энэ нь надад цэвэршилт эхэлсэн гэсэн үг үү. Хэмжээ нь бага боловч сардаа тогтмол ирдэг. Энэ цэвэршилт үү? өндгөвчний үйл ажиллагаа муудсаных уу ? гормоны өөрчлөлт  үү? Би аль болох орой цэвэршихийн тулд яавал дээр вэ?

Энэ цэвэршилтийн шинж тэмдэг мөн үү гэвэл мөн. Өндгөвч жижгэрсэн байна уу гэдгийг үзүүл. Эмэгтэй гормон болох эстроген, прогестроны шинжилгээ өг. Секс хийхгүй удвал цэвэршилт эрт явагддаг хуультай. Нэг ёсондоо секс сайн хийвэл гормоны ялгаралт явагдана. Хийхгүй байхаар гормон ялгарахаа больдог. Үүний гормоны дутагдал гэж ярьдаг.

Аль болох эрт цэвэршихгүй байхын тулд эмчилгээ хийлгэж болдог. Цэвэршилтийг хойшлуулах эмчилгээ гэж байдаг. Энэ эмчилгээ голдуу хятад эмнэлэгээр явдаг. Зүү тавиулах, төөнүүр, эмийн эмчилгээ бий.

 

Г.Цагаанцэцэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш “L’OREAL, MAYBELINE, VICTORIA’S SEC  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл