Бэлгийн амьдралтай холбоотой асуудлууд №4
2013 оны 11 сарын 19
Уншигчдаас ирүүлсэн асуултанд сексологич А.Тодоо эмч хариулж байна.

Сайн байна уу? Бэлгийн амьдралтай холбоотой нэг асуулт асуух гэсэн юм. Урд нь эрэгтэй хүний миний хажууд хэвтэнэ үү үгүй юу доодох минь норчихдог байсан. Гэтэл одоо яаж ч оролдооод болохгүй юм. Хув хуурай байдаг. Энэ 5 сард үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэсэн. Эм тариа болон лаа хийсэн. Тэрнээс хойш бүр хуурай болсон?

Үтрээний хуурайших шинж тэмдэг хэд хэдэн шалтгаанаас үүсдэг. Үтрээ үрэвсэлсэх болон үтрээнээс шингэн ялгаруулж байгаа булчингийн үйл ажиллагаа муудсанаас болдог.

Үтрээг цэвэрхэн хэвийн нөхцөлд байлгаж шингэн хэвийн ялгарна. Ямар нэгэн өвчтэй байгаа учраас л хуурайшиж байна гэсэн үг.
Анагаах ухааны үүднээс авч үзвэл громоны өөрчлөлтөөс болж шингэн ялгарах нь багасдаг гэж үздэг. Тиймээс громоны шинжилгээ хийлгээд үзэх хэрэгтэй. Громоны шинжилгээг цуснаас тогтоодог.



Эсвэл үтрээнд үрэвсэлтэй байна гэж үзнэ. Эмчилгээ хийлгэсэн ч буруу, таарч тохирохгүй эмчилгээ хийлгэж байгаа байх. Ерөнхийдөө хуурайших процесс мөөгөнцөртэй холбоотой явагддаг. Хэрвээ энэ эмэгтэй бактер нянг устгана гээд антибиотик хэрэглэсэн бол угаасаа мөөнгөнцөртэй болсон байна. Тиймээс мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийлгэж, шингэнийг хэвийн гардаг болгох хэрэгтэй. Дахин мозакны шинжилгээ өгч мөөгөнцөр мөн үү биш үү гэдгийг тогтоох хэрэгтэй.

40 нас хүрээд цэвэршилт явагдаж байх үед үтрээний хуурайшилт явагдаж эхэлдэг. Энэ бол эм громоны ялгаралт багасаж байгаа учраас хуурайшилт үүсэж байгаа хэрэг. Тэрнээс залуу хүнд шалтгаангүй үтрээний хуурайшилт үүсэхгүй.

Дотор нь тавьсан тохиолдолд өглөө юм уу орой эргээд гарчихаад байх юм. Сүүлдээ үрийн суваг битүүрхээр ингэдэг юм болов уу гэж бодох юм. Энэ ямар учиртай юм бол?

Энэ бол хэвийн зүйл. Секс хийсний дараа үрийн шингэн буцаад гарч л байдаг. Үрийн шингэнийг бие шингээнэ, залгина гэж байхгүй. Савны амсар битүү байдаг учир сав руу орохгүй, цаашаа дамжаад хэвлийд үрийн шингэн орно гэж байхгүй. Тиймээс энэ хэвийн зүйл. Үрийн суваг хаагдсан юм байхгүй.

Удахгүй жирэмсэх болох төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс эрүүл саруул жирэмсэн байхын тулд ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?
Жирэмсэн болохын тулд бэлгийн замын өвчнүүдийн шинжилгээ өгөх, ДОХ, Үтрээний мозакны шинжилгээ, тэмбүү гэх мэт. Мөн дотрын шинжилгээнүүд, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.



Манай нөхөр 2-3 минутын дотор тавьчих юм. Тэгээд долоо хоногт ганц л удаа секс хийдэг. Надад ямар ч таашаал алга. Хэлж ярилцах гэхээр яасан юм зүгээр байна ш дээ гээд байх юм. 25 настай. Тэгэж их ачаалалтай ажиллаад байдаггүй. Уйдаад байгаа юм болов уу эсвэл бэлгийн сулрал юм болов уу? Сүүлдээ нөхөртэйгээ секс хийх дургүй болоод байна.
 

Эрчүүд бэлгийн хүчээсээ шалтгаалж 7 хоногт секс хийх нь янз бүр л байдаг. 7 хоногт 1 удаа, 7 хоногт 7 удаа, 7 хоногт 20 удаа, ерөөсөө сард нэг удаа бэлгийн харьцаанд ордог ч эрчүүд бий.

Харин 2-3 минутанд дур тавиад байгаа бол үүнийг хурдан тавилттай гэж үзнэ. Тиймээс үүнд эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ийм богино хугацаанд эмэгтэй хүн таашаал авдаггүй. Нөхрийн хувьд эмчилгээ хийлгэж удаан дур тавьдаг болох хэрэгтэй. Нөхөртэйгээ секс хийх дур сонирхолгүй болоод байгаа нь дур ханаж чадахгүй байгаатай холбоотой. Нөхөр сексийг оромдоод байна. Эмэгтэй хүн илүүлж, таалуулж, энхрийлүүлэх дуртай байдаг. Гэтэл ийм зүйлийг нөхөр эхнэртээ мэдрүүлэхгүй байгаа хэрэг.

Гэхдээ яагаад ийм байдал үүсээд байгааг өөрөөсөө эхлээд харах гээд үз. Дараа нь нөхөрт яг ямар асуудал байгааг ярилцахыг оролд.

Сайн байна уу? Танай ажлын хамт олонд амжилт хүсье. Би нэг юм асуух гэсэн юм. Би оюутан байхдаа хүсээгүй бэлгийн харилцаанд орсоноосоо хойш одоо болтол хүнтэй унтаагүй. Эмэгтэй хүн хүнтэй унтахгүй удах нь муу юу?

Хүсээгүй харилцаанд орсоноос болж сексийг жигшсэн байж болох юм. Амьдралд идэвхтэй өөдрөг байя гэвэл секс хийх хэрэгтэй.
Эмэгтэй хүн секс хийхгүй удхаараа зан харилцаа, эрүүл мэнд, нийгэмд идэвхтэй байх харьцаанууд алдагдаж эхэлдэг. Гүжүүд, зөрүүд, амьдралын идэвхгүй байдал янз бүрийн байдлаар илэрч болно. Сэтгэл санаагаар унах, гуниглах гэх мэт. Сексийн шинжлэх ухаанд бэлгийн хавьтал хийхгүй удвал сэтгэл санаа болоод биед өөрчлөлт ордог гэж үздэг. Өндгөвчний үйл ажиллагааны доголдол явагдаж, умайн үйл ажиллагааны доголдол, цусан дахь громонуудад өөрчлөлт явагддаг. Үүнээс болж хүний биед маш олон өөрчлөлт үүсдэг. Гэхдээ ямар ч өөрчлөлт ордоггүй хүзн бас бий.

Одоо 29 настай хүн дурлаж, түүнтэйгээ бэлгийн хавьталд орох хэрэгтэй.



Би эмзэг асуудалтай болчихоод байна. Сескийн дур ханах мэдрэмж тун тааруу болчихоод байна. Би тийм ч идэвхтэй харилцаанд байгаагүй. Гэр бүлтэй болж амжаагүй. 26 настай. Эмэгтэйчүүдийн зөвлөгөө авсан. Тодорхой үр дүнтэй зөвлөгөө өгөөгүй. Зөвхөн сэтгэл санаанаас хамаарна гэж хэлсэн. Сүүлийн 2,3 жил ийм байдалтай байна. Сүүлдээ санаа зовоод байна. Яавал дээр вэ? Иймэрхүү байдлаар удаан явбал сөрөг нөлөөтэй юу?

Эмэгтэй хүн удаан сексийн идэвхгүй байдалд явбал сексийн ханамж авах, сэрэл хөдлөх нь буураад байдаг. Сексээс дур ханамж авах нь сексийн давтамжаас шалтгаалдаг. Бэлгийн хавьталд орохгүй удаан явсаар байгаад хөрөлтөнд ордог эмэгтэйчүүд бий. 26 нас бол сескийн идэвхтэй нас юм. Гэхдээ сексийн идэвхтэй амьдралтай байх уу үгүй гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Идэвхтэй үржлийн насан дээрээ ийм байдалтай байж болохгүй. Сексийн хосоо олох хэрэгтэй.

Бие суларч, сав давсгаар өвдөж, ууртай болж, гуниглаж байгаа бол громоны ялгаралт дутагдаж байна гэсэн үг юм.

Уншигч бүсгүй танд бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А.Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.

Г.Цагаанцэцэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Олон улсын Каннын кино наадмын гала арга хэмжээнд холливуудын элитүүд нэгэн дор цугладаг б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл