Бид хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна
2013 оны 9 сарын 26

Захидал ирлээ бүсгүйчүүдээ...

Хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүсээд ч эрүүл мэндийн асуудлаар мөн өөр шалтгаануудаар хүүхэд олох боломжгүй эмэгтэйчүүд байдаг.Яг л ийм нэгэн шалтгаантай бүсгүй бидэнд хандсан юм. Мөн хосууд өөрсөдтэй нь хэрхэн холбогдох талаар мэдээллээ хүртэл бидэнд илгээсэн байсан. Хэрвээ та тэдэнд туслахыг хүсэж байвал Манай редакцитай холбогдоорой


Сайн байцгаана уу. Эрхэм уншигчид минь. Би та бүхэнтэй сэтгэлээ хуваалцах гэсэн юм. Би одоо 33 настай нөхөр маань 35 тай. Бид гэрлээд маш олон жил өнгөрсөн боловч хүүхэдтэй болж чадаагүй юм. Эмч домч, лам хуврага гээд яваагүй газар бидэнд байхгүй. Гэвч одоо болтол 2уулханаа л амьдарсаар. Бид хүүхэдтэй болохыг маш их хүсэж байгаа тэгээд удаан ярилцсаны эцэст хүүхэд үрчилж авахаар шийдсэн маш удаан сэтгэлээ бэлдсэн.

Харин хаанаас хэнээс яаж хүүхэд үрчилж авахаа сайн мэдэхгүй юм. Асрамжийн газраас очоод авах гэхээр хүмүүс уг гаралыг мэдэхгүй дэмий гээд байх юм. Хамаатан садан найз нөхдөөсөө авъя гэхээр хэн төрүүлсэн хүүхдээ өгөх вэ дээ гэж бодогдоод байх юм. Тэгээд бид 2 яах учраа олохгүй л байна. Хэд хоногийн өмнө нэтээс хүүхэд үрчлилж авах сайн хүмүүс байна уу гэсэн зүйлийг уншаад эцэг эх нь өөрсдөө зөвшөөрөөд үрчлүүлэх хүсэлтэй хүмүүс байдаг юм байна гэж ойлголоо. Тэгээд энэ захидалыг бичиж сууна.

Хэрвээ үнэхээр сайн хүнд хүүхэдээ үрчлүүлэх юмсан гэсэн бодолтой хүн байвал холбоо бариарай.
Гэсэн захидал ирсэн юм. Бүсгүйчүүдээ дээрх гэр бүлтэй холбогдохыг хүсвэл info@emegteichuud.mn хаягаар холбогдоорой
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл