Арьсаа арчлах арга
2013 оны 9 сарын 17
Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс  эрүүл, толигор байдаг.

Жишээлэхэд, нас ахих, тослог арьстай үед арьсны эвэрлэг  бүрхүүлийн хууларалт удааширч арьс зузаардаг. Үүнээс гадна наранд шарах үед арьс нь хэт ягаан туяанаас хамгаалахын тулд зузаардаг. Мөн арьсны хөгшрөлтөнд хүйсийн ялгаа их нөлөө үзүүлдэг. Юуны өмнө эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат байдаг. Хоёрт, эрэгтэйчүүдийн шингэн алдаж, хуурайшихдаа бага. Гуравт, эрэгтэйчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинэчлэгдэх үйл явц нь ч илүү эрчимтэй байдаг. Дөрөвт, эрэгтэйчүүдийн арьс нь эмэгтэйчүүдийнхээс илүү их хэмжээний меланин ялгаруулдаг тул хэт ягаан туяанаас ч илүү их хамгаалттай байдаг. Тавдугаарт нь, эрэгтэй хүний холбогч эдийн онцлогоос үүдээс эрэгтэйчүүдэд хэзээ ч целлюлит үүсдэггүй.  Зургаад нь, эрэгтэйчүүдийн хөгшрөлтийн үйл явц эмэгтэйчүүдийнхээс 5-7 жилийн хойно эхэлдэг. Хэрэв эрэгтэйчүүд энэ бүх давуу талаа бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон жилээр залуу харагдах боломжтой юм. Харамсалтай нь, тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ бүх давуу талыг үгүй болгож орхидог.

Арчилгаа
Гэрийн буюу энгийн нөхцөл дэх арьс арчилгаа нь өглөө ба оройных  гэж хуваагддаг. Үе шат бүр нь дотроо цэвэрлэгээ, сэргээлт, эрчимт арчилгаа, хамгаалалт гэсэн хэсгээс бүрддэг. Арьсыг саван ашиглалгүйгээр өглөөд гель, эсвэл угаач шингэнээр, оройдоо үүн дээр цэвэрлэгч сүүнцэр нэмэн цэвэрлэж байх нь хамгийн зохистой гэж үздэг. Өглөө, эсвэл орой гэж ялгалгүйгээр сэргээлтийг цэвэрлэгээний дараа хийх ёстой. Эрчимтэй арчилгаа гэдэг нь өглөөд өдрийн тос, оройд нь шөнийн тос хэрэглэхийн хэлдэг. Өдрийн тос нь арчилгаанаас гадна нүрний арьсныг нарын туяанаас хамгаалах, нүүр будалтын суурь болох гэсэн давхар үүргийг гүйцэтгэж байдаг. Нүүрний өдөр тутмын арчилгаанаас гадна арьсыг сэргээн залуужуулах нөлөө үзүүлдэг бусад арга гэж бас байдаг.

Маск
Хуурайших, наранд түлэгдэх, нүүрний арьс өнгө алдах, цэгтэн улайх, зовхины дор хөхрөх зэрэг олон асуудлыг тус тусад нь, эсвэл хавсруулах шийдэх нь арга нь нүүрний маск юм.  Хэрэв арьсны тосыг өдөр тутмын амралт гэж бодвол, маск нь хоёр аль нэг амралтанд тааваараа хоёр долоо хоног амарсантай дүйцнэ гэж болно.
Арьсанд жил тойроод л нэг янзын арчилгаа хийгээд байдаг юм биш улирал болгонд тохирсон зохистой арчилгаа хийх шаардлагтай байдгийг эмэгтэй хүн бүр мэдэж байгаа. Мэдэхгүй байлаа ч “ингэдэг гэнэ лээ” гэсэн жороор найзаасаа бус мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаас нэрэлхэх хэрэггүй.
Гэхдээ дан ганц гоо заслын эмчилгээ хийгээд нүүрний арьсыг эрүүл, толигор байлгах боломжгүй байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлэхэд,  зүрх судасны үйл ажиллагааны доголтолтой хүмүүсийн зовхи нь унижиж, дор нь хөхөрдөг, ходоод гэдэсний замын эмгэгтэй хүмүүсийн царай нь бор саарал өнгөтэй болдог, ходоодны үрэвслийн үед хамар дээрх судаснууд томордог, мэдрэлийн систем хэт ядаргаанд орсон үед нүүр жижигхэн үрчлээсээр дүүрэн болдог гэх мэт. Ийм учраас хүн гоо сайхны элдэв тос,  түрхлэг зэргийг хэрэглэж эхлэхийн өмнө гоо засалч эмчид үзүүлэн арьсны асуудлын цаана дотор эрхтэн зэрэгтэй холбоотой өөр ямар нэг эмгэг байгаа эсэхийг тодруулж, илэрвэл юуны түрүүнд тэдгээрийг эмчлэх хэрэгтэй байдаг.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сэтгэл догдлом шинэ он ойртсоор...Их хотын дэгжин бүсгүй та баярын даашинзаа сонгож амжсан  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Дэлхий хэмжээний оддыг хаана ч явсан гэрэл зургийн аппарат барьсан хүмүүс дагаж, тагнаж явдаг. Тэд шинэ долоо хоног дөнгөж эхлэхэд л хэн хаагуур, ямар хувцастай явав гэдгийг мэдээд өнгөрсөн долоо хоногт хэн гээч одод хамгийн сайхан хувцаслаж олны өмнө гарч ирснийг шалгаруулжээ.

Сүүлийн сэтгэгдэл