Эмэгтэйчүүдийн цэвэршилт залуужиж байна
2013 оны 7 сарын 24
Цэвэршилт нь 45-60 нас орчимд эхэлж, 15-20 жил үргэлжилдэг аж. Цэвэршсэнээр эмэгтэйчүүдийн өндгөвчийн үйл ажиллагаа буурна. Бусад эрхтэн, тогтолцоонд ч зарим нэг өөрчлөлтүүд илэрнэ. Эмнэлгийн практикт менопауз гэсэн нэр томъёо ихээр хэрэглэдэг. Энэ нь биений юм зогсох, ирэхээ болих гэсэн санааг багтааж байдаг юм. Дунджаар 50 нас орчимд хоёр жил гаруй үргэлжлэх эхлэл үе гэж байдаг. Хэвийн нөхцөлд 40-60 насанд цэвэршилт явагддаг ажээ.



Гэтэл сүүлийн хэдэн жилд цэвэршилт явагдах нас улам залуужиж, 30-35 насны эмэгтэйчүүд цэвэрших тохиолдол гарчээ. Гол шалтгаан нь зүй зохисгүй хоол хүнс хэрэглэснээс мөн агаарын бохирдол ихээр бий болж, хүмүүсийн биеийн байдал өөрчлөгдсөн, архи согтууруулах ундаа, тамхийг сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ихээр хэрэглэх болсон нь ч нөлөөлсөн байна. Бас хар тамхи болон мансууруулах төрлийн бодисоос болж эмэгтэйчүүдийн цэвэршилт залуужих нэг шалтгаан бий болж байгаа гэнэ. Төдийлөн хөндөгдөж, сөхөгдөөд байдаггүй энэ асуудал манай эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа гол асуудал болоод байна. Эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь ихэнх зүйл шалтгаалж байгаа хэдий ч гадны бусад нөлөөллүүд ч цэвэршилт эрт явагдахад нөлөөлж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн цэвэршилт гэж юу вэ?

Биологийн өөрчлөлт: Биологийн талаасаа эмэгтэйчүүдэд хөгшрөлт явагдаж эхэлсэн ч өнчин тархи ФСД болон ЛД-ийг хэвийн хэмжээнд ялгаруулсаар байна. Харин өндгөвч эдгээр дааварт хариу үйлдэл үзүүлэх чадвар нь буурна. Мөн харааны товгор, өнчин тархи, тархины бусад хэсэгт ч бас хөгшрөлт явагддаг. Өндгөвчний үйл ажиллагаа буурснаар өндгөн эс боловсруулах болон бэлгийн даавар (эстроген, прогестерон) ялгаруулах үйл ажиллагаа буурна. Цэвэрших явцад нүүр халуу оргих, толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн эстрогены хэмжээ багассанаар зарим эмэгтэйд остеопороз буюу яс сийрэгжих шинж илэрдэг. Нүүр халуу оргих шинж хамгийн тод илэрдэг бөгөөд үе үе халуун галаар цоргиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм эмэгтэйн нүүр улайж, маш их хөлөрнө. Нүүр халуу оргихоо болиход сэрүү татах шиг болж, заримдаа бүр жихүүдэс ч хүрэх шиг болдог. Халуун оргих хугацаа нь янз бүр бөгөөд хэдхэн секундээс хагас цаг хүртэл үргэлжлэх нь бий. Мөн өдөрт хэд хэдэн удаа давтагдах төдийгүй шөнө хүртэл халуун оргидгоос нойргүй хонох, хөлрөх явдал ч тохиолдоно. Эмэгтэй хүн бүрт ийм шинж илэрдэг үү? Нэгэн томоохон хэмжээний судалгаанд цэвэрших явц хараахан эхлээгүй ахимаг насны эмэгтэйчүүдийг сонгож, тэдний цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн болон түүний дараахь үеийг нэлээд хэдэн жил судалжээ.

Судалгаанд хамрагдагсдын 50 хувьд цэвэршилт эхлэхийн өмнө нүүр халуу оргих, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрч байсан гэсэн байна. Тэдний дөрөвний нэг орчим буюу 23 хувь нь нүүр халуун оргих шинж илэрч байгаагүй гэсэн бол 50-75 хувь нь нүүр халуун оргидог байсан ч нэг их санаа зовоосон асуудал биш байсан гэжээ.

Цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд даавар орлуулах эмчилгээ нэлээд их хэмжээгээр тус нэмэр болдог. Даавар орлуулах эмчилгээг эстроген орлуулах эмчилгээ ч гэж нэрлэсэн байдаг. Дээрх эмчилгээ нь ялангуяа нүүр халуун оргих, үтрээ хуурайших зэрэг бэлгийн үйл ажиллагааны хямралыг арилгахад тусална. Сүүлийн үед даавар орлуулах эмчилгээ нь эстроген, прогестероныг хоёуланг нь агуулах болсон. Энэхүү эмчилгээний талаар хүмүүсийн дунд янз бүрийн эсрэг тэсрэг ойлголт байдаг.

Зарим хүн дааврын эмчилгээ нь хөхний хорт хавдар, умайн хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Гэтэл зарим нь энэ нь хорт хавдраас сэргийлдэг төдийгүй эстроген нь цусанд байгаа холестеролыг багасгадаг учраас зүрхний шигдээс гэх мэт зүрх судасны эмгэгээс сэргийлнэ. Мөн түүнчлэн ясны сийрэгжилтээс сэргийлдэг гэж үздэг байна. Цэвэршилт нь хүний нас ахих явцтай холбоотой учраас хүний бүхий л эд эрхтэнд нөлөөлнө. Иймд даавар орлуулах эмчилгээний зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зохицуулах, хоол хүнсээ тохируулан хэрэглэх, эрдэс бодис, витамин уух, амьдралын хэв маягаа өөрчлөх зэрэг нь нэлээд их тус нэмэр болно.

Бэлгийн амьдрал ба цэвэршилт
Цэвэршилтийн үед үтрээнд ч гэсэн өөрчлөлт гардгийг бид дээр дурдсан. Эстрогены дутагдлын улмаас үтрээний хүчиллэг шинж чанар буурч, халдвар авах магадлал нэмэгдэнэ. Түүнчлэн эстроген нь үтрээг салслаг, чийглэг болгодог бол түүний хэмжээ багассанаар үтрээний чийглэг байдал алдагдаж, уян хатан чанар нь буурна. Энэ бүхэн нь бэлгийн хавьтлын үед өвдөж, зовиурлахад хүргэдэг. Ийм үед даавар орлуулах эмчилгээ хийх эсвэл тусгай зориулалтын чийгшүүлэгч тос хэрэглэх нь үр дүнтэй. Гэхдээ эмэгтэйчүүд энэ талаар бэлгийн хостойгоо ч ярилцаж, эмчийн зөвлөгөө ч авалгүй ганцаараа шаналж явах нь олон ажээ. Үүгээр ч зогсохгүй бэлгийн хавьтлаас аль болох татгалзаж, дургүйцэх болно. Гэтэл зарим эмэгтэй цэвэршсэний дараа жирэмсэлчих вий гэсэн айдас, дарамтаас салж, санаа зовох зүйлгүй болдог тул бэлгийн хавьталд өмнөхөөсөө илүү орж, идэвхитэй болдог байна.

Судлаачид эмэгтэйчүүдийн цэвэршилт болон цэвэршилтийн дараахь бэлгийн үйл ажиллагааг судлаад дараахь дүгнэлтэд хүрчээ.

1. Ихэнх эмэгтэйчүүд цэвэрших болон түүний дараах үед бэлгийн харилцаагаа үргэлжлүүлсээр байдаг бөгөөд түүнээс сэтгэлийн таашаал авч чаддаг хэвээр байна.
2. Харин цөөн тохиолдолд цэвэрших явцад бэлгийн үйл ажиллагаа буурах хандлага ажиглагддаг.
3. Эстрогены хэмжээ багассанаас үтрээ хуурайших нь бэлгийн үйл ажиллагаа буурах шалтгаан болдог.
4. Тестостерон ч бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Тестостероны хэмжээ багасах нь эмэгтэйчүүдийн дур хүсэл буурахад нөлөөлдөг тул түүнийг нөхөх эмчилгээ хийж болох юм.

Сэтгэл санааны өөрчлөлт

Цэвэрших явцад сэтгэлийн гутралд орох, түгших, тайван бус байх, уйламтгай болох, анхаарал төвлөрөхгүй байх, бачимдах зэрэг сэтгэл санааны өөрчлөлтүүд илэрдэг. Ахимаг насны эмэгтэйчүүдэд “Шувууны хоосон үүр” хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсч том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж, гутралд ордог байна. Цэвэрших үед эмэгтэйчүүдийн 85 хувь нь хэзээ ч сэтгэлийн гутралд орж байгаагүй бол 10 хувь нь хааяа нэг сэтгэлийн гутралд ордог, харин дөнгөж таван хувь нь байнга сэтгэлийн гутралтай байдаг гэсэн судалгаа байдаг. Энэхүү судалгааны үр дүнгээс эмэгтэйчүүд цэвэршилтээс болж сэтгэлийн гутралд орох нь амьдралынх нь бусад үеийнхээс их биш гэдэг нь харагдаж байна
Цэвэршилт нь 45-60 нас орчимд эхэлж, 15-20 жил үргэлжилдэг аж. Цэвэршсэнээр эмэгтэйчүүдийн өндгөвчийн үйл ажиллагаа буурна. Бусад эрхтэн, тогтолцоонд ч зарим нэг өөрчлөлтүүд илэрнэ. Эмнэлгийн практикт менопауз гэсэн нэр томъёо ихээр хэрэглэдэг. Энэ нь биений юм зогсох, ирэхээ болих гэсэн санааг багтааж байдаг юм. Дунджаар 50 нас орчимд хоёр жил гаруй үргэлжлэх эхлэл үе гэж байдаг. Хэвийн нөхцөлд 40-60 насанд цэвэршилт явагддаг ажээ.

Гэтэл сүүлийн хэдэн жилд цэвэршилт явагдах нас улам залуужиж, 30-35 насны эмэгтэйчүүд цэвэрших тохиолдол гарчээ. Гол шалтгаан нь зүй зохисгүй хоол хүнс хэрэглэснээс мөн агаарын бохирдол ихээр бий болж, хүмүүсийн биеийн байдал өөрчлөгдсөн, архи согтууруулах ундаа, тамхийг сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ихээр хэрэглэх болсон нь ч нөлөөлсөн байна. Бас хар тамхи болон мансууруулах төрлийн бодисоос болж эмэгтэйчүүдийн цэвэршилт залуужих нэг шалтгаан бий болж байгаа гэнэ. Төдийлөн хөндөгдөж, сөхөгдөөд байдаггүй энэ асуудал манай эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа гол асуудал болоод байна. Эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь ихэнх зүйл шалтгаалж байгаа хэдий ч гадны бусад нөлөөллүүд ч цэвэршилт эрт явагдахад нөлөөлж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн цэвэршилт гэж юу вэ?
Биологийн өөрчлөлт: Биологийн талаасаа эмэгтэйчүүдэд хөгшрөлт явагдаж эхэлсэн ч өнчин тархи ФСД болон ЛД-ийг хэвийн хэмжээнд ялгаруулсаар байна. Харин өндгөвч эдгээр дааварт хариу үйлдэл үзүүлэх чадвар нь буурна. Мөн харааны товгор, өнчин тархи, тархины бусад хэсэгт ч бас хөгшрөлт явагддаг. Өндгөвчний үйл ажиллагаа буурснаар өндгөн эс боловсруулах болон бэлгийн даавар (эстроген, прогестерон) ялгаруулах үйл ажиллагаа буурна. Цэвэрших явцад нүүр халуу оргих, толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн эстрогены хэмжээ багассанаар зарим эмэгтэйд остеопороз буюу яс сийрэгжих шинж илэрдэг. Нүүр халуу оргих шинж хамгийн тод илэрдэг бөгөөд үе үе халуун галаар цоргиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм эмэгтэйн нүүр улайж, маш их хөлөрнө. Нүүр халуу оргихоо болиход сэрүү татах шиг болж, заримдаа бүр жихүүдэс ч хүрэх шиг болдог. Халуун оргих хугацаа нь янз бүр бөгөөд хэдхэн секундээс хагас цаг хүртэл үргэлжлэх нь бий. Мөн өдөрт хэд хэдэн удаа давтагдах төдийгүй шөнө хүртэл халуун оргидгоос нойргүй хонох, хөлрөх явдал ч тохиолдоно. Эмэгтэй хүн бүрт ийм шинж илэрдэг үү? Нэгэн томоохон хэмжээний судалгаанд цэвэрших явц хараахан эхлээгүй ахимаг насны эмэгтэйчүүдийг сонгож, тэдний цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн болон түүний дараахь үеийг нэлээд хэдэн жил судалжээ.

Судалгаанд хамрагдагсдын 50 хувьд цэвэршилт эхлэхийн өмнө нүүр халуу оргих, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрч байсан гэсэн байна. Тэдний дөрөвний нэг орчим буюу 23 хувь нь нүүр халуун оргих шинж илэрч байгаагүй гэсэн бол 50-75 хувь нь нүүр халуун оргидог байсан ч нэг их санаа зовоосон асуудал биш байсан гэжээ.

Цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд даавар орлуулах эмчилгээ нэлээд их хэмжээгээр тус нэмэр болдог. Даавар орлуулах эмчилгээг эстроген орлуулах эмчилгээ ч гэж нэрлэсэн байдаг. Дээрх эмчилгээ нь ялангуяа нүүр халуун оргих, үтрээ хуурайших зэрэг бэлгийн үйл ажиллагааны хямралыг арилгахад тусална. Сүүлийн үед даавар орлуулах эмчилгээ нь эстроген, прогестероныг хоёуланг нь агуулах болсон. Энэхүү эмчилгээний талаар хүмүүсийн дунд янз бүрийн эсрэг тэсрэг ойлголт байдаг.

Зарим хүн дааврын эмчилгээ нь хөхний хорт хавдар, умайн хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Гэтэл зарим нь энэ нь хорт хавдраас сэргийлдэг төдийгүй эстроген нь цусанд байгаа холестеролыг багасгадаг учраас зүрхний шигдээс гэх мэт зүрх судасны эмгэгээс сэргийлнэ. Мөн түүнчлэн ясны сийрэгжилтээс сэргийлдэг гэж үздэг байна. Цэвэршилт нь хүний нас ахих явцтай холбоотой учраас хүний бүхий л эд эрхтэнд нөлөөлнө. Иймд даавар орлуулах эмчилгээний зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зохицуулах, хоол хүнсээ тохируулан хэрэглэх, эрдэс бодис, витамин уух, амьдралын хэв маягаа өөрчлөх зэрэг нь нэлээд их тус нэмэр болно.

Бэлгийн амьдрал ба цэвэршилт
Цэвэршилтийн үед үтрээнд ч гэсэн өөрчлөлт гардгийг бид дээр дурдсан. Эстрогены дутагдлын улмаас үтрээний хүчиллэг шинж чанар буурч, халдвар авах магадлал нэмэгдэнэ. Түүнчлэн эстроген нь үтрээг салслаг, чийглэг болгодог бол түүний хэмжээ багассанаар үтрээний чийглэг байдал алдагдаж, уян хатан чанар нь буурна. Энэ бүхэн нь бэлгийн хавьтлын үед өвдөж, зовиурлахад хүргэдэг. Ийм үед даавар орлуулах эмчилгээ хийх эсвэл тусгай зориулалтын чийгшүүлэгч тос хэрэглэх нь үр дүнтэй. Гэхдээ эмэгтэйчүүд энэ талаар бэлгийн хостойгоо ч ярилцаж, эмчийн зөвлөгөө ч авалгүй ганцаараа шаналж явах нь олон ажээ. Үүгээр ч зогсохгүй бэлгийн хавьтлаас аль болох татгалзаж, дургүйцэх болно. Гэтэл зарим эмэгтэй цэвэршсэний дараа жирэмсэлчих вий гэсэн айдас, дарамтаас салж, санаа зовох зүйлгүй болдог тул бэлгийн хавьталд өмнөхөөсөө илүү орж, идэвхитэй болдог байна.

Судлаачид эмэгтэйчүүдийн цэвэршилт болон цэвэршилтийн дараахь бэлгийн үйл ажиллагааг судлаад дараахь дүгнэлтэд хүрчээ
1. Ихэнх эмэгтэйчүүд цэвэрших болон түүний дараах үед бэлгийн харилцаагаа үргэлжлүүлсээр байдаг бөгөөд түүнээс сэтгэлийн таашаал авч чаддаг хэвээр байна.
2. Харин цөөн тохиолдолд цэвэрших явцад бэлгийн үйл ажиллагаа буурах хандлага ажиглагддаг.
3. Эстрогены хэмжээ багассанаас үтрээ хуурайших нь бэлгийн үйл ажиллагаа буурах шалтгаан болдог.
4. Тестостерон ч бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Тестостероны хэмжээ багасах нь эмэгтэйчүүдийн дур хүсэл буурахад нөлөөлдөг тул түүнийг нөхөх эмчилгээ хийж болох юм.

Сэтгэл санааны өөрчлөлт
Цэвэрших явцад сэтгэлийн гутралд орох, түгших, тайван бус байх, уйламтгай болох, анхаарал төвлөрөхгүй байх, бачимдах зэрэг сэтгэл санааны өөрчлөлтүүд илэрдэг. Ахимаг насны эмэгтэйчүүдэд “Шувууны хоосон үүр” хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсч том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж, гутралд ордог байна. Цэвэрших үед эмэгтэйчүүдийн 85 хувь нь хэзээ ч сэтгэлийн гутралд орж байгаагүй бол 10 хувь нь хааяа нэг сэтгэлийн гутралд ордог, харин дөнгөж таван хувь нь байнга сэтгэлийн гутралтай байдаг гэсэн судалгаа байдаг. Энэхүү судалгааны үр дүнгээс эмэгтэйчүүд цэвэршилтээс болж сэтгэлийн гутралд орох нь амьдралынх нь бусад үеийнхээс их биш гэдэг нь харагдаж байна - See more at: http://www.wikimon.mn/content/46902.shtml#sthash.HzFxe2d9.dpuf
Н. Анир
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл