Ээжүүдээ! Хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-наас хүүхдүүдээ хүлээж авах юм байна шүү
2013 оны 5 сарын 22
Хүүхдийн зуслангууд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Хүүхдийн төлөө газарт бүртгэлтэй 32 зуслангаас энэ зун 21 нь үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Эхний зуслан ирэх сарын 10-наас хүүхдүүдээ хүлээж авахаар болсноо тус газарт мэдэгджээ.

Зусланд амрах хүүхдийн эрхийн бичгийн үнийг тогтоохдоо бага ангийн буюу 1-5 дугаар ангийнхан 125 мянган төгрөг, дунд ангийнханд 130 мянган төгрөг, ахлах ангийнханд 140 мянган төгрөг байхаар тооцоо судалгааг зуслангуудаас ирүүлсэн байна. Үйл ажиллагаагаа зогсоосон 12 зуслангаас гурав нь шинээр ажиллахаар гэрчилгээ авсан боловч энэ жилдээ санхүүгийн байдлаас шалтгаалан өнжихөөр болсон байна. Энэ жил ямар зуслангууд ажиллаж, ямар нь хаалттай өнжих мэдээллийг  ээжүүддээ хүргэе.

Хувийн зуслан 11 байгаа. Эдгээр нь эрхийн бичиг борлуулж үйлчлэх юм. Үүнд, Нарлаг, Нарс, Янзага, Ундраа, Жавхлант, Цагааннуга, Мөрөөдөл, Галакси, Сэлбэ, Өгөөмөр, Нэг дэлхий.

Төрийн байгууллагын  харьяа таван зуслан ажиллана. Мөн л эрхийн бичиг борлуулах юм. Үүнд, Хандгайт, Хилчин, Шонхор, Тэмүүлэл, Найрамдал.  

Халамж, асрамжийн төвийн харьяа зуслан гурав бий. Эдгээр нь эрхийн бичиг борлуулахгүй. Үүнд, Хараацай, Од, Нарны хотхон.

Төрийн бус байгууллагын дэргэдэх “Цоглог”, “Маргаашийн хөгжил” гэсэн хоёр зуслан байна. Мөн эрхийн бичиг борлуулахгүй аж.

Түүнчлэн үйл ажиллагаа нь зогссон зуслан тав байгаа аж. Үүнд, Өлзийт, Соёл, Сансар, Баянбулаг, Дэлгэртур.

Т.Тунамал
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл