Ус уух нь сайн ч нэг дор их хэмжээгээр ууж болохгүй шүү хүүхнүүдээ
2013 оны 4 сарын 17
Хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.
Өглөө бүр өлөн дээрээ ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай. Амьсгалах, хөлс гарах, шээх зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеийн бохир зүйлийг түргэн гадагшлуулдаг. Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог аж.

Гэтэл усыг нэг дор хэтэрхий их ус ууж болдоггүй ажээ. Хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалах, шингээлтэд нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушигны ажиллагаа тааруухан хүний хувьд бол
•    сэтгэл уймрах
•    ядаргаа ихсэх
•    тамир алдах
•    шээс байн байн хүрэх
•    бас хараа бүрэлзэж цаашлаад нэн их гай зовлон, яршиг түвэгт учруулж ч болзошгүй юм.

Мөн хөлс их гарахад усыг шууд ууж болдоггүй аж. Аагим халуунд хөлс их гарахад манайхан шууд л ус уудаг. Ингэвэл уух тусам цангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь уусан ус нь биед үлдэж чадахгүй хөлстэй хамт гадагшилж, давслаг элементыг нь ч аваад явчихаж байгаагаас болж байгаа юм. Хүний биед давс дутагдвал булчин сулрах, шархирч өвдөх, шөрмөс татах зэрэг хүнд байдал илэрдэг ажээ.
Хөлс ихээр гараад байвал буцалсан бүлээн ус уух сайн. Буцалгасан бүлээн усанд хүчилтөрөгчийн хэмжээ нь нэлээд их байдаг тул хүний биеийн эсэнд түргэн хүрдэг, харин буцалгасан хүйтэн усанд бөөнөрсөн молекул нэлээд элбэг байж, биеийн эсэнд даруй түргэн хүрч чаддаггүй юм байна. Хүйтэн ундаанууд ч ходоод гэдсийг шархлуулж, ходоод гэдэсний чадавхийг амархан замбараагүй болгодог аж.
Мөн зуны халуунд зохих хэмжээний цай ууж байх нь сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэрийг ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг юм байна. Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн байдалтай эрч хүчтэй ажиллаж байдаг. Ийм байдалд халууныг хөөх цай уух сайн, настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай гэж үздэг байна.

Үүний зэрэгцээ цайг гэдэс өлсгөлөн байхад уух нь сөрөг нөлөөтэй байдаг юм байна шүү хүүнүүднээ!

Т.Заяа
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш “L’OREAL, MAYBELINE, VICTORIA’S SEC  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл