Дэлхийн хамгийн хамгийн эмэгтэйчүүдээс...
2013 оны 4 сарын 6
Дэлхийн хамгийн сонин содон басхүү гайхалтай эмэгтэйчүүдийг танилцуулдаг “хамгийн хамгийн” булангийнхаа энэ удаагийн дугаарт "Дэлхийн хамгийн өндөр настай гимнастикчин эмэгтэй болон Барби хүүхэлдэйн хамгийн том цуглуулгатай эмэгтэйн зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэе.

Дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэй

Гиннесийн амжилтийг эзэмшигч Chandra Bahadur Dangi 72 настай, 14.5 кг жинтэй. Tэрээр алслагдсан Балбын уулын 250 орчим милийн зайд баруун Катманду нь Rhimkholi тосгонд өөрийн бүх амьдралынхаа туршид амьдарч байгаа билээ. Тэрээр хэлэхдээ: "Би маш их баяртай байна. Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд миний нэр бичигдэх болсон нь миний гэр бүл, миний хот мөн тосгоний хувьд маш том зүйл тийм учраас их баяртай байна."гэжээ.

Дэлхийн хамгийн жин ихтэй эмэгтэй

Sacramento, California-д амьдардаг 47 настай Pauline Potter 291.6 кг жинтэй бөгөөд энэхүү Гиннесийн номонд Хамгийн их жинтэй бүсгүйгээр бүртгэгдсэн байдаг билээ. Тэрээр Гиннесийн номонд бүргүүлэх болсон шалтгаанаа хэлэхдээ Олон нийт болон шинжээчид түүнийг жингээ хасахад тус дэм болж итгэл найдвар өгөөсэй гэж хүссэн хэмээжээ.

 Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй

Япон улсын иргэн Misao Ookawa нь 1898 онд төрсөн бөгөөд одоо 114 настай энэхүү амжилтаар Гиннесийн номонд бүргэгджээ.

Дэлхийн хамгийн их шивээстэй эмэгтэй

Биеийнх нь 95 хувь нь шивээсээр бүрхэгдсэн 35 настай Julia Gnuss Гиннесийн дээд амжилтийг эзэмшдэг бөгөөд шивээснүүдээ 20жилийн өмнөөс хийлгэж эхэлжээ.

 
Хамгийн хүнд жинтэй тамирчин эмэгтэй

Шаррана Александр гэх сумочин энэ эмэгтэй 203.21кг жинтэй бөгөөд үүгээрээ дэлхий дээрх хамгийн хүнд жинтэй эмэгтэй тамирчин болжээ. Тэрээр Английн Лондон хотноо амьдардаг юм байна.

 Дэлхийн хамгийн хөгшин гимнастикчин эмэгтэй

1925 онд төрсөн Жоанна Куэйс эмээ дэлхийн хамгийн хөгшин гимнастикийн тамирчнаар нэрлэгджээ. Тэрээр Германы Сэксони хотноо зохиогддог гимнастикийн тэмцээнд байнга оролцдог юм байна.

Хамгийн урт хөл

Одоогоор Виржиниагийн нэгэн сургуульд сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа ОХУ-ын иргэн Светлана Панкратова бол дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй юм. Түүний биеийн өндөр 1.9м бөгөөд хөл нь 1.3м ажээ. Светлана 46 размерийн гутал өмсдөг бөгөөд 1971 онд төржээ.

Барби хүүхэлдэйн хамгийн их

52 настай Бэттина Дорфманн эмэгтэйд барби хүүхэлдэйн хамгийн цуглуулга хадгалагдаж байдаг аж. Тэрээр цуглуулгаа 1993 оноос эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 15мянган орчимд хүрээд байгаа аж.

Хамгийн урт хэлтэй 21 настай Шанель Тапер 9.75см урт хэлтэй ажээ.

Хамгийн хөвсгөр үстэй 35 настай Эвин Дугас.


 Б.Тэмүүлэн


Эх сурвалж: www.emegteichuud.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл