Ажил уу? Гэр бүл үү?
2013 оны 4 сарын 3
Танд ажил чухал уу, гэр бүл чухал уу? Мэдээж хэрэг гэр бүл л чухал шүү дээ гэж ихэнх нь хариулах байх. Харин бодит байдал дээр аль нь чухал мэт болчихсоныг бодоод үзье. Ажил, ажил гэж гүйсээр гэр бүлдээ хэр их цаг гаргаж байна вэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.
Өглөө эрт босоод ажилдаа явна, өдөржин ажлаа хийж, нилээд ядарч гэртээ ирээд хурдхан унтана. Хувийн байгууллагад ажилладаг бол амралтын өдөр гэж ганц л өдөр бий. Харин тэр өдөртөө гэрийн ажлаа хийгээд, зурагт үзэж байтал өдөр дуусчихна.

Ингээд бодохоор  бид гэр бүлдээ хэр их цаг зав гаргаж байна вэ. Хүүхдүүдтэйгээ тоглож, хамтдаа сайхан ярилцах цаг зав байна уу. Нөхөртэйгөө болзоонд явж, халуун дотно яриа өрнүүлэх цаг зав байна уу. Аль аль нь бараг л байсангүй. Гэр бүлийнхээ төлөө л ингэж цаг наргүй ажиллаж байна гэж та бодон суугаа байх. Гэхдээ таны гэр бүлд цалин мөнгөнөөс чинь илүү хайр халамж, дотно яриа тань өгүүлэгдэж байна. Хааяа ч болов ажлаа түр орхиод гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлээд, цайныхаа цагаар нөхөр, хүүхдүүдтэйгээ утсаар ярьж байх нь бага ч гэсэн дотно уур амьсгал бий болгоно.
Гэр бүл чухал гэж зүрхэндээ хайрлаад явах биш, тэр агуу хайраа мэдрүүлэх хэрэгтэй шүү, бүсгүйчүүдээ. Хэлж бодох биш, мэдрүүлэх нь хамгаас чухал байдаг. Магадгүй хүүхдүүд тань таныг ажлаас өөрийг мэддэггүй, бидэнд анхаарал тавьдаггүй гэж дотроо гомдол тээгээд явж байгаа ч юм бил үү...
Б.Бадам
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл