Цэвэрлэгээний материалаар ширээний бүтээлэг хийж сурцгаая
2013 оны 4 сарын 3
Манайд маш элбэг олддог, хямдхан бас урлалд тохиромжтой тийм зүйл олон байдаг. Тэгвэл гэрийн эзэгтэй нартаа зориулж бага ч гэсэн хэрэгтэй зүйлийг зөвлөж байна. Энэ бол гэр ахуйн цэвэрлэгээний зориулалттай алчуур юм. Хэдийгээр эсгий урлал хийхэд зориулагдсан нарийн эсгийтэй их төстэй боловч өнгө болон чанарын хувьд хаана нь ч хүрэхгүй л дээ. Гэхдээ л урлал хийхэд яагаад ч гологдохгүй. Энэ алчуур нь өнгөний хувьд 3-хан төрөл (бүдэг цэнхэр өнгөтэй байдаг шиг санаад байх юм гэхдээ олдоогүй) Гэсэн хэдий ч өнгө бол асуудал биш юм. 
Үнийн хувьд дэлгүүрт 1500-2000 төгрөгөөр худалдаалж байна лээ. Харин зах дээр 800-1000 төгрөг байсан. Олдохгүй байна гэсэн асуудал бараг гарахгүй.

Ингээд гэр ахуйн цэвэрлэгээний алчуураар хийсэн өглөөн цайны ширээний цуглуулгыг харна уу. Хамгийн гол нь зөвхөн дугуй дүрсүүдийг ашиглан хийнэ.  

Өнгүүд нь ямар хөнгөн, зөөлөн бас хоорондоо хөөрхөн зохицож байна гээч. Ийм ширээний ард өглөөний цайгаа уугаад ажлаа эхлэхэд ямар шинэлэг, бас урам зоригтой байхгүй гэж үү.
Ширээний голд шилэн саванд хийсэн шар болон ягаан сарнай цэцэгсийг өглөөхөн танд зориулж түүж авчирсан юм шиг санагдахгүй байна гэж үү.

Ширээний гол бүтээлэг нь хоёр хэсэг бөгөөд цэцгэн хэлбэр гаргаж ирмэг бүрийг нь гараар оёно.
Аяганы суурь бүр өөр өөр хатгаасаар ирмэгээ чимэглэсэн тул цайгаа уунгаа нүдээ баясгаарай.

Мөн гэртээ урьсан зочиддоо зориулж ийм ширээ засаж өгч яагаад болохгүй гэж. Нийт өртөг нь ердөө л 3000-4000 төгрөг л байх болно.
Бас нэг давуу тал нь энэхүү бүтээл чинь  хуучирсан бас уйдсан тохиолдолд жинхэнэ зориулалтаар нь ашиглаж болно шүү. Зүгээр л дөрвөлжин алчуураар цэвэрлэгээ хийхээс илүү сонирхолтой байна даа.   
 Энгийн цэвэрлэгээний алчуур гэхээсээ илүү эсгий орлуулагч гэвэл тохиромжтой ч юм шиг. Ямартай ч гайхалтай үр дүн биш гэж үү хүүхнүүдээ!.

Эх сурвалж: Хэрэглээний урлал Блог
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энэ сарын 4-ны өдөр Монголд анх удаа бэлэн бараатай Онлайн худалдаа нээлтээ хийлээ. Онлайн  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.