“Андромед” эмнэлгийн ерөнхий эмч Н.Сарантуяа:Түрүү булчирхайн цочмог үрэвсэл элбэг байна
2013 оны 3 сарын 25
Эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрүүл мэндийн талаар хэвлэл мэдээлэл олон улсын байгууллагууд үргэлж ярьдаг хэрнээ эрчүүдийн нийгмийн нөхцөл байдал, эрүүл мэндийн асуудлыг төдийлөн хөнддөггүй шүү дээ. Түүнчлэн манай улсад эрэгтэйчүүдийн эмнэлэг тоотой хэдхэн байдаг хэдий ч эрчүүд тэр бүр үзүүлээд байдаггүй байна. Ер нь эрэгтэй хүмүүс сардаа биш юмаа гэхэд жилдээ нэг удаа үзлэг шинжилгээ хийлгэж байх ёстой ажээ. Энэ удаа бид “Андромед” эрэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, ерөнхий эмч /АУ-ны магистр/ Найдангийн Сарантуяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Та хамгийн анх ямар эмнэлгээс ажлын гараагаа эхлэв. Анхнаасаа энэ чиглэлээр ажилласан уу?

Сайн байна уу. Юуны өмнө сайтын уншигч нарт энэ өдрийн мэнд хүргэе. Би анх Төв аймагт өрхийн эмчээр томилогдож байсан. Түүнээс хойш олон ч газар ажиллаж, өрхийн эмч, хүүхдийн түргэний эмчээр ажилласан. Харин 1998 оноос Зүү төөнүүрийн нарийн мэргэжлийн эмчээр суралцаад Эрэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн л дээ. Мөн Солонгосын Сөүл хотод 1999-2000 онд Уламжлалт зүү төөнүүр, физик эмчилгээ, эрэгтэйчүүдийг түрүү булчирхай эмчилгээ БЗХӨ-ны шинжилгээ эмчилгээгээр профессор Юнь Жу Вон багшийн удирдлаган доор суралцсан. Тэгээд Польшийн Лублинд энэ чиглэлээрээ ажиллаж байсан.

-Танай эмнэлэг хэзээ байгуулагдсан бэ. Одоо манай эрчүүдийн үзлэг шинжилгээнд хамрагдах хандлага ямар байна?

Манай эмнэлэг 2005 онд анх байгуулагдсан. Түүнээс хойш одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Манай эмнэлэг эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, бэлгийн сулралийн эмчилгээгээ уламжлалт аргаар буюу зүү төөнүүр, физик эмчилгээгээр дотор эрхтэнүүд болох таван цулын эмчилгээтэй хослуулан эмчилдгээрээ онцлогтой. Ер нь сүүлийн үед эрчүүд эрүүл мэнддээ анхаарах хандлага нь нэмэгдсэн байна. Манай эмнэлэгт олон эрчүүд ирж үзүүлж эмчлүүлж байна. Манайх хувь хүний нууцыг маш их хүндэтгэдэг учраас ирж байгаа хүмүүс сэтгэл хангалуун байдаг.

-Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн насны ангилал ямар байна. Эрэгтэй хүмүүс  ямар өвчинөөр илүү өвчлөх хандлагатай байгаа вэ?

Сүүлийн үед ирж байгаа хүмүүсийг ажиглаж байхад 20-с дээш насны залуучууд нэлээд эмчилгээ хийлгэж байна. Харин дараагаар нь 40-с дээш насныхан үзүүлэх хандлагатай болсон байна. Үзүүлж байгаа залуусын дунд дийлэнх нь БЗХӨ тэр дундаа тэмбүү, заг хүйтэн, зонхилж байна. Харин ахимаг насны эрчүүдийн дунд түрүү булчирхайн үрэвсэл нэлээд байгаа. Мөн сүүлийн үед эрчүүдийн шүдний өвчин болоод байгаа бэлгийн сулрал элбэг тохиолдож байна. Эдгээрийг манайх зүү төөнүүрийн аргаар эмчилж байгаа. Бас эрэгтэйчүүд энэ талаарх мэдлэг дутмаг байгаагаас энэ өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байгаа юм.

-Түрүү булчирхайн үрэвсэлийг хүмүүс хэр мэддэг вэ. Мөн эрчүүдийн санаа зовоосон бэлгийн сулралийг хэрхэн эмчилдэг юм бол?

Түрүү булчирхай үрэвсэлийг простатит гэдэг. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл нь харьцангуй цөөн тохиолддог бол архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30% нь тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь  эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм. Энэ нь 2 шалтгаантай байдаг. Эхний бүлэгт нь янз бүрийн бактер, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвслүүд багтдаг.  Хоёрдугаар бүлэгт нь түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусны эргэлт удаашрах -аас үүдсэн түрүү булчирхайн үрэвслүүд багтана. Тогтмол бус бэлгийн амьдралтай үед түрүү булчирхайн шүүрлийн эргэлт удааширдаг бол суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх үед хураагуур судасны эргэлт удааширна.

Харин Бэлгийн сулрал нь бэлэг эрхтний хєвчрєлт сулрах буюу хєвчрєхєє болих, эсвэл vрийн шингэнээ тvргэн алдах гэсэн vндсэн хоёр хэлбэрээр илэрдэг юм. Эдгээр нь дангаараа юм уу эсвэл нэг нь нєгєєтэйгээ хавсарч тохиолдож болдог. Мөн бэлгийн сулрал нь сэтгэлийн шалтгаант євчнvvд болох мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал, зvрх, бєєрний євчин, сvрьеэ, чихрийн шижин, шээс бэлгийн замын архаг євчнvvд, ходоод гэдэсний болон арьс єнгєний зэрэг олон євчний vед элбэг тохиолдож байгаа юм. Гэхдээ тархи, толгой, нуруу нугасны гэмтэл, бэртэл, нойр алдах, витамин дутагдах, дотоод шуурлийн булчирхайн євчнvvд зэрэг нь бэлгийн сулралыг vvсгэж болдог.

-Танайх  эдгээрийг хэр үр дүнтэй эмчилж байна вэ. Мөн эрэгтэйчүүдийн үргүйдэл ямар шалтгаанаар үүсдэг юм бол. Үүнээс яаж сэргийлэх вэ?

Манайх дээр хэлсэнчлэн зүү төөнүүрийн аргаар курс эмчилгээ хийлгэдэг бөгөөд энэ нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Гэхдээ дээд тал нь гурван курс эмчилгээ хийнэ. Тэгээд  дундаа 15 хоногийн завсарлагаатай явагддаг. Ер нь хүний биед 400 гаруй цэг байдаг. Үүний дөнгөж 150 гаруй нь өргөн хэрэглэгддэг цэгүүд байна. Тэгэхээр тэр бөглөрсөн судалыг нь зүү тавьж гаргаснаар цусны эргэлт хэвийн явагдана гэсэн үг л дээ. Харин эрэгтэйчүүдийн үргүйдэл гэдэг нь хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмсэнээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна. Сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг, зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай болсон.  Эрэгтэйчүүдийн үргүйдэлийн гол шалтгаанууд нь халдварт өвчинүүд, гэмтэл, архи тамхины хэрэглээ, хавдар гэх мэт зүйлүүд болоод байна. Түүнчлэн эрчүүдийг бариу дотуур хувцаснаас татгалзахыг санал болгож байна. Учир нь бариу дотуур хувцас нь үргүйдэл болон түрүү булчирхайн үрэвсэлд сөргөөр нөлөөлөх аюултай юм.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Манай уншигч эмэгтэйчүүдийн халамжит хань, хайртай залууст анхааруулан  зөвлөх зүйл байна уу?

За баярлалаа. Ер нь сүүлийн үед залуус гэлтгүй ахимаг насныхан ч эрүүл мэнддээ анхааран үзлэг шинжилгээ хийлгэх болсон байна. Мөн эхнэргүй залууст хандан захихад бэлгэвчийг хэрэглээ болгож занших хэрэгтэй сүүлийн үеийн залуусын дийлэнх өвчлөл нь  БЗХӨ болоод байгаа. Харин өөрийгөө эрүүл биш гэж эргэлзэж байгаа бол жил гэлтгүй ойрын хугацаанд оношилгоо шинжилгээ өгөх хэрэгтэй гэж зөвлөе.

Андромед эмнэлгийн хаяг: Сүхбаатар дүүрэг, 5-р хороолол,3-р хороо далай ээж захын урд талд 14 А байр, 1-р орц 1 давхар, 1 тоот            

Холбоо барих утас: 11-333000, 50056006

 

 

Т.Тунамал
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш “L’OREAL, MAYBELINE, VICTORIA’S SEC  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл