Сэтгэл судлаач хүн, хүний төлөө л ажилдаг
2013 оны 3 сарын 18

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, өнөөгийн хэрэгцээтэй мэргэжлүүдийн 8-рт жагссан Сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж яваа МУИС-ийн Сэтгэл Судлалын тэнхимийн багш, “Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач  н. Золзаяатай ярилцсанаа хүргэе!

-    Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе!
Монголын сэтгэл зүйчдийн чуулга уулзалт хийх болсон шалтгаан, хэрэгцээ шаардлага юу байна?


З:
  Энэхүү чуулганыг хийх болсон олон шалтгаан шаардлага байгаа. Өнөөдөр манай орны  хувьд улсын бөгөөд хувийн олон их дээд сургуульд Сэтгэл зүйчдийг бэлтгэн сургаж байна. Эдгээр мэргэжилтэнгүүд маань сургуулиа төгсөөд очих ажлын байр төдийлөн хангалттай биш байна. Энэ бол нэг үндсан шалтгаан нь болсон.
Мөн бид өнөөдөр Сэтгэл судлалын шинжлэх ухааныг практик хэрэглээ болгохын тулд хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байна. Нөгөөтэйгүүр яагаад ийм санаа гарсан юм бэ гэхээр бид нар 2004 онд “Сэтгэлийн толь” нэртэй төв байгуулаад ажиллаж байсан. Тэр үед гадаад харилцаагаа өргөжүүлж, хөгжүүлэхийг оролдож байсан л даа. Тэр оролдлогууд маань бүтэж байсан хэдий ч хүндрэл бэрхшээлүүд их байсан. Энэ ч утгаараа бид энэ хүндэрлээ шийды гээд 2008 онд Америкаас “People to people” хөтөлбөрийн хүрээнд нэлээд олон сэтгэл зүйчдийн урианд нэг жуулчны баазтай хамтран уулзалт зохион байгуулсан.
Харин тэр уулзалтанд маш цөөхөн хүн оролцсон. Яагаад цөөхөн юм бэ гэхээр нэг нэгнийхээ санаа оноог үгүйсгэдэг юм байна, үгүйсгээд байгаа энэ байдал нь урагшаа ахих боломжийг хааж байна гэдгийг бид олж харсан л даа. Тэрнээс хойш бид, биднийг нэгтгэх холбоо ч юм уу нийгэмлэг ч юм уу нэгдсэн нэг байгууллага хэрэгтэй хэрэгтэй гэдгийг мэдэрч 2010 онд “Сэтгэлийн толь” төв маань “Сэтгэл судлалын үндэсний төв” болж нэрээ өөрчилсөн.

2006 оноос эхлэн энд тэндгүй олон төвүүд үүсэн бий болж зөвөлгөө, үйлчилгээ явуулж байна л даа. 1990-ээд онд Сэтгэл судлаачдын холбоо гэж байгуулагдсан хэдий ч үйл ажиллагаа нь зогсчихсон. Сэтгэл судаачид маань маш тархай бутархай байна. Сэтгэл судлаачдын хэрэгцээ шаардлага өндөр болсон ийм үед бид нэгдэж, нэгдсэн нэг зохион байгуулалтанд орох хэрэгтэй юм байна гэж үзээд энэхүү чуулга уулзалтаа хийж байна.

-    Манай оронд сэтгэл судлалын шинжлэх ухаан хэр хөгжиж байна? Хэрэгцээ хэр их байгаа бол?


З: Сэтгэл судлалын шинжлэх ухааны тухай ярих юм бол асар өргөн хүрээтэй, гайхалтай шинжлэх ухаан юм. Гадаадын ихэнх орнуудад, тэр дундаа баруун Европын зүрх нь болсоэ улсуудад сэтгэл судлалын  шинжлэх ухаан маш том байр суурийг хэдийнээ эзэлчихсэн.
МУИС-ийн багшийн хувьд хэлэхэд НШУС-ийн Сэтгэл судлалын өнгийг хүсээд мөрөөдөд орж ирэх оюутнуудын тоо ч нэмэгдээд байгаа. Манай сэтгэл судлаачдын хувьд хаана яг мэргэжлээрээ ажиллаж байна вэ? гэвэл цэрэг цагдаагийн байгууллагуудад, эмнэлэг, сургууль, зөвлөгөө өгөх төвүүдэд, мөн хувийн байгууллагуудад хүний нөөцийн ажил хийж байна даа. Бас өөр орон тооны нэрээр сэтгэл судлагаа хийж байна гэж ярих хүмүүс ч цөөнгүй байгаа.

Манай орны хувьд сэтгэл судлалын зөвөлгөө өгөх төвүүд нэлээдгүй байна. Их дээд сургуулийн сэтгэл судлалын эрдэмтэн багш ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалт маань зөвхөн эхлэл, бид нэгдэж чадвал нийгмийг эрүүлжүүлэх энэ ажилд ирээдүй байгаа гэж бид харж байна. Өнөөдөр бид нар мэдээллээ солилцож байна, бие биетэйгээ танилцаж байна. Цаашид хэрхэн ажиллах хэтийн төлөвөө тодолхойлж байна. Энд энэ салбарынхаа төлөө хийж бүтээе гэсэн чин сэтгэлтэй хүмүүс цугларсан байна. Тэгэхээр бидний ирээдүй гэрэл гэгээтэй байна.

-    Манай Монголд нэлээдгүй олон сэтгэл судлалын зөвөлгөө өгөх төвүүд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээрт жинхэнэ мэргэжлийн хүмүүс ажиллаж чадаж байгаа болов уу?


З: Тийм ээ, энэ бол үнэхээр хурцлагдмал асуудлын нэг. Яагаад гэхээр энэ төвүүдийн цаана хэн ажиллаж байна вэ? гэдгийг шалгах, хянах, эрх хэнд ч байхгүй байна. Хууль эрх зүйн орчин алга. Энэ чуулганы бас нэг зорилго бол үүнийг шийдэх явдал.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол 1-рт хүнтэй ажилладаг шинжлэх ухаан, 2-рт хүнд хамгийн хэрэгтэй шинжлэх ухаан мөн. Хүмүүс зах зээлийн орон зайг нь олж харчихаад энэ шинжлэх ухаан руу хуйлраад мэргэжлийн, мэргэжлийн бус хүмүүс орж ирж байна. Өнөөдөр би энэ мэргэжлийг чинь эзэмшээгүй тэгсэн хирнээ 20-иод жил энэ салбарт ажилласан, надад арвин их туршлага байна гээд ярьж байгаа хүн ч байна. Энэ нь юуг харуулаад байна вэ? гэхээр сэтгэл судлалын шинжлэх ухааны хэрэгцээ шаардага нийгэмд маань асар их байна.

-    Сэтгэл зүйчдэд хамгийн ихээр хандаж байгаа ямар асуудлууд байна?

З:
Одоогоос 4,5 жилийн өмнө хүмүүс сэтгэл зүйчид хандахдаа, танадалтын байдалтайгаар сэтгэл зүйч гэж ер нь хэн юм бэ? гэдэг байдлаар мөн юу асуухаа мэдэхгүй ирдэг байсан. Гэтэл өнөөдөр “Би хэн юм бэ?” “Би өнөөдөр хаашаа яваад байгаа юм бэ?”, Амьдрал гэдэг чинь юу юм бэ?” “Яагаад асуудал, проблем гараад байдаг юм бэ?, Үүнээс би яаж гарах вэ? гэсэн хүмүүс маш их ирэх болсон. Мөн гэр бүлийн асуудал байна. “Би өнөөдөр ямар салбарт, яаж ажиллавал амжилтанд хүрэх бол”, гэж асуух хүмүүс их болсон.
Үүнээс харахад сэтгэл судлалын шинжлэх ухаан хэрэглээ болж байгаа нь харагдаж байна. Эмэгтэйчүүдийн хувьд: Би гоё сайхан баймаар байна, аз жаргалтай амьдармаар байна, үүний тулд яах ёстой вэ гэж асууж байна. Бас хүүхдийн харицаа хүмүүжлийн талаар асуудаг.

-    Мэргэжлийнхээ сайхан хийгээд хэцүү талуудын тухай?

З
: Мэдээж хүн бүрт эзэмшсэн мэрэгжил нь сайхан байдаг. Хэн нэгнийг хэцүү бэрхшээлтэй асуудлыг нь шийдвэлээд, тэдий талархлын үгийг сонсох сайхан. Манай нэг шавь маань асууж байсан л даа. Багшаа! Бид нар чинь тэгээд хүний зовлон л сонсоод байх юм бишүү? гэж. Үнэндээ бол сэтгэл судлаач хүн дээр асуудалтай зовлонтой хүмүүс л ирнэ. Гэхдээ тэдгээр хүмүүст туслаад, эцэст нь тэднийхээ аз жаргалтай явааг харах үнэхээр сайхан.

Энэ дашрамд хэлэхэд үнэхээр сайхан. Энэ дашрамд хэлэхэд бидний 4 найз, МУИС-ийг төгссөөд зоригтойгоор сэтгэл судлалын төв нээгээд өдий хүртэл, энэ шинжлэх ухааны төлөө бүхнээ зориулан ажиллаж байгаа. Ажлын бөгөөд амьдралын найзууд болж чадсан найзуудаараа үргэлж бахархаж, баярлаж явдгаараа илэрхийлье.

-    Ярилцсанд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье!





У. Чимэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийд алдартай олон брэндийн бүх төрлийн гэр ахуйн ахуйн цахилгаан бараа, гар утас, каме  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл