“Аз жаргалын аялал” амжилттай болж өндөрлөлөө
2013 оны 3 сарын 5
Эмэгтэйчүүдийн таалан унших дуртай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, гоо зүйн цахим сэтгүүл болох emegteichuud.mn-ээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан  хоёр дахь жилдээ Цэцээ гүний оргил өөд гарах “Аз жаргалын аялал”-ыг амжилттай зохион явууллаа. “Эрүүл мэнд Эрч хүч Аз жаргал” уриатай уг аялал нь жил бүр уламжлал болгон явагдах бөгөөд салбар бүрийн манлайлагч 108 эмэгтэй уг аялалд оролцдог юм байна. Ирж яваа урин цагийг угтан байгаль орчноо эрхэмлэн хүндлэх, эмэгтэй хүн эх дэлхийтэйгээ хүйн холбоотой байх утгыг шингээсэн энэ удаагийн “Аз жаргалын аялал-2”-т БОНХЯ, ТӨХ, JCI, МҮИС, Urban center, HI-FI Records, УБ хотын ТТТ-103 зэрэг байгууллагуудын эмэгтэй ажилчид, албан хаагчид болон хувь хүмүүс дэмжин оролцож нэгэн өдрийг эрүүл агаарт алхаж өнгөрүүллээ. Урилгаар уулын спортын олон улсын хэмжээний мастер, Эверестийн оргилд хоёр удаа гарсан ахмад уулчин Цогзолмаа 108 эмэгтэйтэй нэгдэж алхсан байна. Мөн ууланд алхагчдын “UB hiking club” уг арга хэмжээг хамтран зохион байгуулжээ. Ийнхүү нэгэн гайхалтай өдрийг нэгэн гэр бүл мэт өнгөрүүлсэн эрч хүчтэй эмэгтэйчүүд 2248 метрийн өндөрт амжилттай гарч, зорилгодоо хүрч чадлаа. Дашрамд сонирхуулахад аяллын хамгийн бяцхан оролцогч 12-той харин хамгийн ахмад нь 66 настай байжээ. Ингээд та бүхэндээ аяллын зургаас сонирхуулъя.

Аяллын оролцогчид тойрон зогсож тоогоо авах гэж байна...

 Агаарт хөөргөх бөмбөлөгөө тараах хооронд телевизийнхэн бичлэг хийж байв...

Хүн бүрийн хүслээ шивнэсэн аз жаргалын 108 бөмбөлөг дээшээ хөөрлөө...

Аялагчдын сэтгэлийг догдлуусан нээлтийн хамгийн оргил хэсэг энэ байлаа...

Алхалт эхэллээ... Бүгдээрээ хамтдаа урагшаа!

Нар туссан тунгалаг сайхан өдөр шигээ бүх хүний сэтгэл цэлмэг байлаа...

Оргил хүртэл талдаа 7,5 км зайтай. Бид бүхний алхам бүр үнэ цэнэтэй...

Нэг хоёр гурав... Бид аз жаргалтай алхаж байна...

Жаахан амсхийгээд авъя байз...

Бие сэтгэл дулаацуулсан сайхан аялал байна даа...

Дэм дэмэндээ дээс эрчиндээ... Хамтдаа зүтгэнээ хө...

Аяллын замд хэмнэлээ тааруулж алхам алхмаар урагшилсаар...


Хүн болгон өөрийн хэв маягаар алхаж байлаа... Таягаа тулсан шигээ тааваар...

Харин зарим нь нэгэндээ халамж анхаарал тавина...

Хоёрдугаар амралтын цэг дээр JCI байгууллагынхан саатах зуур...

Би 108 эмэгтэйн нэг... Би аз жаргалтай алхагч...

Оргилын бараа ч харагдаж байна шүү... Одоо жаахан л зай үлдлээ...

Алхах зуураа гараа хөдөлгөж дасгал хийх хэрэгтэй шүү дээ...

Оргил дээр гараад уртын дуу дуулах бүсгүй маань морин хуурчтайгаа амарч байна...

Эрч хүчтэй алхам бүрийн цаана бидний хүсэл тэмүүлэл нуугдаж байгаа...

Энэ бол бидний зорьж ирсэн газар- Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн...


108 эмэгтэйн эхний хэсэг оргил дээр ийнхүү гарч ирлээ. Баяр хүргэе бүсгүйчүүдээ!

Энэ бол аяллын хамгийн бяцхан оролцогч 12 настай Маралмаа...

Аз жаргалын аялалынхан 2248 метрт 108-уулаа...

Уул усаа баярлуулж, уртын дуугаараа жавар үргээлээ. Энэ бол байгалийн "тайз"...

Ширэн цартай хуураар хөглөсөн гайхамшигт монгол аялгуунд сэтгэл уярч байлаа...

Орой дээрх овоорсон хогийг цэвэрлэж байна. Бидний авчирсан 100 ширхэг тор ч хэрэг боллоо шүү...

Уул хайрханаа шүтнэ гэдэг хог тарьж бохирдуулахын нэр бишээ...

Хүн бүр гартаа хогоо бариад буулаа... Уулчид хог цэвэрлэхийгээ "Ээжийнхээ үсийг самнах сайхан" гэдэг...

Хайрхан минь баяртай. Дараа жил бид 108 -уулаа эргэн ирнээ...
                                                                                                                


( Үргэлжлэл бий...)
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл