“Аз жаргалын аялал”-д гарах гэж буй таньд хэрэг болох зөвлөгөө, шаардлагатай зүйлсийн жагсаалт
2013 оны 3 сарын 1
“Аз жаргалын аялал”-д гарах гэж буй таньд хэрэг болох зөвлөгөө, шаардлагатай зүйлсийн жагсаалт.

1. Хамгаас чухал зүйл бол гутал юм.
Заавал зориулалтын гэхгүй ч гэсэн таны хөлд эвтэйхэн, өндөр өсгийгүй, хальтардаггүй, цас орохооргүй зүгээр өвлийн гутал байхад болно. Гэхдээ аль болох зориулалтын гутлыг санал болгомоор байна. Учир нь хөлд маш түшигтэй, шагай барьсан үдээстэй байдаг учир таны хөлийг бага зэргийн гэмтлээс сайн хамгаалдаг.

2. Өмд, куртка
Аль болох амьсгалдаг байвал зүгээр, хөдөлгөөн хязгаарласан бариу өмд тохиромжгүй. Ноос, ноолууран хувцаснаас аль болох татгалзаарай. Өгсөж яваа үед нилээд энерги зарцуулдаг учраас халууцаж хөлөрдөг. Хөлс нь эргээд таныг жиндүүлж дааруулах үндэс болдог. Тохиромжтой хувцас мэдээж уулын болон аялалын зориулалттай хувцас гэхдээ та синтетик нийллэг материалтай цамц өмд, салхи нэвтэрдэггүй куртка сонгож өмсхөд болно.

3. Аялалын үүргэвчинд тань
Хөлсний алчуур, хөлөрсөн үед солих цамц подволка, даарсан үед давхарлаж өмсөх куртка.

4. Гидер буюу түрийний хамгаалалт.
Энэ нь гутлын түрий өмдний шуумгаар цас хог орохоос хамгаалсан зүйл юм.

5. Таяг
Аялалын зориулалттай эвхэж хураадаг таяг тохиромжтой хэдий ч ой модноос таарсан тохирсон мод олоод тулжболдог. Таяг нь таны тэнцвэртэй байдлыг хангах, хөлд ирэх ачааллыг бага ч гэсэн хөнгөлж сул ачаалалгүй явдаг гарыг хөдөлгөж байдаг зэрэг давуу талтай.

6. Цэцээ гүний оргилд гараад хэрэглэгдэх Хийморийн дарцаг, Сүү, Арц хүж, Тавгийн идээ /жижиг/, Цай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Алаг нүд, сайхан инээмсэглэл, гоо сайхан бие , сайхан хоолой, алдар нэр, гэр бүл гээд бурх  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл