Цэцэгсийн гайхамшигт ертөнц “Jarden”
2013 оны 2 сарын 10
Цэцэгсийн гайхамшигт ертөнц болсон “Jarden” дэлгүүрийг би зорьлоо. Үүдээр нь ортол найрсаг сайхан хамт олон, өнгө өнгийн алаг цэцэгс намайг угтсан юм. Энэхүү гэгээлэг ертөнцөөр та бүхэнтэйгээ хамтдаа аялахыг хүслээ.
Бүсгүйчүүд бидний хамгийн дуртай бэлэг болох гоёмсог цэцгийн баглаанууд хамгийн өргөн сонголттойгоор, хамгийн тансаг гоёмсгоор зөвхөн “Jarden”-д байна. Их хотын хаана ч байсан хүргэж өгөх хүргэлтийн үйлчилгээ, хэний ч сэтгэлд төгс нийцэх тансаг баглаа цэцэг гээд тэдний хамт олонд бусдаас ялгарах олон сайхан давуу чанар, 16 жилийн арвин туршлага бий. Мөн “Jarden” цэцгийн дэлгүүрийн ажилтнууд 14 хоногийн турш Хятад улсад сургалтанд хамрагдаж гэрчилгээ авдаг тул мэргэжлийн хүмүүс байдаг.
Эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байна. Хайртдаа ямар бэлэг авахаа сайн шийдээгүй байгаа бол тус дэлгүүрийг зориорой. Гэгээн хайрын баярт зориулж эдний хамт олон хайр дагуулах бэлэг дурсгалын зүйлс шинээр авчирсан байгаа шүү.
Харин эрчүүддээ зөвлөхөд “Гэгээн хайрын баяр”-аар хайртай бүсгүйдээ гал улаан сарнай бэлэглээрэй. Улаан сарнай нь хайр дурлал, гоо үзэсгэлэнг бэлгэддэг. Мөн эдний чадварлаг хамт олон сонгосон цэцгийг тань хүссэн баглаа боодлоор хийж өгөхөөс гадна хос зүрх, хос бамбарууш зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг хамтатган хийж, зохиомжилдог. Түүнчлэн зөвхөн цаасанд боох бус гоёмсог шилэн хоргонд хийж чимэглэдэг юм байна лээ. Тун ч чамин харагдаж байсан. Хайртдаа шилэн хорготой цэцэг бэлэглэвэл хамгаас их баярлах болно.
Бэлэг бэлгийн дээд цэцгийг “Jarden”-аас

Жарден цэцгийн дэлгүүрийн хаяг

СБД, 4-р хороо, 42-р байр, 25 тоот УБ    Tel: 325380
Б.Цэнгүүн
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энэ сарын 4-ны өдөр Монголд анх удаа бэлэн бараатай Онлайн худалдаа нээлтээ хийлээ. Онлайн  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл