Отгонтэнгэр эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
2013 оны 1 сарын 25
ВЕСТМЕД ХХК-ийн Отгонтэнгэр эмнэлэг нь эмэгтэйчүүдийн мэс заслын мэргэжлийн эмнэлэг бөгөөд хэвтүүлэн эмчлэх ортой ажиллаж байна.

Манай эмнэлгийн амбулаторид:

-    Эмчийн үзлэг, эхо шинжилгээ, үтрээний угаалга цацлага эмчилгээ,
-    Умайд ерөндөг тавих  авах, давсаг угаах 
-    Буглаа нээж цэвэрлэх, оёдол тавих, шархны боолт хийх
-    УВЧ-шарлага, йонжсон гэрлийн шарлага, хоолойн утлага эмчилгээ, хүзүү нурууны лазер шарлага зэрэг эмчилгээ үйлчилгээ хийнэ.

Тасагт хэвтүүлж эмчлэх ба хийж буй мэс засал нь:    
      
- Өндгөвч, умайн хурц ба архаг үрэвсэл өвчинг эмчлэх 
- Бэлэг эрхтний гадна ба дотор талд гарсан ургацаг, буглааг арилгах эмчилгээ
- Хярзангийн суналт, төрсний дараах хярзангийн урагдал арилгах мэс засал
- Шээс задгайрлыг эмчлэх  мэс засал
- Умай ба өндгөвчний хоргүй хавдар авах
- Умайн гуурсны үргүйдэл арилгах нөхөн сэргээх (пластик) мэс засал
- Хэвлий ба аарцгийн эрхтний архаг өвдөлт арилгах, наалдац салгах зэрэг  болон бусад олон мэс ажилбар, мэс засал хийдэг.

Урьдчилсан сэргийлэх үзлэгийг албан байгууллагуудад:

-Эмэгтэйчүүдийн  мэс заслын өвчинийг эрт илрүүлэх, шээс задгайрах өвчинийг оношлох
-ЭХО /дотор эрхтэний эхо/ оношлогоо, эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн эмгэг илрүүлэх үзлэг

Үйлдвэр, албан байгууллагын хэмжээнд хийлгэх хүсэлтэй бол манайд хандаарай.



Давуу тал:
1.  Отгонтэнгэр эмнэлгийн зөвлөх эмч Г.Санждорж нь, Монгол эмэгтэйчүүдийн шээс задгайрлыг анх 2001 онд оношлон, 230.000 гаруй эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар уг эмгэг 32% тархсан болохыг тогтоож, түүнийг эмчлэх аргууд боловсруулан 500 гаруй мэс засал хийж эдгэрүүлж, улмаар анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эмч, мэргэжилтэн юм.

2. Зөвлөх эмч Г.Санждорж нь, Герман, Тайвань орнуудын мэргэжлийн эмнэлгүүдэд эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн чиглэлээр 4 жил сурч, ажиллаж дадлагажсан эмэгтэйчүүдийн мэс заслын мэргэжлийн эмч юм. Мөн, Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Олон улсын урогинекологи нийгэмлэгийн Ази далайн орнуудын салбар хорооны гишүүнээр тус тус ажилладаг. 

3. Отгонтэнгэр эмнэлэг нь мэс заслын зориулалтаар шинээр барьсан, өөрийн  байранд байрладаг тул цэвэр тохилог орчинтой бөгөөд бусад олон янзын түрээслэгч, үйлчилгээний газруудын хөл хөдөлгөөн байдаггүй. 

Бие эрүүл бол сэтгэл сэргэлэн. Та бүхнийг манайхаар үйлчлүүлэхийг урьж байна.


Цагийн хуваарь: Өдөр бүр 09.00-17.00

Эмнэлгийн хаяг: Бгд 10-р хороолол, Нэгдсэн 3-р эмнэлгийн баруун талд Отгонтэнгэр эмнэлэг. 

Харилцах утас: 9985-9644, 68-12-54
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Энэ сарын 4-ны өдөр Монголд анх удаа бэлэн бараатай Онлайн худалдаа нээлтээ хийлээ. Онлайн  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.