Надад боломж бий болов уу?
2012 оны 10 сарын 23

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг А гэдэг. Нэг зүйл дээр та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм л даа. Би одоо 29 настай  6 жилийн өмнө нэг залуутай учирч түүнд би анхны гэсэн бүхнээ өгсөн. Тэр маань манайхаар орж гардаг болж ээж маань ч охинд минь сайн хань болбол болоо гээд байгаа бүхнээ түүнд зориулж надаас илүү сайн байдаг байлаа. Яагаад гэвэл би гэдэг хүн хайрт ааваасаа хагацаад удаагүй байхдаа тэр залуутай учирсан болохоор аавын минь оронд тулж түших хүн минь гэж итгэсэндээ л тэр шүү дээ. 3 жил үерхэсний эцэст би жирэмсэн болж хичнээн баяртай байсан гээч. Орой ажлаасаа ирэхийг нь тэсэн ядан хүлээсээр хаалгаар орж ирэв үү үгүй юу баярт мэдээгээ дуулгатал юу гэсэн гээч. Би аав болоход бэлэн биш байна хоёулаа 2 жилийн дараа л хүүхэдтэй болоё одоо гаргалгүй авхуулчих гэдэг байгаа. Би гэдэг хүн хэсэг эргэлзсэнээ түүний үгэнд ороод дагаад эмнэлэг явж билээ. Одоо түүндээ хичнээн их харамсдаг гээч. Эндээс л бүх зүйл эхлэсэндээ түүний зан аажмаар хувирч жилийн дараа чамд над шиг хүн хэрэггүй өөр сайн хүнтэй учраад сайхан амьдраарай гээд л яваад өгсөн. Тэрнээс хойш би гэдэг хүн 3жил гаран гэр ажил гэсэн замаар алхсаар өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд хүнтэй үерхэх бодол байлаа ч сайн хүнтэй учирлаа ч үр хүүхдийг нь төрүүлж өгч чадахгүй бол яана гэсэн бодлоосоо болоод дотносож чадахгүй юм. Хүмүүсийн яриагаар анхны хүүхдээ авхуулсан хүн дахин жирэмсэлдэггүй гэх юм. Энэ үнэн үү? Бас удаан хугацаагаар хүнтэй унтахгүй байх муу гэх юм. Би найз залуугаасаа салсанаас хойш 1 ч хүнтэй унтаагүй өнөөдрийг хүрсэн л дээ. Надад бусдын адил сайхан хань үр хүүхэдтэй аз жаргалтай амьдрах боломж байгаа болов уу?

 

 

 

 

 

 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нүүрний дасгал хийх нь хуванцар мэс ажилбар хийснээс илүү үр дүнтэй байдаг. Германы гоо са  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл