Биеэ үнэлэгч залуу ярилцлага өглөө
2012 оны 9 сарын 15

Их хотын амьдрал, хөгжил хөдөлгөөн дунд үргэлжилсээр л. Энэ их хөгжлийн дунд саар муу, сайхан гоё зүйлүүд зэрэгцэн оршдог бололтой. Урьд өмнө амнаас ам дамжин яригддаг байсан зүйлийг сонсоод л өнгөрдөг, тийм зүйл байх уу? гээд бараг л итгэдэггүй байсан. Гэтэл би тэр “үнэн”-тэй нүүр тулан ярилцлаа. Нэрээ, утасны дугаараа нууцлан, манай редакци руу утасдсан тэр залуу, бидэнтэй чин сэтгэлээсээ ярилцах хүсэлт тавьсан юм. Утсаар ярьсан өдрийнхөө үдэш нь би түүнтэй уулзахаар цаг тохиров. Намайг нэгэн тансаг зоогийн газарт урилаа.

Утасны цаанаас хэн ярьсныг тааж мэдэшгүй. Би уулзъя гэж цаг тохирсон хэрнээ, очих эсэхээ шийдэж чадахгүй л байлаа. Ингээд үдшийн 20.00 цагт өнөөх үл таних залуутайгаа уулзахаар явлаа. Уулзалтандаа найз бүсгүйгээ дагуулчихлаа. Энэ бол муу санааных бус, харин бага зэрэг айсандаа. Бид хоёр уулзах цагаасаа 15 минут хоцроод орлоо. Харин танихгүй залуу нэлээд эрт ирсэн бололтой тухлан суужээ. Уулзахынхаа өмнө аль ширээнд ямар хувцастай сууж байгаагаа утсаар хэлсэн болохоор би түүнийг төвөггүй олж очлоо. Намайг хоёулаа ирнэ гэж бодоогүй бололтой, мэндлэлгүй шууд “Энэ хэн бэ?” гэсэн асуулт тавьлаа.

-Аан энэ миний найз, танилц! гэсэнд тэр эхлээд

-Хоёулаа танилцахуу даа гээд ихэд урамгүй гараа сунгалаа. Тэгснээ –Сайн байцгаана уу, оройн мэнд. Намайг Бадрал гэдэг. 28 настай, ганц бие, хуваариа хөдөлмөр эрхэлдэг гэлээ.

Бид хоёр ч өөрсдийгөө танилцууллаа. Тэр миний төсөөлсөнөөс хамаагүй “дээр” залуу байв. Өндөр 180 см орчим, биерхүү, том цээжтэй, царайлаг бас дээр нь их гоё хувцасласан нь таалагдсан. Надаас нэлээд олон дүү хэрнээ намайг “чи”, “чамд” гэж үеийн юм шиг харьцах.

-Би та хоёрыг ирэхээс өмнө хоолоо захьчихсан. Чамд өөрөө мэдээд хоол захиалсан, таалагдах байхаа. Харин хоёулаа ирэхийг чинь мэдээгүй болохоор хоёр л хоол захисан байгаа. Чи өөрөө сонгох уу гээд найзад маань хоолны цэсээ өглөө. Түүний байгаа байдал ярианы өнгөнөөс намайг хүнтэй цуг ирсэнд дургүй байгаа нь анзаарагдаж байлаа.

-Манай найз ингэсгээд хоолоо идчихээд явчихнаа, санаа зоволтгүй, тэгээд л хоёулаа ярилцана даа гэсэнд тэр:

-Өө тийм байлгүй дээ гээд ихэд олзуурхлаа.

Хоол иртэл бид ойр зуурын цаг үеийн асуудлаар ярилцлаа. Найз маань ч хоолоо идчихээд явлаа. Бидний ярилцлага албан ёсны бус их энгийнээр эхэлсэн. Би:

-Чи намайг ирнэ гэдэгт итгэлтэй байсан уу? гэж асуулаа.

Б: Үнэндээ ирэхгүй байх гэж бодсон. Утсаар яриад нэрээ ч хэлээгүй хүнд итгээд ирсэнд баярлалаа.

-За энэ ч яахав. Өөрийнхөө тухай ярих уу?

Б: -Аанхаа, энэ бол их урт удаан түүх. Яг одоо би сэтгэлээсээ дурлачихаад байнаа. Саяхан санамсаргүй танай эмэгтэйчүүд.мн гэдэг сайтыг олж үзээд танайханд хандъя гэж шийдсэн юм. Яг үнэндээ би чинь “биеэ үнэлэгч”, уг нь япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Япон, Солонгос, Герман хэл мэднэ. Нэлээд хэдэн жилийн өмнө одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Тодорхой он цагтай нь ярих гэхээр намайг хүмүүс таньчих байх гэж бодоод байна л даа. Би тийм гавъяатай хүн бишээ. Одоо би 28 настай, надад 4 өрөө байр, нэг машин байна. Миний хийдэг ажлыг манай гэр бүлийнхэн, найзууд маань ч мэдэхгүй. Харин надтай адилхан ажил хийдэг хэдэн залуус л бие биенээ мэддэг. Энэ тийм ч сайхан түүх биш л дээ. Гэхдээ намайг ярьж дуустал минь сонсоно биз дээ? гэж надаас тэр аргадангуй асуусан юм.

-Тэгэлгүй яахав, би чамайг сонсож, чамтай ярилцах л гэж энд ирсэн шүү дээ!

Б: -За за тэгвэл маш их баярлалаа гээд түүхээ эхэлсэн юм.

Тэр үед би 20 настай гуравдугаар курсын оюутан байсан. Нэгэн аялал жуулчлалын компанид зуныхаа дадлагыг хийхээр болсон юм. Би том биетэй, бадриун болохоор үеийнхээсээ арай ахмад харагддаг. Эхний томилолтоор гурван япон авгайтай “Тэрэлж” явахаар боллоо. Юугаа ч мэдэхгүй шалдан банди. Япон хэлээ ч хангалттай сайн сурч амжаагүй байсан. Гэхдээ би ярианы орчуулгандаа ангидаа гайгүй нь. Гурван баян япон авгайтай “Тэрэлж”-ийг зорилоо. Баян гэж байгаа нь тэдний өмссөн, зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагаас нь илт харагдаж байлаа. Тэд намайг Анпанман хэмээх япон нэрээр нэрлэж, монголоор бол “өнхрүүшхэн” гэж өхөөрдөж байгаа хэрэг. Би тэдний зарц шиг ажилласаар хоёр хонолоо. Тэдний нэг, махлагдуу, нөгөө хоёроосоо арай эгчмэд авгай намайг илт шохоорхож, урдуур хойгуур гарахдаа өгзөгнөөс минь базна, гуянаас минь атгана. Би тухайн үед бэлгийн харьцаанд орж үзээгүй байсан. Намайг өдөх тэр авгайн шүд нь үнэхээр аймшгийн, харахаас ой гутмаар муухай том, хөх өнгөтэй.

Тэрэлжид хонодог гурав дахь шөнө өнөөх авгай намайг дуудлаа. Нөгөө хоёроосоо тусдаа ганцаараа байх юм. Ширээн дээрээ талд нь ортол уусан вино, чихэр жимсхэн тавьжээ. Виноноосоо хоёр хундаганд хуваагаад хийчихлээ. Тэгснээ намайг ихэд магтаад, виногоо уучих гэж шахав. Би гашуун нясуун юм хэрэглэж үзээгүй, охид хүүхнүүдтэй зугаацах нь бүү хэл өөдөөс нь олигтой эгцлээд харчихаж чаддаггүй тийм л нэгэн хөдөөний бор хүүхэд байсан. Шахаад байсан виног нь амслаа. Ууж болмоор санагдаад залгичихлаа. Авгай ч уучихлаа. Дахиад нэгийг гаргаад ирлээ. Дотор минь халуу оргиж, нэг л таатай мэдрэмж төрөөд явчихав. Дараагийн виноноос нь шахуулалгүй уучихлаа. Бүүр ч янзтай. Харин өнөөх япон авгай намайг өөр рүүгээ ойртуулж амьсгаадсаар чи надад таалагддаг, би чамайг хүсэж байна, намайг эзэмдээч, намайг жаргаагаач гээд л үглэж гарлаа. Би ингэж үзээгүй ш дээ гэдгээ хэллээ. “-Зүгээрээ би чамд заагаад өгье” гээд хувцсыг минь урах шахам угзчиж тайллаа. Миний эрхтнээр тоглоомоор тоглож байгаа юм шиг оролдсоор, амандаа хийгээд, болиод л... надад таатай мэдрэмж төрсөн. Харин япон авгайг миний дээр мордоход нь би үнэндээ айсан. Та яаж байнаа? Би айгаад байна! гэхэд –Айх хэрэггүй одоохон гоё болно гээд миний хатуурч чангарсан эрхтнийг өөрийнх рүүгээ углаад хүчтэй нь аргагүй хөдөллөө. Миний эрхтэн тэсэхийн аргагүй өвдөн, намайг ёолоход тэр авгай улам хурдан хөдөлж, муухай дуу гарган гиншиж байлаа. Тэр орилсоор арайхийж миний дээрээс буулаа. Эрхтэн миь өвдсөөр би хөдөлж ч чадахгүй байсан. Дөнгөн данган босч хувцсаа өмсөөд гэр рүүгээ гарах гэтэл авгай таатай нь аргагүй инээмсэглэж, сайхан байсан шүү, маргааш орой ахиад уулзъя гээд над руу 500$ сарвайлаа. 500$ байтугай тавин мянган төгрөг ч хүнээс авч үзээгүй би яахаа мэдэхгүй алмайран зогслоо. Авгай “Май, ав ав. Сайхан байсан, сайхан амраарай” гээд мөнгөө гарт минь атгуулаад уруул дээр минь удаан үнссэн юм. Би өвчнөө мартах шиг болж, доллараа атгаад гэрээс гарлаа. Ингэж л миний “биеэ үнэлэх” ажлын эхлэл тавигдсан юм. Маргааш өглөө нь миний эрхтэн улайгаад хавдчихсан байсан. Гэсэн ч би 500$-ын төлөө шөнө дунд өнөөх авгайгийн гэр лүү дахиад очлоо. Дөрвөн үдэш би япон авгайг жаргааж, буцахдаа 2000$-тай болсон. Энэ бол миний “мөрөөдлийн" мөнгө байсан юм. Үнэндээ би ийм их мөнгө барих нь байтугай харж ч байгаагүй. Хэдхэн өдөрт 2000$ олоод байвал амьдрал маань нүд ирмэхийн зуурт өөрчлөгдөх юм шиг санагдсан. Тэр зунаа би иймэрхүү байдлаар арав гаран мянган доллартай боллоо. Зун нь гадны авгай нарт, бусад үед нь ихэнхдээ монгол аниа нарт үйлдчилнэ дээ.

Япон, солонгос, герман, франц гээд орны авгайчуудтай л зуныг өнгөрөөж байсан. Хамгийн их олж байсан мөнгө нь 26,000$. Нэг иймэрхүү долоон жилийг ардаа орхижээ... гээд тэр зөндөө удаан дуугүй суусан. Би асуух юмаа олж ядаад, Монгол эмэгтэйчүүдийг хаанаас яаж олдог вэ? гэж асуулаа.

-Монгол чинь жаахан шүү дээ. Баян авгай нар ордог цөөхөн хэдэн газар л байгаа. Тэр газруудаар нь хамгийнхаа “гоё дээр тавиад” л очно доо. Жаахан залуу эргүүлдэг аниа нар харваас андашгүй байдаг юм. Одоо бол би харилцдаг хэдэн эгч нартай болсон.

-Тэд чинь үр хүүхэдтэй юу?

-Ихэнх нь ганц бие, зарим нь хүүхэдтэй. Нөхөртэй эгч нар бас байдаг. Олны танил ч хүн бий.

-Монгол эгч нартай хэдэн төгрөгөөр үйлчилдаг вэ?

Б: -Янз бүр. Багадаа 300,000 төгрөг.

-Чи өмнө яриагаа эхлэхдээ би жинхнээсээ дурлачихлаа гэсэн. Энэ талаараа яриач?

Б: Тийм ээ, би ухаангүй дурлачихаад байна. Сар гаруйн өмнө нэгэн бороотой өдөр би түүнтэйгээ анх таарсан юм. Би чинь дурлал хайр гэдгийг амтлаагүй өдий хүрсэн робот шиг амьтан байхгүй юу. Робот гээд байгаа нь би хүмүүст үйлчлэхдээ яг л роботонд программ суулгачихсан юм шиг л байдаг. Эхлээд ингэнэ, дараа нь тэгнэ, оргил үед нь ингэчихээд төгсгөлд нь ингэнэ гээд дэс дарааллаар дуусгадаг.

За энэ ч яахав. Хайр дурлал ярьж байснаа хальтарчихлаа. Над шиг хүмүүст тийм ч олон найз байхгүй ш дээ. Кинонд ганцаараа явна. Тэр өдөр кинон дээр мөрөөдлийнхөө бүсгүйтэй учирсан юм. Тэр надаас жаахан эгчмэд. Хөөрхөн охинтой. Улсын байгууллагад нягтлан хийдэг. Бид гурав зэрэгцэж суугаад кино үзсэн юм. Би урьд өмнө нь хэзээ ч , хэнийг ч ингэж хайрлаж байгаагүй ээ. Энэ үнэн шүү. Түүнтэй танилцсанаас хойш би “муухай” ажлаа бүрмөсөн орхихоор шийдсэн. Утасны дугаараа ч сольсон. Харин тэр миний хэн байсныг мэдчих вий гэхээс үхтлээ айж байна. Одоо бид хоёр болздог болсоон. Би түүнд гэрлэх саналаа удахгүй тавина. Би үнэндээ робот шиг биш, хүн шиг амьдрахыг л хүсч байна.

Тэр эмэгтэйтэй учраагүй бол би хамаг сайхан залуу насаа хар бараанаар амьдраад дуусгах байсан ч юм билүү. Ингэхэд чи бид хоёр ярилцана гэж тохирсон биш билүү?

-Тэгсэн. Ярилцаж л байгаа юм биш үү?

Б: -Ярилцлага гэдэг чинь хоёулаа бие биенээсээ асуулт асууж хариулт авахыг хэлдэг байхаа. Одоо миний ээлж, би чамаас асууна гэлээ.

-За за тэгдээ.

Б: -Чи сексийг юу гэж боддог вэ?

-Би чинь сэтгүүлч хүн. Би асуух эрхтэй. Харин чи хариулах ёстой. Надтай ярилцах саналыг чи тавьсан. Тэгэхээр би чиний асуултанд хариулах шаардлагагүй.

Б: -За за асуух юм байвал асуу даа! гэж инээж, уурлахын завсар дуугарав.

-Чи өөрөө сексийг юу гэж боддог вэ?

Б: -Секс бол амьдралын амт. Гэвч би тэр амтыг одоо хэр нь амтлаагүй л явна.

-Юу гэсэн үг вэ? Чи секс хийж мөнгө олдог юм биш үү?

Б: -Тийм л дээ, би секс хийдэг, дур тавьдаг. Гэхдээ тийм сайхан амтыг нь мэдрээгүй л байна. Механикаар сексддэг гэхүү дээ. Миний мөнгө олдог ажил гэж бодоод сексийг хийдэг. Түүнээс би таашаал авах гэж сексдэж үзээгүй.

-Тийм үү, тэгвэл нөгөө хүндээ таашаал өгч чадах уу?

Б: -Чаддаг байх аа. Надтай дахин дахин уулздаг, учирдаг хүмүүс байдаг. Тэд намайг таалдаг, “гоё байна” гэдэг юм.

-Чи цаашид урьд олдог шигээ мөнгийг яаж олох юм бэ?

Б: -Надад бодсон мөрөөдсөн юм их бий. Би гурван хэлээр чөлөөтэй ярьж бичиж, чадна. Миний хайртай бүсгүй гэрлэх саналыг минь хүлээж авбал би эр хүн шиг амьдарна.

-Гадаад руу хэр олон удаа явж байсан бэ?

Б: -Өөрөө мөнгөө төлж нэг ч удаа яваагүй. Баян авгай нарын “бөөрөнд наалдаад” олон удаа явсаан.

-Чи их ядардаг уу? Эрүүл мэнддээ хэр анхаардаг вэ?

Б: -Эрүүл мэндээ нэгдүгээрт тавьдаг. Ядралгүй яахав. Эм бэлдмэл эрэгтэй хүнд хэрэгтэй, сайн гэсэн бүхнийг авч хэрэглэдэг.

-Бэлгэвч хэрэглэдэг биз дээ?

Б: -Би хэзээ ч бэлгэвчгүйгээр харьцаанд ордоггүй. Надтай янз бүрийн авгай нар таардаг байсан. Бэлгэвч хэрэглэх дургүй хүн байхад, зоддог алгаддаг, хэрцгий авгай нар ч байна. Секс хийхгүй хэрнээ намайг тэг ингэ гэж тушаадаг хүнтэй ч таарч байсан.

-Таалагдах нь битгий хэл, огт танихгүй гадаад хүнтэй секс хийнэ гэхээр ер санаанд бууж өгөхгүй юм.

Б: -Би түрүүн хэлсэн ш дээ. Ойлгоогүй юм уу. Надад хэн ч байсан хамаагүй, би робот шиг л ажилладаг гэж...

-За уучлаарай. Чи яагаад бидэнд хандсан юм бэ?

Б: -Танай сайтын дээр байдаг “Эмэгтэйчүүдийн төлөө!” гэсэн уриа нь их таалагдсан. Мэдээж танайд эмэгтэй хүмүүс ажилладаг байх. Би өөрийнхөө тухай эрэгтэй сэтгүүлчтэй яриад сууж чадахгүй учраас л танай редакци руу ярьсан. Чи ч их мундаг бүсгүй юм. Надад итгээд энд ирсэн. Бас миний “муухай” амьдралын түүхийг тэвчээртэй сонсож чадлаа.

-Чи дахин дахин л “Миний муухай амьдрал” гэж ярилаа.

Б: -Тийм шүү дээ. Юу нь сайхан байгаа юм бэ? Намайг хэн ч хаанаас ч харсан сайхан л залуу байгаа биз дээ? Гэвч би хэзээ ч амьдралдаа сэтгэл хангалуун байж үзээгүй ээ... Одоо л би аз жаргалыг мэдэрч байна. Яагаад гэвэл би чин зүрхнээсээ дурлачихаад байна.

-Надтай илэн далангүй ярилцсанд, бас бидэнд итгэж хандсанд баярлалаа. Хайр дурлал чинь чиний санаснаар бүтэж, сайхан амьдрах болтугай!

Б: -Баярлалаа, чад амжилт хүсье!

...Бидний яриа ямар ч нууцгүй илэн далангүй болж өндөрлөлөө. Цагаан, хар өнгийн хувцасаар гоёсон тэр залуугийн амьдрал нь ч хар цагааны туйл гэлтэй санагдлаа. Цагаахан цайлган сэтгэлтэй ид хийж бүтээх насандаа яваа ийм нэгэн Залуу Монгол иргэний амьдрал “хав хар” санагдсаныг нуух юун.

Түүний харагдах байдал цэмцгэр цагаан ч сэтгэлд нь хар бараан бүрхсэн гэлтэй. Гэвч тэр одоо ДУРЛАЧИХСАН байгаа...

Сайн сайхан амьдрал түүнийг хүлээж бУЙ гэдэгт итгэх л үлдлээ.

 

 

У.Чимэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл