Охидын T-ara хамтлаг
2012 оны 8 сарын 31

T-ARA нь Tiara буюу титэм хэмээх үгнээс гаралтай. Mnet ийн нөлөөнд оршдог зургаан гишүүнтэй энэхүү охидын хамтлаг нь анх 2009 оны 2-р хагаст дебютээ Eunjung, Hyomin, JiAe, JiWon, JiYeon гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй хийжээ.


Уг хамтлагийн зорилго бол хоолойныхоо ур чадварыг бусдад харуулах байсан учраас Good person (Cinderella Man OST) ballad дуугаар K-pop-ийн дэлгэцээр гарч ирсэн. Гэсэн хэдий ч клип цацагдаж эхэлсэн даруйд хамтлагийн гоцлол дуучид JiAe, JiWon хоёр гэрээгээ цуцлаж, улмаар хамтлагийн нэр хүндэд нөлөөлж, үйл ажиллагаагаа зогсоохоор шийджээ.

 

Ингээд сарын дараа тэд хамтлагтаа SoYeon, Boram, Qri гэсэн гурван гишүүдийг элсүүлэн авч анхны single album "LIES"-аар дахин уран бүтээлээ туурвиж эхэллээ. Үүний дараа Supernova-тай хамтран TTL (Time to Love) хэрэгжүүлснээр ерөнхийдөө өөрсдийн байр суурийг олж авч эхэлсэн.

 
Хамтлагийн ахлагч Eunjung бол багаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан нэгэн. Mnet-ийн дор хамгийн удаан бэлтгэл сургуулилт хийж, бусдыг удирдах чадвар нь түүнийг хамтлагийн ахлагчаар сонгогдоход хүргэжээ. Хамтлагийн ахлагчийн үүднээс түүнд хамаг хариуцлага тооцогдож эхэлсэн учраас удаан үерхсэн найз залуугаасаа хүртэл салсан нь фэнүүдийг нь ихэд гайхшруулсан байна. Түүнийг фэнүүд нь "Fierce" хэмээн хочилдог, учир нь тайзан дээр биеэ авч байгаа байдлаас нь болсон гэдэг.
 
 
 
JiYeon хамтлагийн хамгийн залуу нь. Бусад гишүүдтэйгээ адил удаан хугацаагаар дасгал сургуулилт хийж амжаагүй, дээрээс нь дөнгөж 16 настай учраас түүний хоолой арай задарч амжаагүй байгаа. Гэсэн хэдий ч кинондоо тоглуулж хамтран ажиллах хүсэлтэй зохиолчид олон. Тэрээр аль хэдийнэ "God of Study" телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүрийг аваад амжжээ.  

 

 

 

Hyomin өөрийн дуулах, үглэх, бүжиглэх чадвараар энэхүү хамтлагт элсэн орсон. Хамтлагийн promotion-ий хажуугаар musical тавьдаг учраас хамгийн завгүй гишүүн. Hyomin дуучин болохынхоо өмнө нэтээр олны танил болсон гэнэ. Түүнийг Сологосчууд  ulzzang (төрөлхийн үзэсгэлэнтэй төрсөн хүмүүсийг Солонгосчууд ulzzang гэж дууддаг бөгөөд ихэнхи нь нет ийн ертөнцөөр олны танил болдог) гэж дууддаг.  Хамтлагийнхаа хамгийн эмэгтэйлэг мөн хамгийн бие султай нь юм.

 
 
 
SoYeon нь SM Entertainment-ийн "Girls" Generation" хамтлагт дуучин болох гэж удаан хугацаагаар бэлтгэл хийсэн. Гэвч SM Entertainment түүнийг найз залуугаасаа салахыг шаардаж, бэлтгэлийн дундуур хүртэл олон хэцүү зүйлсийг хийлгэдэг байжээ. Тиймээс "Into The New World" single album гаргахын яг өмнө хамтлагт дуулахаас татгалзсан юм байна. T-ARA хамтлагийн фэнүүд хүртэл түүний хийсэн алхамд сэтгэл хангалуун байдаг. Учир нь 9 гишүүнтэй хамтлагт орж нэг дуун дээр 5-9 секунд дуулсанаар өөрт байгаа хоолойны чадлыг бүрэн эхээр хүмүүст хүргэж чадахгүй байсан. Түүний амьдаар бүжиглэнгээ дуулах чадвар бусад хамтлагийн гишүүдээс илүү чадварлаг.
 
 
 

 

 

Boram хамтлагийн хамгийн ахмад нь бөгөөд түүний аав, ээж 70,80-аад оны хамгийн нэртэй жүжигчид байжээ. Эцэг эх нь хоёулаа олны танил хүн байхын зовлонг мэдэх учраас Boram-ийг хатуу чанга дэглэмээр өсгөж, одоо хүртэл олны анхаарал татахаар зүйлс хийхийг нь хориглодог гэнэ. Тийм ч учраас түүнийг реалити нэвтрүүлгүүдэд оруулдаггүй байна. 

 
 
 
 
amidral.com 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл