Араар тавих амархан гэхдээ...захидал задлахад
2012 оны 8 сарын 24

Сайн байцгаана уу? Эмэгтэйчүүд сайтын хамт олон болон, миний нэгэн адил уншигч бүсгүйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Би та нартай хэн бүхэнд тохиолддог хэрнээ илэн далангүй яриад байдаггүй зүйлийн талаар ярилцахыг хүслээ.

Би гэр бүлтэй, төвшин сайхан амьдралтай хүн. Хүний хань, хүүхдийн ээж болоод 20-оод жилийг ардаа орхижээ. Нөхөр маань намайг юугаар ч дутаадагүй, гэхдээ ажил хийлгэхийг хүсдэггүй. Олон жилийг гэртээ өнгөрөөсөн болохоор би маш их ганцаарддаг. Энэ ганцаардлаас минь түр ч атугай ангижруулдаг ганц л хүн байна. Тэр бол миний нууц амраг.

 Анх оюутан болж хотод ирээд ахындаа сууж байхдаа ахыгаа эхнэрээсээ өөр хүүхэнтэй гэртээ хонож байхыг хараад хэсэгтээ л цочиролд орж, бэр эгчийгээ өрөвдөж байсан сан. Өрөвдлөө гээд би яах ч билээ. Төлөв төвшин ахынхаа тийм муухай үйлдлийг би эгчдээ хэлчихье гэж бодсон хэрнээ хэлж чадаагүй. Олон жилийн дараа эргээд бодоход хэлээгүй нь ч оносон юм. Одоо тэр хоёр тэгш сайхан амьдарч л байна. Миний муу үгнээс болж тэр хоёр салсан бол хэдэн хүүхэд өнчрөөд л үлдэх байсан биз.  

Нууц амрагийн тухай тэр үед алдас, нүгэл гэж боддог байсан би цаг хугацааны эрхээр нууц амраг гэдэг тэр хүнийг дэндүү сайн ойлгодог болсон .  Нөхөр маань нууц амрагтай байж байгаад надад баригдсан. Баригдсан ч гэж дээ, өөрөө үнэнээ өчсөн юм. Харин би түүнд голдоо ортол гомдсон хэрнээ уучилсан. Эм хүний итгэл тоосоо гөвөөд өндиймтгий гэдэг үнэн үг. Түүнд гомдсон гомдол маань олон жил өнгөрсөн ч гэсэн сэтгэлийн мухарт байсаар. Тийм ч болохоороо би нууц амрагтай болсон. Гэхдээ байнга уулздаггүй л дээ. Тийм боломж ч байхгүй.

 Үнэндээ араар тавихад хамгийн хэцүү хэсэг нь яг л хулгайч шиг хулмалзан явсаар аль нэг буудалд орох мөч. Нууц амрагтай байхад хамгийн хэцүү зүйл нь  ердөө л энэ. Харин нэгэнт буудалд орсны дараа хүсэл тачаалдаа биеэ бүрэн эзэмдүүлчихдэг. Ганц хэцүү юм бол утас дуугарах. Оволзсон зүрхнийхээ амьсгааг дарж юу ч болоогүй юм шиг утсаар ярина гэдэг хэцүү. Мэдээж утсаар ярьсны дараа дур хүсэлд бяцхан саад гарна. Гэхдээ гайгүй л дээ.  

Утсаар ярьлаа, уулзлаа, буудалд орлоо, унтлаа, саллаа... Секс хийхэд тийм олон цаг шаардлагагүй. Үнэндээ 20 минутын л ажил шүү дээ.

Ингээд л би бие сэтгэлийн бүрэн таашаал авчихсан хүн орой нөхрийгөө ирэхэд сайхан зантай, амттай хоолтой угтдаг. Гэвч үдэш болоход нөхөртэйгөө секс хийх сонирхолгүй, тэнхээгүй нөгөө л ганцаардсан эмэгтэй хэвээрээ байдаг. Энэ байдал хэр удаан үргэлжилэх бол... Би нөхрөөсөө салах бодолгүй, түүндээ хайртай. Харин нууц амрагтайгаа хааяа нэг уулзаад л баймаар байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Гэхдээ нууц маань нэг л өдөр задрах вий гэж бас  айж байна.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл