Асуултын тань хариу – Жирэмслэлтээс хамгаалах нь
2012 оны 8 сарын 20

Бидэнд захидал илгээсэн уншигч бүсгүйчүүд та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ асуултын хариуг Ионсей Найрамдал эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч Ш.Булганаас авсныгаа хүргэж байна.

            Жирэмслэлтээс хамгаалах, аргуудын тухай

Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг. Манай орны хувьд өргөнөөр хэрэглэж байгаа аргуудыг нэрлэе. Үүнд нэгдүгээрт, умайн хөндийд ерөндөг тавих. Гармонтой буюу гармонгүй гэсэн хоёр янзын ерөндөг байдаг. Хоёрдугаарт, ууж хэрэглэх эмүүд байна. Энэ нь маш олон янз байдаг. Өдөр болгон уудаг эм байхад, сардаа нэг л уудаг эм ч байна. Жирэмслэлтээс хамгаалах эм болгон давхар давхар үйлчилгээтэй байдаг. Жишээлбэл, “Ярина" гэдэг эм жирэмслэлтээс найдвартай хамгаалаад зогсохгүй, биеийн жинг бууруулж тогтворжуулах нөлөө үзүүлдэг. “Мирена” гэдэг ерөндөгийг цус багадалттай, сарын тэмдгийн алдагдалттай, их хэмжээгээр ирдэг эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.  Мөн “бэлгэвч”. Жирэмслэлтээс хамгаалах хамгийн цэвэрхэн бөгөөд, биед ямар ч гаж нөлөөгүй арга бол “бэлгэвч” юм.

            72 цагийн дотор уудаг эмний тухайд?

72 цагийн дотор уудаг эм бол жирэмслэлтээс хамгаалах арга биш. Энэ эм нь золгүй тохиолдол буюу хүчиндүүлсэн үед, бэлгэвч цоорсон тохиолдолд, мөн тохиолдлын бэлгийн хавьталд орсон үед хэрэглэдэг. Энэ эм нь жирэмслэлтээс хамгаалах хожуу үеийн арга юм.  72 цагийн дотроо ууж чадвал  жирэмслэлтээс найдвартай хамгаална. Гэхдээ энэ эм бол хор уршигтай, үүнийг байнга хэрэглэж болохгүй. Өндгөвчний үйл ажиллагааг хямраадаг, сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулдаг. Дахин жирэмслэх процессыг удаашруулдаг гэх мэт хор нөлөөтэй. Мөн энэ  эм нь бэлгийн замын халдвараас хамгаалахгүй.  72 цагийн эмийг болж өгвөл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Бүүр онцгой тохиолдолд сардаа нэг л удаа хэрэглэнэ. Ер нь 72 цагийн эм бол жирэмслэлтээс хамгаалах арга биш юм шүү.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл