Бөөрний өвчтэй бол юу идэх вэ?
2012 оны 6 сарын 27

Бүсгүйчүүд ээ, ойр дотны хүн чинь бөөр өвдлөө гэж таныг сандаргаж байна уу? Тэгвэл идэж байгаа зүйлээс нь эхэлж түүнийгээ эмчлээрэй.

 -Давс, өөх, тос багатай, аль болох витаминлаг хоол унд хэрэглэх

-Тарвас, усан үзэм, алимны шүүс ууж байх

-Үхэр, тарваганы бөөртэй хоол хийж идэж байвал сайн.

-Агшаасан цагаан будаатай хуурга хийж идэх.

-Цагаан идээ, гүүний саам хэрэглэх.

Өвлийн хүйтний улиралд биеэ доороосоо сайтар дулаалж хувцаслаж байх, ялангуяа монголчууд эрт цагаас хүйтний улиралд биедээ тохирсон хувцас хэрэглэж ирсэн уламжлалыг анхаарч хувцаслаж байх хэрэгтэй.

Жишээ нь: Гутлынхаа уланд эсгий улавч хийж хэрэглэдэг, шинэ төрсөн хүүхдийг арьсаар өлгихйдэж, хонины сүүл хөхүүлж, өсгөн бойжуулж ирсэн уламжлалыг өвлөн эзэмшвэл ач тустай.

Хүн эхээс авсан бөөрний энерги, агаараас уушиг, арьсаараа авч буй энерги, хоол хүнсний бүтээгдэхүүнийг зөв боловсруулсанаас хүний биед үүсч буй энерги гэсэн гурван төрлийн энергийн хүчээр амьдарч байдаг.

Хүн эхээс авсан тэрхүү энергээ тордож байвал урт наслахын үндэс болдог. Эхээс авсан энергээ хамгаалж хадгалж байгаа хүний бөөрний үйл ажиллагаа хэвийн байх бөгөөд ядрахгүй эрч хүчтэй, өвдөх нь бага байдаг. Хаврын улирлын эхний 72 хоногт бөөр давсагны өвчин сэдрэх энэ цагт хүний биеийн хий болон цусны гүйдэл намжин шар ус ба хөлсний нүх битүүрч, биеийн илч дотогшилно.

Бөөр давсаг усан бие мах бодтой эрхтэн учир аль болох шимтлаг тослог, бүлээн идээ ундаа хэрэглэж хүйтэн сэрүүн улиралд даарахгүй байвал зохино.

 

 

www.emegteichuud.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл