”Гүнжээ”-ийн зөвлөгөө 4
2012 оны 5 сарын 16

Сайн байна уу? Охидоо. Гүнжээ та бүхэнтэй ярилцаж та бүхний дотны найз, зөвлөгч чинь байхдаа үргэлж баяртай байх бөгөөд чин сэтгэлээ хуваалцан захиа илгээж байгаа бүх охиддоо баярлалаа. Ингээд энэ удаагийн захианд хариу илгээж байна.

Ариун гэгээн охидын нүдэнд гуниг бүү хураасай!!!

  1. Сайн байна уу Гүнжээ. Би урьд нь бараг дөрөв гаран жилийн өмнө 72 цагийн эмийг хоёр удаа ууж байсанлдаа. Одоо сөрөг нөлөө нь үлдсэн болов уу? Би одоо бол ямар нэгэн жирэмснээс хамгаалах эм тан хэрэглэдэггүй л дээ, бас миний эрхтэн дээр тийм хөндүүртэй товгор юм гараад байх юм. Үе үе л гардаг л даа. Би бодоходоо энэ нь чийгтэй агааргүй орчноос болоод байна уу гэж бодсон ч  гардаг болоод удаж байна.  Хоёр жил болсон байхаа.  Ерөөсөө зүгээр болохгүй юм.  Тэгээд л өөрөө бага багаар жижгэрсээр байгаа алга болчихдог юм. Мөн миний эрхтнээс цагаан юм их хэмжээгээр гараад байхаар нь хоёр жилийн өмнө мозакын шинжилгээ өгөөд мөөгөнцөртэй гэж гараад эм ууж байсан боловч энэ цагаан юм одоо болтол гардаг хэвээрээ, үе үе бүүр өтгөн цагаан болоод байдаг, үе үе алга болчихно. Ер нь цагаан юм гарах ёстой юу? Бага байхад ч гэсэн бага хэмжээгээр гардаг байсан санагдаж байна. Гүнжээдээ баярлалаа. Их олон юм асуучихлаа. 

Сайн байна уу? Бидэнд захиа илгээсэнд баярлалаа.

Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эм нь жирэмслэлтээс хамгаалах байнгын найдвартай арга биш гэдгийг дахин анхааруулъя!!! Уг эмийг хүчингийн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах эмээ уухаа мартсан болон бэлгэвч цоорсон зэрэг санамсаргүй бөгөөд харамсалтай тохиолдолд ууж хэрэглэдэг.

Хэрвээ эмийг хэрэглэсэний дараа толгой эргэх, хөх хөндүүрлэх, хэвлий орчмоор өвдөх, сарын тэмдэгийн мөчлөг богиносох, цусархаг ялгадас гарах зэрэг шинж тэмдэгүүд ажиглагдаж байвал мэргэжлийн эмчид хандаарай.   

Харин бэлэг эрхтэнээс өнгөтэй, үнэртэй ялгадас их хэмжээгээр гарч загатнах, яр шарх гарах зэрэг нь бэлгийн замаар дамжих халдварын үед илэрдэг шинж тэмдэг юм. Шинж тэмдэг нь хүний дархлаа сайжирахаар алга болж эсрэг тохиолдолд илүү их үзэгддэг. Энэ үед хүмүүс буруу ойлголттойгоос үүдэн дур мэдэн буруу эмчилгээ хийж өвчинийг хүндрүүлэх тохиолдол байдаг. Зөвхөн үтрээний наацын /мазок/ шинжилгээ өгсөнөөр халдвар бүрэн дүүрэн илрэхгүй тул цусны шинжилгээг давхар өгөх нь зүйтэй юм. Мөн тогтмол бэлгийн харьцаанд ордог бэлгийн нэг хамтрагчтай үед хосын аль нэг нь бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээ хийлгээд эмчилгээ үр дүнтэй болохгүй. Иймд хосууд аль аль нь шинжилгээ эмчилгээг тогтмол хийлгэх хэрэгтэй.

Ингээд хонгорхон бүсгүй минь чамд эрүүл энх аз жаргалын дээд бүхнийг хүсье. Бидэнтэй ярилцаж зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандаарай.

  1. Би хүнтэй унтаагүй л дээ. Би 14 настай тэгээд миний эрхтнээс ногоон өнгөтэй муухай үнэртэй юм гараад бас аймар хорсож өвддөг. Юм гараад байх юм ингээд юм гараад зөндөө удаж байна. Би яах вэ? Хүнтэй унтаагүй байж ингэнэ гэж байдаг юмуу?

Сайн байна уу?  Хонгорхон охин минь чамд захиа очих өдрийн мэндийг хүргэе.

Бэлэг эрхтэнээс өнгөтэй, үнэртэй ялгадас их хэмжээгээр гарч загатнах, яр шарх гарах зэрэг нь бэлгийн замаар дамжих халдварын үед илэрдэг шинж тэмдэг юм. Бэлгийн замаар дамжих халдварууд нь ихэвчилэн хамгаалалтгүй бэлгийн харьцааны үед халдварладаг ч зарим тохиолдолд     ахуйн хавьтал болох нэг угаагуурт усанд орох, бие угаах резин, даавуу дундаа хэрэглэх, ариун цэврийн өрөөний суултуур болон усны хувцас зэргээр халдварлах нь бий.       

Иймээс хонгорхон охин минь эмнэлэгт очихоос санаа зовж цаг алдалгүй яаралтай мэргэжлийн эмчид хандан үтрээний наацын шинжилгээ /мазок/ болон цусны шинжилгээг өгөөрэй.

Гүнжээ чамд эрүүл энх аз жаргалыг хүсье.

  1. Сайн байна уу? Би одоо 22 настай хүнтэй унтаж үзээгүй. Гэтэл миний бэлэг эрхтэн байнга загатнаад байх юм. Бас сүүлийн үед батга шиг юм гараад байх юм. Түрүүн би үүний талаар юм уншлаалдаа. Тэгтэл бүгд бэлгийн замын халдварт өвчин гэчихсэн байх юм. Гэтэл миний хувьд өөр байгаад байна. Би ерөөсөө хүнтэй унтаж үзээгүй байхад яагаад ингээд байдаг юм бол? Бас миний биений юм маш бага ирдэг болчихсон. Өмнө нь арай л ийм бага ирдэггүй байсан юм. Заримдаа бүр санаа зовоод байх юм. Би одоо гадаадад сурдаг болохоор эмнэлэг орж үзүүлнэ гэхээр жаахан хэцүү байгаа юм. Ямар арга хэмжээ авбал зүгээр вэ? Хэлж өгч туслаач.

Бүсгүй чамд захиа очих өдрийн мэндийг хүргэе.

Бэлгийн замаар дамжих халдварууд нь хамгаалалтгүй бэлгийн харьцааны үед болон ахуйн замаар халдварладаг. Ахуйн зам гэдэгт нэг угаагуурт усанд орох, бие угаах резин, даавуу дундаа хэрэглэх, ариун цэврийн өрөөний суултуур болон усны хувцас зэргээр халдварлах нь бий.      Мөн хүчтэй эм тариа хэрэглэсэнээс үүдэлтэйгээр бэлгийн замаар дамжих халдварын нэг болох мөөгөнцөр үүсэх нь ч бий. Халдваруудын шинж тэмдэг нь өөр хоорондоо ижил төстэйгээр илэрдэг тул эмчийн зааваргүйгээр эмчилгээ хийж болохгүй.

Харин биений юмны мөчлөг болон хэмжээ нь хэт их ядрах, стрессд орох, хүчтэй дааврын эм бэлдмэл хэрэглэх зэрэг нөхцөлд өөрчлөгддөг. Мөн анх биений юм ирсэнээс хойш хэмжээ нь өөрчлөгдөх тохиолдолд байдаг.

Гадаадад суралцаж байгаа тохиолдолд өөрийн сургуулийн харъяа эмнэлэг болон мэргэжлийн эмчид хандаж дур мэдэн эмчилгээ хийхээс татгалзаарай.

  1. Сайн байна уу?  Би 12 настай. Тэгсэн мөртлөө одоо хүртэл биений юм ирэхгүй байгаа. Урьд нь дугуйнд юмаа цохичихсон чинь аймар цус гоожоод байсан. Тийм болохоор юм ирэхгүй байгаа юм болов уу? Би бас найзуудтайгаа ойрдоо нэг л биш болсон. Найз л гэхээр бүүр муудмаар ч юм шиг нээх сонин болчихсон.

Сайн байна уу?  Бидэнд хандаж чин сэтгэлээ хуваалцсанд баярлалаа.

Охидын биений юм ихэнхдээ 10-12 насанд ирдэг. Гэхдээ зарим охидынх эрт ирж байхад зарим охидын хувьд нилээд орой ирэх нь бий. Гэсэн ч эдгээрийн аль аль нь хэвийн зүйл. Охидын хувьд биений хэдийд ирж хэлэхийг мэдэх нэг арга бол ээжтэйгээ ярилцах. Түүний биений юм хэзээ ирсэнээс шалтгаалаад чинийх бас хамааралтай байх магадлалтай. Тиймээс ярилцаад үзээрэй.

Биений юм анх ирэх үед охид айж сандарч болох юм. Үнэндээ бол тийм олон хоног үзэгдэж их хэмжээний цус гардаггүй. Ихэнхдээ 3-8 хоног үзэгдэж хэдхэн хоолны халбагаас хагас аяга хэртэй цус, салиа гардаг.

Иймд эрхэм найз минь чиний бие эрүүл өсөж хөгжиж байгаа гэдэгт итгэн сэтгэл санаагаа тайван байлгаарай.

Шилжилтийн насанд дааварын өөрчлөлтөөс болоод сэтгэл санаа тогтворгүй болж бусдын гаргасан шийдвэр болон харилцаанд шүүмжлэлтэй ханддаг болдог. Хэрвээ найзууд чинь чамайг гомдоохоор байдал гаргаагүй байгаа бол чи бас харилцаагаа анхаараарай. Энэ бүх зүйл олон удаа давтагдаад байвал найзуудтайгаа харилцаагаа эерэг болгох аргуудыг сонгож тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж өөрийгөө ойлгуулаарай.

           
   

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа


 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл