Эмэгтэйчүүдийн эмч зөвлөж байна
2012 оны 5 сарын 10

                                             

“Эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой асуудлууд бүсгүйчүүд биднийг охин насаа үдсэнээс хойш л сүүдэр мэт дагадаг. Ингээд уншигч бүсгүйчүүдийнхээ бидэнд хандаж асуусан асуултуудад Ш.Булган эмчээс хариулт авснаа хүргэж байна.

1.Биений юм гэдэг эрүүл эмэгтэй хүнд сарын тэмдэг сар болгон зайлшгүй ирж байх ёстой.  Мөчлөг нь 21-35 хоногийн хугацаатай хэлбэлзэж байвал  хэвийн гэж үзнэ. Нэг сар өнжих хойшлох гэдэг нь өндгөвч, умайтай холбоотой боловч хамгийн чухал нь тухайн хүний тархи байдаг.  Тухайн хүн тэр үед гэнэтийн хүчтэй цочролд орох, сэтгэл санааны уналтад орсон тохиолдолд мэдээлэл нь тархинаас биерүү дамжиж байдаг.

Тухайлбал,  дайны жилүүдэд эмэгтэй хүний биений юм ирдэггүй байсан.  Маш их сэтгэлийн зовлон, стресстэй байсан учраас тэр шүү дээ. Тиймээс биений юм сар бүр ирэх ёстой, хэрвээ энэ алдагдсан тохиолдолд  юуны түрүүнд өөрийгөө хянах хэрэгтэй.  Дунджаар гурав хоног үргэлжилдэг бол, арав хоног үргэлжиллээ эсвэл сар өнжөөд ирж байна гэх мэт асуудлууд бүгд л тухайн хүний тархитай юуны түрүүнд холбоотой байдаг.

2.Үтрээнээс цагаан юм гарна гэдэг маань заавал бэлгийн замын халдвар  байдаггүй.  Эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн цагаас ирэх цаг хүртэл яг голд нь салстлаг ялгадас болох цагаан юм ялгарч эхэлдэг.  Гэхдээ энэ нь элдэв үнэргүй, өнгөгүй,  өөрт ямар ч зовиургүй байж л хэвийн үзэгдэл болж байгаа юм.  Харин  ямар нэг шалтгааны улмаас, жишээлэхэд доороосоо даарах ч юмуу, эсвэл элдэв янзын  бактери үржсэн тохиолдолд  ч юмуу, бөөр үрэвссэнээр шээсээр ялгарах бактери үтрээг үрэвсүүлснээс чюмуу, гэдэс гүйлгэх үед бөгсийг буруу арчснаас  баасны бактери үтрээнд орсноос,  цагаан хорхойтой бол нянгийн халдвар болох цагаан юм гарна.  Эдгээр бактерууд нь энгийн бактери байвал цагаан юм гардаг, харин өвөрмөц бактери бол умайн хүзүүг үрэвсүүлж, хавдар үүсэх шалтгаан болж байдаг юм.

Мөн бэлгийн харицаагаар энэ цагаан зүйл дамжадаг. Ялангуяа Монгол эрчүүд хөвчөө таслуулдаггүй. Гадны ихэнхи оронд эрчүүд нь хөвчөө таслуулчихдаг. Таслуулчихсан эрчүүдийн бэлэг эрхтний хуниасанд  бактери хуримтлагддаггүй, харин шээсний сүв, бэлгийн сүв хоёр нэг учраас  Монгол эрчүүдийн тэр хуниасанд нь бактери үүсч түүнийгээ эмэгтэйчүүдэд халдварлуулдаг. Тийм учраас эрэгтэй хүний бэлэг эрхтнийг заавал хоёр удаа угааж байж бэлгийн харьцаанд орох нь зүйтэй. 

3.Харин үтрээнээс ялгарч байгаа бор юм бол сарын тэмдэг дууссаны дараа ялгардаг. Улаан цус гарч дууссаны дараа бор өнгөтэй зүйл ялгардаг. Энэ нь умайн хөндийд  үүссэн салст юм. Үүнийг бол бүр зайлшгүй мэргэжлийн эмчид ирж үзүүлэх шаардлагатай.

4.Охидын хувьд онгон хальс гэж байгаа боловч тэр зүйл чин битүү биш, нүхтэй байдаг. Жаахан охидын үтрээ 1-2 см байдаг.  Түүгээр нь дотуур өмдгүй явснаас болж, газарт тоглох баннанд орох, бассейнд сэлэх зэрэг маш олон шалтгаанаар бактери орж байдаг.   Ер нь хүн өөрөө өөрийгөө анагаах чадвартай  бактеруудыг  агуулж байдаг, харин жаахан ядраад өвчлөөд  ирэхээр  зүгээр л нэг баасны бактераас болоод үрэвсэж эхэлдэг юм  шүү дээ.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүний өдөр тутмын буруу хэвшил, дадал зуршлаас болж бидний бие махбодь эрт ядрах, сульдах,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл