Цистит таныг зовоогоод байна уу?
2012 оны 12 сарын 1

Эмэгтэй хүн болж төрснийх бидэнд зовлон хэзээд багаддаггүй. Эр нөхөр, үр хүүхдээс авахуулаад эрүүл мэнд маань хүртэл нэг л болж өгөхгүй шүү. Бага ч гэсэн нимгэлэх болов уу гэсэн үүднээс таньд энэ өвчний талаар мэдлэг өгье гэж бодлоо.

Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг бид тэр бүр мэддэггүй. Хэдийгээр ямар ч эмэгтэй хүн циститээр өвчилж болох боловч ихэвчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Дийлэнх эмэгтэйчүүд амьдралдаа дор хаяж нэг удаа цистит-д аттаклуулдаг гэнэ.

Цистит нь хэдийгээр нилээд түгээмэл тохиолдох өвчин ч гэлээ жирэмсний болон цэвэршил явагдах хугацаанд мөн сексийн идэвхитэй амьдралтай эмэгтэйчүүдэд илүү байдаг.

Шинж тэмдэг:

Ерөнхийдөө шээх явцад хурцаар өвдөх, байн байн шээмээр санагдах боловч маш бага хэмжээгээр гарах гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд бий. Гэхдээ бас цустай шээх, нуруу өвдөх, доошоо хэвлий орчмоор хүндүүрлэж өвдөх, бие тавгүйтэх зэрэг бусад шинж тэмдэгүүд ч илрэх хандлагатай.

Сэргийлэх:

Өдөрт дор хаяж 8 аяга ус уух. Мөн аньсны шүүсыг нэг стаканаар өдөрт уух нь циститээс сэргийлдэг гэдэг. Гэхдээ яг бат нотлогоо өгөөгүй гэнэ аньсны шүүсийн тухайд.

Ной